Ц.Ганзориг: 1300-1500 алба хаагчийг түрээсийн орон сууцанд хамруулна

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо үргэлжилж байгаа.Өнөөдрийн хуралдаанаар гаргасан онцлох мэдээллүүдээс хүргэе. Засгийн газар Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа. Тогтоолыг баталснаар цар тахлын үед галын шугаманд өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.

Эхлээд түрээслээд, дараа нь өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан. Эхний тооцооллоор 1300-1500 өрхийг зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнаас орлогод нийцсэн, нээлттэй сонгон шалгаруулалтаар хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг дарга С.Амарсайхан болон Нийслэлийн орон сууцны корпораци хариуцан ажиллана. НОСК өнөөдрийг хүртэл 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулсан туршлагатай тул энэ жишгээр цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна. Засгийн газраас иргэдийг түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцанд хамруулахаар ажиллаж буй бөгөөд үүний нэг жишээ нь энэ хөтөлбөр болж байна

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэх боломжтой тооцооллыг хийсэн бөгөөд ойрын хугацаанд орон сууцнуудыг сонгож, цахим хэлбэрээр бүртгэлийг явуулах юм байна.

Монголбанкнаас 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой бөгөөд энэ нь эдийн засагт ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй тооцоог хийсэн” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.204] 2020-05-25 11:10:22

Баярлалаа хүсэлтээ хаана гаргах вэ?

Басар [103.43.76.218] 2020-05-21 00:12:12

50саяын зээлээр боссон байрыг 100мянгаар түрээслэхээр үндсэн мөнгө хүүг төлөх амьд хүн үлдэхгүй 60жил төлнө.бага ангийн хүүхэд бодчих тоо

Энхболд.х [71.231.202.244] 2020-05-20 23:49:32

Энгийн орон сууцгүй.түрээсээр байгаа залуусаа бодооч

зочин [124.44.156.207] 2020-05-20 23:37:47

Үнэн болов уу? Сонгуулиос өмнө амжих уу? эсвэл МАН-ын сонгуулийн ээлжит шоу юу? эсвэл хэн ч худалдаж авахгүй байгаа орон сууцуудыг шахах гэж байгаа юм болов уу?

Зочин [202.9.46.162] 2020-05-20 23:07:28

энэ бол МАН-ны сонгуулийн ээлжит шоу байна даа. Бүрхэг мэдээлэл байна. Хүнд ойлгомжтой тодорхой асуудал шийдээгүй зөвхөн чиглэл маягтай... попролт

зочин [203.91.119.42] 2020-05-20 22:50:59

худлаа итгэхэд хэцүү журам гаргаад тэнцэх алба хаагч олдохгүй, янз бүрийн шалгуур тавина тэгээд нэг их боломж олгож байгаа юм шиг болоод л өнгөрнөөөө

Зочин [202.9.40.161] 2020-05-20 17:50:32

Яг одоо корпногийн халдварт ажиллаж б.гаа баатруудад юм өгчих.шаанс чинь тэр б.на

Зочин [66.181.165.211] 2020-05-20 16:54:34

Зөвхөн төрийн албан хаагчдаа л гэх юм орон гэргүй түрээсээр амьдарч барьцаа төлөх боломжгүй хүмүүс олон байхад энгийн иргэдээ боддог ч болоосой гэр оронтой болж үзэх юмсан.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.