76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-14: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг онцоллоо. Тэрээр МАН-аас гарч, 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан. Харин 2016 онд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Одоо УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэв…

НЭГ.ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Ц.ДАВААСҮРЭН: БИД АРД ТҮМНИЙХЭЭ СОНГОХ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал нь сонгуулийн тогтолцоог хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг л хэлэлцэж байгаа юм. Хувь тэнцүүлсэн зарчим гэдэг маань үндсэндээ нам сонгох зарчим.

Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл гуравдугаар хэлэлцүүлэгт шинэ саналууд гарч ирсэн нь хууль зөрчиж байна.

Яагаад бид Ардчилсан намын 3 саналыг хүлээж аваад байгаа юм? Аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж болохгүй гэсэн заалт байдаг.

image

Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй гэж байгаа. Гэтэл сонгох эрхэнд нь бид халдаж байгаа шүү. 30 нам байлаа гэж бодьё, 26 нэр жагсаая тэр жагсаалтыг хараад суудаг хүн байх уу? дураараа дургидаг хүмүүсийг зогсооё. Олон түмнээрээ шүүгдсэний буруу байхгүй.

АТГ Ц.ДАВААСҮРЭН САЙДЫГ САНДАРГАВ

АТГ-аас сар бүр хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийдэг уламжлалтай. Энэ удаад АТГ-аас У.Хүрэлсүхийн танхимын гурван ч сайдын талаар мэдээлэл хийж, хэргийг нь шалгаж байгаа талаараа мэдээлэл хийв. Ингэхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилсон, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбатыг өөрийн хамаарал бүхий компаниар яамны засвараа хийлгэсэн гэж мэдэгдэв.

Мөн Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүс хамаарал бүхий компаниуддаа 5,8 тэрбумын тендер өгсөн, түүнийг нь хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдэгдэв. Гэтэл өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ихэд сандарч, хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж, “Би ямар ч хамаагүй, миний хамаарал бүхий хүн тендерт орсон бол би сайдын ажлаа өгөхөд бэлэн” хэмээн мэдээлэл хийв. Угтаа бол АТГ-аас мэдээлэл хийхдээ Эрчим хүчний сайд гэж тодотгоогүй бөгөөд эрчим хүчний салбарынхан гэснийг сайд өөр дээрээ тусган их л сандарч, мэдэгдэл хийгээд амжив. Ингэхдээ их л бухимдаж, намайг тендертэй холбоотой гэж бичсэн хэвлэлийн байгууллагуудад анхааруулга өгснөө ч өчив.

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ ЦЭВЭР ЛУЙВРЫН ГЭРЭЭ

УИХ–ын гишүүн Ц.Даваасүрэн: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудлыг зөрчсөн байдаг юм. Нэг нь, Эрдэнэтийн 49 хувийг мөн УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ мөн адил. 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан.

Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй.

“Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр.

Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм. Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.

Ц.ДАВААСҮРЭН: ОФФШОРТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛАА ДОТООДДОО ШҮҮХЭЭР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Мөнгө угаахтай тэмцэхэд хар жагсаалт, саарал жагсаалт яригдаж байгаа хэд хэдэн зүйлтэй холбоотой. Тухайлбал Монгол банк мөнгө угаахтай холбогдох Азийн бүсийн байгууллагын тавьсан зөвлөмжийг үл тоосон хоёрдугаарт оффшортой холбоотой асуудлыг шүүхээр шийдэж чадахгүй байна гэдэг нөлөөлсөн. Дотооддоо энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь үнэн.

Ард иргэд энийг шүүмжлээд гадаадууд нь мэдчихээд мөнгө угаагаад байхад хариуцлага тооцдоггүй юм байна саарал жагсаалтад оруулах хэрэгтэй гэж. Энэ төрлийн гэмт хэргүүдээ шийддэг байх хэрэгтэй сүр дуулиан болж бариад 2 3 хоноод гаргаад явуулчихдаг. Гурав дөрвөн хүн дээр хэдэн сая ам долларын асуудал яригддаг. Энэ мөнгө чинь гадаадад оффшор бүсэд байрлаад магадгүй тэр терроризмийг санхүүжүүлээд мөнгө угаалт болоод байгаа учраас гадаадууд биднийг шоолоод одоо бүр шийтгэл болж байна шүү дээ.

ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР "НЭМЭГДЭНЭ"

Эрчим хүчний чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг өнгөрсөн оны намар болсон ТЭГ зогсолт харуулсан. 2018 оны есдүгээр сард ТЭЦ-IV цахилгаан станц тэг зогсолт хийж, бүтэн нэг өдрийн турш нийслэлчүүдийн хувьд “гамшиг” болсон. Тэгвэл энэ цагаас хойш Эрчим хүчний салбарт ямар ажлууд хийгдэв. Дахин энэ салбарт “тэг” зогсолт үүсэх эрсдэл үүсэх үү.

image

Харин энэ талаар Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН “Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 60 гаруй тэрбум төгрөгийг тэд төлж байна. Энэ хэмжээ оны сүүлчээр хоёр дахин өсч 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ц. ДАВААСҮРЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЁС ЗҮЙТЭЙ БОЛСНЫ ДАРАА ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр байнгын хороон дээр тодорхой саналаа хэлсэн. Аудитын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах үүднээс эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа нь зөв боловч сүүлийн үед төрийн байгууллагын дийлэнх удирдлагууд эрх мэдэл шаарддаг болсон. Хариуцлагаа нэмэгдүүлж байгаа зүйл байхгүй.

Төрийн албаны тухай хатуу хууль гаргасан ч ажил нь явахаа больсон. Аудитын тухай хуулийн төсөл мөн тийм байна. Ерөнхий аудитор 12 жил дураараа дургих боломж олгосон. Хуучин гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан, одоо нэмээд байцаан, тайлбар мэдүүлэг авахыг хориглоно гэдэг нь дэндэнэ. УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнаасаа илүү супер хүн үйлдвэрлэж болохгүй. Байгууллагуудын мэдээллийг битүүмжилнэ, хураан авна, хуулбарлаж авна гэж байгаа. Ийм юм нь нугалаа болно. Ажлын хэсэг гарч нарийвчлах шаардлагатай. Ингэхгүй бол Аудитын байгууллага нь чөдөр тушаа болсон, шантааж хийсэн байгууллага болж хувирна. Орон байраар хангана гэсэн байна.

Нэг хууль өргөн барихаараа нийгмийн баталгааг дагалдуулж орж ирдэг, төсөв даахад хэцүү болгодог. Эхлээд ёс зүйтэй болсны дараа эрх мэдэл өгөх. Ёс зүйгүй хүнд эрх мэдэл өгвөл шантаажчин төрнө. Өмнө нь орон гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан бол одоо бүр хэтрээд мэдүүлэг авахгүй гэжээ. Төрийн алба ноён нуруутай болсон цагт ийм эрх мэдэл өгч болох байх, одоо цаг нь биш ээ.

Ц.ДАВААСҮРЭН: СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ГАЗАР НУТАГТАА ХАЙРТАЙ БОЛЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Уул уурхай, байгаль газар дэлхийн асуудалд бид бүрэн эрхийнхээ хугацаанд анхаарал тавьж байх хэрэгтэй. Сонгууль дөхөөд ирэхээр газар нутагтаа хайртай болж болохгүй. Бүгдийг нь ашиглахдаа биш оновчтой зөв үр ашигтай ашиглахдаа асуудал байна гэж харж байна. Валютын нөөц нэрийн дор бүгдийг нь ашиглаж болохгүй.

Ц.ДАВААСҮРЭН: "ОЮУ ТОЛГОЙ" ӨӨРӨӨ ХУУЛИЙН ЭТГЭЭД УЧРААС КОМПАНИЙНХАА ДҮРЭМ ЖУРМААР ЯВАХ ЁСТОЙ

"Оюу толгой”-н ТУЗ-тай холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Засгийн газраас "Оюу толгой"-н Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж, тавих шийдвэр гарсан. Энэ бол маш чухал шийдвэр гэж бодож байна. Төлөөлж байгаа хүмүүс тодорхой шалгууртай байх ёстой. Тухайлбал, санхүү, хууль, уул уурхайн чиглэлийн хүмүүс байх бөгөөд эдгээр хүмүүст хэлний мэдлэгтэй байх, эдийн засгийн өндөр боловсролтой байх, хууль эрх зүйн талаар олон улсын хэмжээнд ажиллаж байсан туршилгатай байх гэх мэт шалгуурууд тавина.

