С.Эрдэнэ: 24 жилийн өмнө бодож байсан ажил биеллээ оллоо
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга,
Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Содномзундуйн ЭРДЭНЭ
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 71 хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн барьснаас 41-ийг нь хуульчлан батлуулсан. Сонгогдсон тойрог, дүүргийнхээ иргэдийн тав тухтай, амгалан тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийж гүйцэтгэлээ.
Бүтээн байгуулалт гэдэг нь хэн нэгний нэр хүндээ өсгөхийн тулд сэтгэлийн хөөрлөөр шийддэг, хийдэг ажил биш. Тэр тусмаа 2949 га талбай бүхий газар нутагт 12626 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 62659 айл өрх амьдарч хүн амын нягтаршлаараа дүүргүүдээсээ нэгд бичигддэг онцлогтой Баянгол дүүргийн хувьд судалгаанд тулгуурлан төсөл хөтөлбөр боловсруулж, нарийн төлөвлөлттэйгөөр бүтээн байгуулалт хийх шаардлагатай байдаг. 1996 онд Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон ажилласан үеэс хойш энэ л зарчмыг баримтлан, хамгийн гол нь иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, тэдэнд хэрэгтэй, шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг хэрэгцээ шаардлагаар эрэмбэлэн, үе шаттайгаар бодит ажил болгохыг хичээн ажиллаж ирлээ.
Үүний үр дүнд Баянгол дүүрэг “Өрсөлдөх чадварын индекс”-ээрээ Нийслэлийн есөн дүүргээ манлайлж, “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт” дүүрэг болсныг иргэд маань андахгүй сайн мэдэх биз ээ...
БАЯНГОЛ-ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ
Иргэдийнхээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд аж төрөх, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор “Баянгол-Хөгжил” хөтөлбөрөө 2009 онд анх санаачлан тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүүргийн хөгжлийг богино, дунд, урт хугацаанд төлөвлөх, хөрөнгө оруулалтыг оновчтой шийдэхийн тулд УИХ-ын гишүүд, Засаг дарга, Нийслэл, дүүргийн шат шатны иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Баянгол-Хөгжил” хөтөлбөрийн хороог байгуулж байв. Уг хөтөлбөрөө тогтвортой хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд тухайн жилийн онцлог байдалтай уялдуулан “Боловсрол-хүүхэд”, “Эрүүл мэнд”, “Нийтийн аж ахуйг сайжруулах дэд хөтөлбөр”, “Нээлттэй засаглал, Иргэний танхим”, Иргэд олон нийтийн байгууллагыг дэмжих” , “Ахмад настны нөхцөлийг сайжруулах” зэрэг 7-15 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОВ
2010 он хүртэл Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй учраас Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байлаа. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг эхний ээлжинд өөрийн дүүргийн хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж, манай дүүргийн хүүхдүүдийг дараагийн ээлжинд хүлээж авах нь тодорхой байсан учраас Баянгол дүүргийн хүүхдүүд маань сахиурын хамт коридорийн шалан дээр хэвтэн эмчлүүлдэг байлаа. Сэтгэлийг минь үргэлж зовоодог байсан энэ асуудлыг шийдэхийн тулд дүүргийнхээ Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх санаачилга гарган ажил хэрэг болгож том, бага нийлсэн нийт 14 эмнэлгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон юм. Тухайлбал: Олон улсын стандартад нийцсэн үзлэг оношилгоо, шинжилгээ хийх орчин үеийн, тоног төхөөрөмж бүхий 160 ортой, өдөрт 500-700 иргэнд үйлчлэх хүчин чадалтай БГД-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн шинэ барилгыг 2014 онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн.
