76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-8: УИХ-ын гишүүн Л.Болд дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү
УИХ –ын гишүүдийн бүрэн эрх нь дуусч, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Л.Болдыг онцолж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Хан-Уул дүүргийн 57-р тойрогт нэр дэвшин нийт сонгогчдын 29.9 хувийн санал авч УИХ-ын гишүүн болсон. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, амжуулав…
Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа УИХ-ын гишүүн Л. Болд АН-аас гарч, УИХ –ын гишүүн Ж.Батзандатай хамтран ШИНЭ нам байгуулсан. ШИНЭ намын гишүүн болсоноос хойш авлигын эсрэг тэмцэж байгаагаа мэдэгдэж байсныг тоймлон хүргэж байна.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД АН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ
УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд намаасаа гарч байгаа талаараа мэдэгдсэн.Тэрбээр "Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө Ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан Намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж, Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байна" гэжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАР ШИНЭ НАМ БАЙГУУЛАВ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 2019 оны гуравдугаар сарын 18-нд шинэ нам байгуулах болсноо албан ёсоор зарласан. Энэ үеэр Л.Болд гишүүн “Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөд Ж.Батзандан, Д.Мурат гишүүн болон миний бие эсрэг санал өгсөн. Үүний улмаас АН-ын удирдлагууд Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх, Д.Мурат гишүүн бид хоёр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. АН бол гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах хүсэлтээ өгсөн юм. Ингээд Ж.Батзандан гишүүнтэй хамтран улс төрийн шинэ хүчин байгуулж байна. Энэ нам бол Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрийн өмнө нээлттэй байх юм. Бидэнтэй нэгдэхийг урьж байна. Манай намын зорилго бол ард түмэн төрийн эрх мэдэл, баялаг, ирээдүйнхээ эзэн байхад чиглэнэ. Намын нэр, мөрийн хөтөлбөр зэргийг удахгүй Улсын дээд шүүхэд хүргүүлэх болно” гэлээ.
Л.БОЛД: ТЭМЦЭЛ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА
“МАНАН” дэглэмийн эсрэг жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар /2019.01.12/ Сүхбаатарын талбай дээрээс мэдээлэл хийсэн. Энэ үеэр Л.Болд “Жагсаалд оролцож буй иргэд, төрийн бус байгууллагууд төв талбайд нийтдээ 200-гаад гэр барихаар болсон. Одоогоор эхний ээлжинд 40 орчим гэр баригдаж, иргэд болон төрийн бус байгууллагууд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, гарын үсэг цуглуулж байна. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг хуулийн хугацаанд нь хэлэлцэнэ гэсэн амлалтууд авсан байгаа. Бид эцсийн эцэст УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараагийн шатны шинэчлэлийн таван алхмыг хэрэгжүүлнэ. Тэмцэл дөнгөж эхэлж байна. Улс төрийн тогтолцоонд шинэчлэл хэрэгжиж, Монголын төр цаашдаа цэвэрших ийм нөхцөл бололцоог хангаж, ялалтад хүрнэ.
Л.БОЛД: ТЭР БИЧЛЭГТ ҮНЭН ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ, ИНТЕРТАЙНМЭНТ ШҮҮ
Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Л.Болд: ШИНЭ намын зөвлөл төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихыг хориглох, хязгаарлах маш ноцтой хуулийн төсөл өргөн барьсан. Дээр нь энэ долоо хоногт шударга ёсны энэ том эвсэл нэгдэж, МАНАНгийнхан үнэхээр дагжин чичирч байна. Үүнд зориулж, маш аймшигтай, гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан хэсгүүдээ эвлүүлэн, аймшигтай гүтгэлэг тараалаа. Энэ бол зохиол гэдгийг би та нарт хоёр зүйлээр хэлж өгье.
Нэгдүгээрт, бид хоёр яриад байгаа юм шиг. Энэ намын ажил бол интертайнмэнт, үүний хажуугаар хоёулаа бизнестэй болъё гээд бид хоёр ярьж байгаа юм шиг. Тэр утасны яриа бол гурван жилийн өмнөх яриа. Тэгэхээр энэ бид хоёрын яриа биш гэдгийг хэлчихье. Тэр дотор хүмүүсийн нэрээр тоглоом хийж байгаа юм. Энэ бол биднийг ямар ч байдлаар ухрааж, эмзэглүүлж, бид буруу юм хийсэн юм шиг уучлалт гуйж, тийм эвгүй байдалд ороод байхаар зүйл болоогүй ээ. Үүнийг зохион байгуулсан хүмүүст хэлье. Наадах чинь зүгээр онигоо байна. Ийм онигоогоор явдаггүй юм. Бидний эвсэл амьдрах болно. Бид та нарыг ялах болно. Та нарыг түүхийн тавцан дээр аваачиж, үүрэх ёстой хариуцлагыг чинь үүрүүлэх болно. Энэ хариуцлага бол бидний жинхэнэ интертайнмэнт шүү.