Яагаад гэвэл "Оюу толгой" өөрөө хуулийн этгээд учраас компанийнхаа дүрэм журмаар явах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө яриад асуудлаа шийдэх хэрэгтэй. Тогтоол хүчин төгөлдөр болонгуут хэрэгжиж эхэлнэ” гэв.

ХОЁР. ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГИЙН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

Санаачилсан хууль

Хууль

Төлөв

1.

Эрүүгийн хууль

2.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай

3.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

4.

Төрийн албаны тухай

5.

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

6.

Зөвлөлдөх санал асуулгын тухай

7.

Хүнсний тухай хууль

8.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

9.

Монгол улсын их хурлын тухай

10.

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль

11.

Төрийн аудитын тухай хууль

12.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

13.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

14.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухай

15.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай

16.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

17.

Монгол мал үндэсний хөтөлбөр батлах тухай

18.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль

ГУРАВ. УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГИЙН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ БАЯН ЧИНЭЭЛЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУССАН АМЛАЛТУУД ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖСЭН ҮҮ?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу? гэдгийг эрхэм сонгогч та дүгнэх учиртай.

ДӨРӨВ. УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН СОНГОГДСОН ТОЙРОГТОО БУЮУ ХОВД АЙМАГТ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛААС

  • Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮН ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
  • ЦЭЦЭРЛЭГ СУМАНД 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
  • ГАЛТ СУМЫН ЗҮРХ БАГИЙН АЙЛ ӨРХҮҮД ТАСРАЛТГҮЙ 24 ЦАГИЙН ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛЛОО
  • ТАРИАЛАН, ТҮНЭЛ СУМЫН ЭМНЭЛЭГ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
  • РАШААНТ СУМАНД 2,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД СТАНЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

ТАВ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.167] 2020-05-27 10:24:09

ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ БАЛАЙГААС САЛАХ БАЙГАА ХӨВСГӨЛД НЭР ДЭВШИЖ БАЙГАА ГЭЛҮҮ ЧАМД АРД ТҮМЭН ДҮНГИЙ ЧИНЬ ТАВИАД ӨГӨХ БАЙХАА 10 ХУВИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГЭЭ

Зочин [172.58.139.84] 2020-05-26 21:55:47

Ene chadvarlag saidaa demjeerei zaluusaa OT tuunii esreg gargahguin tuld yu ch hiihed belen baigaa shuu!

10% [202.21.113.238] 2020-05-26 16:07:10

10%-ийн алдарт Даваасүрэн гэдэг энэ нөхөр ёс зүй яриад яах вэ? Дээд зэргийн ёс зүйгүй, өөрөө албан тушаалд очихын тулд хэнийг ч хамаагүй шантаажилдаг, кнопны наймаа хийдэг, тендер тутмаас 10% заавал авдаг гээд олон ёс зүйгүй үйлдэл гаргадгаараа алдартай гэж Даваасүрэнг дүгнэж Монгол улсын №1 шударга хүн мэнгэт Ц.Нямдорж хэлж байсан гээд л бодчих

САСА [202.126.88.171] 2020-05-26 15:54:05

ЭНЭ БҮТЭХГҮЙ НӨХРИЙГ АРАЙ СОНГОДОГ УСАН ТЭНЭГ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙХАА ШААЛ ХУДЛА ОЮУТОЛГОЙ ГЭЖ ХААЯА НЭГ ЯРИСАН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАС БИЕ ДААЖ ГАРЧИХААД МАН Д ОРСОН БААС МУУ НОХОЙ ЗАЛЬТАЙ НОВШОО

Зочин [202.179.21.223] 2020-05-27 13:49:21

Даваасүрэн гишүүн ман намын цөөн хэдэн шударга гишүүдиин нэг. Тэр энхболдыг намын дарга баыхад намаасаа нэр дэвшүүлэхгүй гэхэд нь хувиараа нэр дэвшээд гараад л ирдэг хөвсгөлиин ард түмнии итгэдэг хүн . Гэхдээ хувиараа гарч ирсэн ч намаасаа гараагүй хүн . Сайд хиихдээ хотыг утаагүй болгох үйлдвэрииг бариулж , эрчим хүчнии салбарт олон шинэчлэл хиилээ. Мөн ард түмнии төлөө хэлэх үгээ намын нөлөөнөөс айлгүй хэлдэг хүн

Зочин [66.181.182.179] 2020-05-26 13:23:10

Ёстой баг өмссөн хогын хулгайч даа. Хөвсгөлийн эргүүнүүд энийгээ аягүй бол сонгоноо.