Хуучин долдугаар төвийн барилгыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчилэн 140 ортой “БГД-ийн Хүүхдийн эмнэлэг”-ийг 2015 онд ашиглалтад оруулж, дүүргийн 0-16 насны 73.000 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байна. Мөн Баянгол дүүргийн “АХМАД НАСТАН, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ”-ийг хуучин эрүүл мэндийн зургадугаар төвийн сууринд шинээр барьж, 2017 онд ашиглалтад оруулснаар 120 ор бүхий тус эмнэлэг ахмад настан, хүүхдэд эмчилгээ, сувиллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Ийнхүү дүүргийн маань иргэд, бага насны хүүхдүүд, өндөр настнууд өөрийн дүүргийн ачаалал багатай, тав тухтай эмнэлэгт чанартай үйлчилгээ авах боломж бүрдэн Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь Улсын клиник буюу III шатлалын эмнэлгүүдэд хийгддэг мэс ажилбар, хавдрын болон хөнгөвчлөх үйлчилгээ, эмчилгээг хийж ажиллаж байна. Хоёрдугаар шатлалын эмнэлгийн хувьд энэ бол томоохон амжилт юм.
Мөн бид түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд хүрсэн эмнэлгийн цогц үйлчилгээг иргэддээ хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа боловч улс төрийн шалтгаанаар туршлагатай, сайтар бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтнуудыг халах, солих асуудлууд гарч эхэлсэн нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулж байгаа харамсмаар үйл явдал болоод байна. Иймээс цаашид Эрүүл мэндийн салбарын менежментийг зөв зүйтэй боловсронгуй болгох асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай.
ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭЭ БОЛИВ
Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ирээдүйн улс орны хөгжлийн эх үндэс болсон хүүхэд багачуудаа чадварлаг иргэн болгож хөгжүүлэхийн тулд Боловсролын салбарт 2011 оноос “Боловсрол-Хүүхэд” хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.
Хот суурин газар хүн амын төвлөрөл нэмэгдсэнээр, хичээлийн анги танхимын хүрэлцээ муу болж, нэг өдрийн хичээлийг гурван ээлжээр явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон нь хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байлаа. Иймд 1980-аад онд баригдсан хоёр давхар сургуулийн барилгыг хөнгөн хийц буюу Канад технологиор гурван давхар болгон өргөтгөх ажлыг санаачлан, судалгаа шинжилгээ, зураг төслийг хийлгэсэн. Үүнд шаардагдах 845,0 сая төгрөгийг 2011 оны төсөвт батлуулж байлаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийт 14 сургуулийн барилгыг давхарлаж, сургуулиудын суудлын тоог 10 мянгаар нэмэгдүүлж чадсан. Сургуулиудын барилгыг давхарласнаар 1500 суудал бүхий нэг шинэ сургууль барих зардлаар зургаан дахин их буюу 10000 орчим суудал бүхий сургалтын анги танхимыг шинээр бий болгож, сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халж, хоёр ээлжээр хичээллэдэг болголоо.
Мөн нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, техник технологийн хөгжил дэвшилтэй уялдуулан Баянгол дүүрэг залуучуудаа хөгжүүлж, ахмад настнаа дэмжих бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд:
• “Хүүхэд залуучуудын соёлын ордон”,
• Нийслэлийн хоёр дахь Хуримын ордон болох “Гэр бүл ёслолын ордон”,
• “Баянгол хүүхдийн зуслан”,
• “Ахмад хөгжлийн ордон”,
• “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах хөгжлийн төв” зэрэг Баянгол дүүрэгт сүндэрлэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг дагаад олон тооны ажлын байрыг нэмэгдүүлж чадсанаараа туйлын ач холбогдолтой.
ЛИФТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИВ
“Баянгол-Хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 2009 онд анх удаа “Нийтийн аж ахуй сайжруулах дэд хөтөлбөр”-ийг санаачлан 30 орчим жил гар хүрээгүй орон сууцуудын лифтийг засах ажлыг эхлүүлж байлаа. Энэ хүрээнд ОХУ-аас найман инженерийг өөрийн зардлаар авчирч хоёр сар гаруй хугацаанд 570-аад лифтэнд үзлэг оношилгоо хийлгэсэн. Түүнээс 280-ыг нэн яаралтай солих дүгнэлт гарч байв. Ингээд анх удаа дөрвөн тэрбум төгрөгийг 2010 оны төсөвт суулгуулж батлуулахад гишүүд тухайн үед маш их гайхаж байсан ч удалгүй тухайн үеийн УИХ-ын гишүүд “Ганц Баянгол лифттэй нь юм уу” гэж булаацалдсаар бараг талыг нь өөр дүүргүүдэд хуваарилуулж байлаа. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтаар 40 орчим лифт сольсон нь анх удаа улсын төсвөөр лифт сольсон явдал байв. Энэхүү ажил цаашид амжилттай хэрэгжиж 2016 он гэхэд Баянгол дүүрэгт яаралтай солих шаардлагатай лифтүүдийн 90 хувийг солиулсан. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэмж таван хороонд лифт засвар шинэчлэлийн ажил хийлээ.
ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫН ГАДНА ФАСАДЫГ ДУЛААЛАВ
Нийслэлийн хэмжээнд 1077 угсармал орон сууцны барилга байдгаас 43 хувь буюу 465 нь Баянгол дүүрэгт байдаг. Баянгол дүүргийн иргэдийн 78 хувь нь амьдардаг эдгээр орон сууцууд олон жил ашиглагдсан, техникийн шинэчлэл хийгдээгүй, дулааны алдагдал ихтэй, цахилгаан шат, дээвэр муудаж хуучирсан учраас солих шаардлагатай гээд олон асуудлуудтай байв. Энэ үед иргэдээс “Орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах ажил санаачлан хийгээч” гэсэн хүсэлт олноороо ирж байлаа. Иймээс тус ажлыг эхлүүлэхээр судалгаа хийлгэхэд "Угсармал орон сууцны барилгууд нийтлэг байдлаараа дулааныхаа 25 хувийг дээврээр, 35 хувийг ханаараа, 10 хувийг цонхоороо, 15 хувийн дулаанаа орц, хаалгаараа алддаг" гэсэн дүгнэлт ирсэн юм. Иймээс 2013 оноос “Лифт”, “Дээврээ шинэчилье”, “Гадна фасад” гэсэн гурван том төслийг эхлүүлэн хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар нийт 203 лифт, 280 байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Эдгээр ажлын дараа дүүргийн хэмжээнд хамгийн тулгамдаад байгаа ажлуудын нэг нь орон сууцны барилгуудын гадна фасадыг дулаалах байсан учраас 2014 онд хоёр орон сууцны барилгын гадна фасадын дулаалга хийж туршсан маань амжилттай болов. Ингээд 2018 оноос энэхүү ажлыг албан ёсоор эхлүүлж 11 орон сууцны барилга буюу 3, 4-р хороолол, 10-р хороолол, зургадугаар бичил хорооллын угсармал орон сууцны барилгуудыг дулаалснаар нийт 3682 өрхийн орон сууцны дулаан алдагдлыг буурууллаа.
Гадна фасадыг дулаалснаар барилга дотор талдаа цантах, хөгц мөөгөнцөр үүсэх зэрэг асуудлууд шийдэгдэн ашиглалтын хугацаа уртсах, барилгын үнэ цэн өсөх, хотын өнгө үзэмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Хамгийн чухал нь дулааны алдагдал багассанаар эрчим хүч, дулааны зардал дүүргийн хэмжээнд 31 хувь хүртэл хэмнэгдэж, иргэдэд ирэх санхүүгийн дарамт багасах тооцоолол харагдаж байгаа.
Энэхүү 31 хувийн хэмнэлтээр 4000 орчим өрхийн орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөцийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь Гэр хорооллыг амины орон сууц болгон өөрчлөн хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх дулааны шугам сүлжээний дийлэнх хувийг хангах эх үүсвэр болохоор байгаа юм.
“ГЭР ХОРООЛЛЫГ АМИНЫ ОРОН СУУЦЖУУЛАХ” ТӨСЛИЙГ
САНААЧЛАН БОЛОВСРУУЛЖ ЭХЛҮҮЛЛЭЭ
Анх 2014 онд “Гудамж” төслөөр Гандангийн Орхоны зургадугаар гудамжийг нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон, авто зам, явган хүний зам бүхий жишиг гудамж болгохоор 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн маань амжилттай болж, Баянгол дүүргийн хэмжээнд зургаан хорооны гэр хорооллын айлуудыг амины орон сууц бүхий тохилог хороолол болгох зорилт тавин ажиллаж, 2017-2020 онд “Гэр хорооллыг амины орон сууцжуулах” төслийн тооцооллуудаа гаргаснаар энэхүү ажлыг хэрэгжүүлж эхэллээ.