Л.БОЛД: МОНГОЛБАНКНЫ "ХАР ЖАГСААЛТ"-ТАЙ ТАНИЛЦСАН
УИХ-ын чуулганы /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: "1. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай асуудал хуульчлагдан баталсан. Зээл аваагүй ахмадууд асар их гомдолтой байна. Энэ асуудлыг бид хэлэлцэж шийдэхгүй бол сар шинийн баяраа ахмадууд төрдөө гомдолгүй гаргах боложтой болно. Үүнийг чигийг бид гаргах ёстой гэж үзэж байна.
2. ШИНЭ намаас Монголбанкинд байгаа зээлтэй иргэдийн хар жагрсаалтыг авч үзсэн. Энэ талаар Монголбанкнаас тодорхой санал ирүүлэхийг хүссэн. Ойрын үед Монголбанктай бид уулзаж өөрийн буруугаас бус ханшийн зөрүү болон мөнгөний бодлого, төрийн санхүү, эдийн засгийн буруу бодлогоос болж олон компани дампуурсан. Энэ чиглэлд анхаарч, засах, залруулах ямар боломж байна вэ? Энэ чиглэлээр Монголбанкны санал, мэдээллийг УИХ-ын чуулганаар сонсох хүсэлтэй байгаа юм."
Л.БОЛД: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫГ ЗААВАЛ БАЙГУУЛЖ БАЙЖ УИХ ТАРАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Л.Болд: Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан хоёр зүйлийг хэлмээр байна. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хуулийг баталсан. Хуулийн 6,2т байгаа УИХ-аас цөөнхийн төлөөлөтэй Түр хороо байгуулах ёстой байгаа. Өнөөдөр түр хороог байгуулах боломж байна уу. Яаралтай байгуулж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хэрэгтэй.
Хүний эрхийн үндэсний комиссоо заавал байгуулж байж УИХ тарах ёстой. Энэ асуудал дээр зохион байгуулалтын хувьд арга хэмжээ авсан уу. Хүний эрх дэлхийн нийтэд ямар байгаа билээ. Монголын дипломатууд нь хүртэл хар тамхины хэрэгт холбогдоод явж байна. Монгол улс Европын холбооны хар жагсаалтад орлоо. Саарал жагсаалтаас гарч чадахгүй байсаар хар жагсаалтад орлоо.
Л.БОЛД: УЕП-ЫН МЭДЭЭЛЛИЙГ ЧУУЛГАН ЗАВСАРЛАХААС ӨМНӨ АМЖИЖ СОНСОХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газраас гаргасан шийдвэр үнэхээр цагаа олсон шийдвэр байсан. Ямар нэгэн нам хамааралгүйгээр бүгд хамтраад Коронавурисын үед ард иргэддээ хандсан чухал зөв зүйтэй саналуудыг гаргаж байна. УЕП-ын мэдээллийг УИХ, хууль зүйн байнгын хороон дээр сонсох ёстой боловч Алсын хараа гээд том баримт бичгийг хэлэлцээд багтаагүй гэж ойлголоо. Энэ мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзэж байгаа тул ирэх долоо хоногт багтаах тал дээр анхаарч өгөөрэй.
Хүний эрхийн үндэсний комиссын асуудал дээр 5 дугаар сарын 15нд чуулган завсарлахаас өмнө амжихгүй болоод байна. Энэ хүмүүсийг томилохгүй бол өдөр тутам асуудал үүсэж байна. Хүний эрхийн комиссоо томилж хүний эрх зөрчигдөж байгаа асуудлуудад яаралтай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудтай ажиллах хэрэгтэй.