Зочин [192.82.65.120] 2020-05-26 11:12:35

ХҮРЭЛСҮХ ЭНЭ ХӨГШИН ТҮГЖИЛҮҮДЭЭСЭЭ ЭРТ САЛААРАЙ ЭНЭ НОВШ ЮУ ХИЙСЭН ЮМ ЯРЬСНААСАА ДАНДАА ЭСРЭГ ЮМ ХИЙДЭГ ХҮН

Дэжид [202.9.46.166] 2020-05-26 10:28:47

Ховд биш Хөвссөл. Сэтгүүлч алдаа гаргасан б.на. Бичсэн зүйлээ өөр нэгээрээ хянуулахад олон алдаа засагдаж б.даг. Хэрэв ганцаараа бол хэсэг хугацааны даоаа эргээд унш гэж зөвлье!!! Эрхэм гишүүний хувьд Шударга цайрладаг НЭГЭН.

Зочин [103.68.107.22] 2020-05-26 10:20:16

Ene 10 huviin Davaasurengees oligtoi yum hezee ch garch bgaagui. Demjihgui

Зочин [202.126.89.40] 2020-05-26 10:08:09

Ийм лаларуудыг дахин сонгохгүй юм байгаа биздээ. Хөвсгөлчүүд мэдэж байгаа байлгүй дээ. Энд Тэнд барих цахилгаан станцыг бариулахгүй татаж унагана |10 хувь нь өөрт нь олдохгүй болохоор\ тэгээд эрчим хүчний сайд гээд байгаа юм . Жинхэнэ саад гэж энэ байхгүй юу улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар баригдсан юмыг би хийсэн гээд л баахан худал тайлан хийж дээ. үнэн жүжигчин хүн шүү

зочин [202.126.89.40] 2020-05-26 10:01:45

ҮНЭН ХУМСАА НУУСАН МУУР ГЭЖ ЭНЭ НОВШИЙГ ХЭЛНЭ. МОНГОЛ УЛСАД ТЕНДРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЧАНАРГҮЙ ЯВАГДДАГ БОЛСОН ШАЛТГААН НЬ ЭНЭ НОВШООС БОЛЖ БАЙГАА ЮМ ТЕНДРИЙН 10 ХУВИЙГ ХАХУУЛЬД АВДАГ АВИЛГЫН ЖИШИГИЙГ ТОГТООСОН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ БОЛСОН НОВШ БАЙГАА ЮМ. ХҮН ХАРХАД НЭГ ИХ ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛСАН ХҮНИЙ СЭГ

Зочин [64.119.23.11] 2020-05-26 09:25:41

Эрчим хүчний салбар цахилгааны хязгаарлалт хийх хэмжээнд хүртлээ энэ нөхөрийн сайд байх хугацааанд доошиллоо. Ганц гялтайх ч ажил хийсэнгүй Ээ Богд минь салбараас энийгээ л авч үзээрэй

Иргэн [66.181.180.174] 2020-05-26 09:22:46

Даваасүрэн, Чинзориг нарын гишүүд бол ямар нэг хэл аманд ордоггүй зарчимч шудрага хүмүүс. Ийм хүмүүсийн эзлэх хувь УИХ-д аль болох олон байх хэрэгтэй байна.

Илү [64.119.22.46] 2020-05-26 12:53:35

Энэ хулгайч болорчулуун, ганбаатар нартай нийлж монрос, иргэний нисэх зэргийг бараг дампууруулсан

Зочин [150.129.142.180] 2020-05-26 08:44:51

Сугардгүй Сугар

Зочин [150.129.142.180] 2020-05-26 08:43:59

хөөш чи үндсэн хуульд байсан төрийн өмчийн дарга асан Сугартай тооцоо бодно гээд байсан яасан бэ. Аманд чинь мөнгө чихсэн үү. Чи асуудлаа шийдээд сонгууль гэж ярьдаа

Зочин [192.82.69.138] 2020-05-26 08:06:47

Энэ гэж бас сайхан шоу нохор доо юу ч хийгээгуй одоо болно доо 12 жил байхад юу ч хийгээгуй баахан шахаа монго хусах ажил хийлээ дээ одоо чамайг сонгохгуй шуу дээ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.