БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний цар тахлын дараа үндэсний эдийн засаг ойрын хагас жилийн хугацаанд сэргэх шинжгүй бол БНСУ-ын гурван компани тутмын нэг нь ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг Солонгосын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаа харуулжээ.

120 компани хамрагдсан уг судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь цар тахлын үр дагавартай холбоотой асуудал 6 сарын дотор цэгцрэхгүй бол ажлын байруудыг энэ хэвээр нь авч үлдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Компаниудын бусад 20 орчим хувь нь ажилтнууддаа цалингүй чөлөө олгох бол 17 хувь нь ажилтнууддаа олгодог хөнгөлөлт, урамшууллаа багасгана гэжээ.

Энэ нөхцөл байдалд төрөөс компаниудад ажлын байраа авч үлдэхэд нь туслахад зориулж олгох тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстойг дурджээ.

БНСУ-д 1-ээс 4 дүгээр сарын хугацаанд нийт ажилгүй иргэдийн тоо 2.8 саяд хүрчээ. Энэ нь 2000 онд хөдөлмөр эрхлэлтийн тухай статистик мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд 1.05 сая хүн компани нь хаагдсан эсвэл цомхотголд орсны улмаас ажлын байраа алджээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас өндөр үзүүлэлт аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Zochin [24.46.100.17] 2020-05-19 17:28:46

Arhichid,avilgalt ,ajilguidlee ustgachihaad shudarga tomortei bas eruul mendiin batalgaatai bol saihandaa

Zochin [24.46.100.17] 2020-05-19 17:24:48

Gadaadad amidrah ajilladag humuus ym bodoh boljdee

Монголчуудад сайнгүй мэдээ байна. [202.131.225.53] 2020-05-19 01:12:10

Тэгэхлээр монголчуудад оногдож буй ажлын байр л цөөрнө. Ө.х. тэр ажлын байруудад солонгосуудыг авч ажиллуулах болж, монголчууд ажлын байргүй болно гэсэн үг. Энэ ч тийм сайхан мэдээ биш дээ.

Зочин [202.55.184.253] 2020-05-19 00:48:13

ХАРИН МОНГОЛ УЛСЫН ИРГЭД НЬ 100 ХУВЬ ЭХ ОРНОО ТАМЫН ОРОН ГЭЖ ҮЗЭДЭГ НЬ ТУЙЛЫН ҮНЭН БОЛОЙ

Зочин [202.21.108.143] 2020-05-19 01:06:11

Чи зайлаач тэгээд

Зочин [103.229.120.184] 2020-05-19 00:24:06

Өмнөд Солонгосын залуучууд эх орноо тамын орон гэж үздэг нь үнэн үү.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.