Л.БОЛД ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДЖЭЭ
Ордны тэмцэгч тавын нэг, ШИНЭ намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Тэрбээр гуравдугаар сарын 16-ны Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. Түүнийг гэр бүлийн хамт ирсэн, охин нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Ямар ч байсан гишүүний өөрийнх нь шинжилгээ сөрөг гарсан гэнэ. Голомтод бүсээс ирсэн, сэжигтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа бөгөөд одоогоор тус эмнэлэгт 280 хүн тусгаарлалтад байгаа юм.
УИХ-ЫН ДАРГА БОЛОН ГИШҮҮД Л.БОЛДОД ШААРДЛАГА ТАВЬЖ МАСК ЗҮҮЛГЭВ
УИХ-ын чуулганы /2020.04.23/ хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ээлжээр асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын Л.Болдыг үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнээс амны хаалт зүүхийг шаардав. Харин Л.Болд гишүүн “Би маскаа байнга зүүж байгаа. Гэхдээ чуулганы танхимд бусдаас хоёр метрээс илүү зайтай байгаа үед маскгүй байж болно” хэмээн хэсэг “гүрийсэн" юм.
О.Баасанхүү гишүүний шаардлагаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар “Л.Болд гишүүн та маскаа зүү. Тэгээд ч та өөрийнхөө хуваарьт танхимаас чуулганы хуралдаанд оролцох ёстой. Яагаад чуулганы танхимд ороод ирэв” гэв. Үүний хариуд Л.Болд “Микрофон ажиллахгүй байгаа учраас чуулганы танхимд орж ирлээ” гэсэн тайлбар өгсөн.
Ийнхүү Их хурлын дарга болон бусад гишүүдийн шаардлагаар Л.Болд амны хаалтаа зүүв.
УИХ-ын гишүүн Л.Болд тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирж, заасан хугацаанд тусгаарлалтад байсан ч гэрээр тусгаарлагдах хугацаандаа гадуур явж, чуулганы хуралдаанд оролцон шоронд очиж хүнтэй уулзсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Баасанхүү шүүмжилж байсан.
ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД
Санаачилсан хууль
№ |
Хууль |
Төлөв |
1. |
Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
|
|
2. |
УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх
|
|
3. |
Түр хороо байгуулах тухай
|
|
4. |
Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
|
|
5. |
Гэр хорооллын хөгжлийн тухай
|
|
6. |
Сонгуулийн тухай
|
|
7. |
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай
|
|
8. |
Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
|
|
9. |
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хороондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай
|
|
10. |
Дипломат албаны тухай
|
|
11. |
Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай
|
|
12. |
Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
|
|
13. |
Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай
|
|
14. |
Баянмонгол Эрдэнэс Монгол компанийн тухай
|
|
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?
УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогтоо амласан мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү. Түүний хувьд АН-аас гарч, ШИНЭ намын гишүүн болсон. Иймээс энэ дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:31
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:31
зочин [66.181.169.70] 2020-05-24 10:52:53
за за болд гишүүнээ одоо болно олон жил төр барьсан юу хийсэн юм төр барьсан жилүүдийнхээ эмнэлгийг өөрөө голоо биз дээ
Зочин [98.253.30.34] 2020-05-21 02:50:21
Za Javhlan Shodrogoes geh metiin gishuudiin hajuud l hiisen iymtai l hun iym bna
Зочин [104.238.47.15] 2020-05-21 02:44:29
Болд гуайн хийж байгаа ажлууд, тэр түвшний бизнес тохироо энэ тэрийг ч дээ, халтар тэнэг монголчууд ойлгох ч үгүй, зүгээр л өөрсдийнхөө түвшинд хүлээж аваад байдаг, нэг тийм хулгай, наймаа, тендер л гэж төсөөлдөг. Боловсролгүй, оюуны хоосролтой гэр бүлээс гаралтай эргүү малнууд Болд гуайн юу хийж байгааг угаасаа ч ойлгох ч үгүй, тайлбарлаад ч ойлгохгүй. Тэр ирваа сэтгэцийн өвчтэй Батзандан бол зүгээр л түр зуурын тоглоом нь шүү дээ, хаа нь ч хүрэхгүй.
зочин [192.82.65.160] 2020-05-21 01:57:37
Амлалт биелэгдээгүй шүү.
Zochin [172.58.45.104] 2020-05-21 00:56:56
Luu vangiin hoshuu zandan gatsaanii bandiin shuumar bold oggui Bor shuvuu n bas huuhnii buzar dev dallaad nar buruu bandashkan dotroo ergesen erguu mal