Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 29 хувиар буурчээ

Ц.Анударь / Нүүр

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурлаа. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс оны үнээр 29.0 хувиар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 29.5 хувиар буурчээ.

Түүнчлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг, оны үнээр 11.718.3 хувь, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6.4-14.0 хувиар өссөн байна. ДНБ, оны үнээр 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7,444.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3хувь) тэрбум төгрөгөөр буурлаа.

ДНБ-ий бууралтад уул уурхайн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 692.4 (29.0хувь) тэрбум төгрөг буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.