“Diamond Princess” аяллын хөлөг онгоц Японыг орхижээ
Дэлхий даяар коронавирус тархахаас өмнө хэсэг хугацаанд БНХАУ-аас гадна халдварын хоёр дахь том голомт болж байсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоц гурван сар өнгөрсний дараа Японы Ёкохама хотын боомтыг орхин гарчээ.
“NHK” телевизээр мэдээлснээр, уг хөлөг онгоц Малайзыг чиглэн хөдөлсөн байна. Хөлөг онгоц дараа нь ямар улсад очих талаар албан ёсоор мэдээлээгүй байна. “Diamond Princess”-ийн бүх аяллыг энэ оны 10 дугаар сар хүртэл зогсоосон юм.
“Diamond Princess” хөлөг онгоц Ёкохама боомтоос нэгдүгээр сарын 3-нд хөдөлж, хоёрдугаар сарын 3-нд буцаж иржээ. Уг хөлөг онгоцоор аялж явсан зорчигчдын дунд коронавирусээр халдварласан Хятадын иргэн байсан бөгөөд уг эрэгтэй нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буусан байна. Японы эрх баригчдын шийдвэрээр хөлөг онгоц дээр хоёрдугаар сарын 5-наас эхлэн хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон юм.
Энэ хугацаанд багийн гишүүдийг оруулаад, 50 орны 3700 орчим зорчигчдын дунд халдвар авсан хүний тоо 712 болж, тухайн үед уг хөлөг онгоц БНХАУ-аас гадна коронавирусний халдварын томоохон голомт болж хувирсан билээ. Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчид болон багийн гишүүдээс 13 хүн нас баржээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан хүний тоо 16900 давж, 740 гаруй хүн нас барсан бол эдгэрсэн хүний 11 мянга давжээ. Одоогийн байдлаар 250 орчим хүний биеийн байдал хүнд байна.
Эх сурвалж: Монцамэ





































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна