Хаврын тариалалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах үүднээс 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Н.Баярмаа / Эдийн засаг

Засгийн газраас хаврын тариалалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах үүднээс 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, тариаланчдад Хөгжлийн банкнаас зохион байгуулан олгохоор болжээ. Энэ хаврын тариалалт 5 дугаар сарын 9-нөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6-7 мянган га-д тосны ургамал, 4 мянган га-д улаан буудай тариалж, эрт ургацын хүнсний ногоо, төмс, байцаа зэрэг хүнсний ногооны тариалалт эхэлсэн байна. Энэ жил манай улс 460 гаруй мянган тн хүнсний улаан буудай, 100 гаруй мянган тн хүнсний ногоо, 160-170 мянган тн төмс хураан авахаар төлөвлөжээ.

Хүнсний ногооны тариалалтын хувьд цар тахлын улмаас экспорт, импорт хумигдан зогсоод буй энэ үед дотоодоосоо хангах зорилт тавьжээ. Тодруулбал, хүнсний ногоог энэ жил 1500 орчим га талбайгаар, таримал жимсний хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлэх гэж салбарын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.