Тус зургаан хороонд:
- 58,75 км авто замын шинэчлэлт
- 39500м цэвэр усны шугам
- 42900м бохирын шугам шинээр хийж
- 124 км хашааг шинэчилж
БГД-ийн гэр хорооллын нийт 11500 айл өрхийг цэвэр бохир, дулааны шугамд холбож, тус төсөлтэй уялдуулан иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд:
- 240 хүүхдийн хоёр цэцэрлэг,
- 960 хүүхдийн хоёр сургууль
Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах хүрээнд:
- Аврах гал унтраах анги
-Төрийн үйлчилгээний цогцолбор барилгууд,
-Орчин үеийн шаардлагад нийцсэн өрхийн эмнэлгүүд,
-Иргэдийн шаардлагад нийцсэн ахуй үйлчилгээний нэгдсэн цэгүүдийг бий болгохоор төлөвлөөд байна.
11477 айл өрхийн, 43855 хүн ам оршин суудаг 426 га талбайг хамруулан 159,9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр энэхүү төслийг хэрэгжүүлснээр иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тооцоололтой байгаа юм.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАН
ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг залуу гэр бүл, ахмад настнуудын “Түрээсийн орон сууцанд хамруулж өгөөч” гэсэн хүсэлтүүд эзэлж байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах зорилгоор Баянгол дүүрэгт “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байна. Эхний ээлжид улс нийслэлийн төсөв хараад, бусдаас хөрөнгө оруулалт, санаачилга хүлээгээд суух биш анхан, дунд шатандаа аймаг, дүүргүүд бүтээн байгуулалтын ажлаа санаачилж, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлээд явбал олон ажил бүтнэ гэж бодсоноор дүүргийнхээ нөөц бололцоонд тулгуурлан энэ ажлыг эхлүүллээ. Хамгийн анх 2018 оноос судалгаа хийж эхлэн 1000 айлын орон сууц барих зураг төсөл гаргаж, эдийн засгийн үндэслэлийг тогтоож, БГД-ийн 20 дугаар хороонд энэ бүтээн байгуулалтыг хийх газрынхаа асуудлыг шийдвэрлээд байгаа бөгөөд 2019 онд дүүргийн төсвөөс 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж, барилгын суурийн ажлыг 100 хувь гүйцэтгээд байна. Мөн 2020 оны дүүргийн төсөвт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлуулснаар эхний 100 айлын барилгын ажлыг эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр 2024 онд бүрэн хэрэгжиж дуусах юм.
Анх УИХ-ын гишүүнээр сонгогдох үед иргэдийн зүгээс хог хаягдал, гэрэлтүүлэг, цэцэрлэг , сургууль, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх санал хүсэлт давамгайлдаг байсан бол өнөөдөр “цэцэрлэгжүүлэлт, хүүхдийн тоглох газар, Түрээсийн орон сууц, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэнэ үү” гэсэн санал хүсэлтүүд ирдэг болжээ. Энэ нь манай дүүрэг хөгжин дэвшиж, иргэдийн мөрөөдөж байсан ажил биеллээ олж, тэдний сэтгэлд нийцсэн томоохон бүтээн байгуулалтын ажил олноороо хийгдсэнийг илтгэж байна.
Дахин хэлэхэд энэ ганцхан миний хийсэн ажил биш юм. Иргэд маань биднийг багаар нь сонгон итгэл хүлээлгэсний хүчинд бид баг хамт олноороо ажиллаж энэ бүгдийг бүтээж чадлаа. Цаашид ч сонгогчдынхоо санал санаачилгад тулгуурлан хууль санаачлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, илүү олон үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ өмнө тулгамдаад буй асуудлын шийдвэрлэх болно.
Бусад аймаг дүүргүүд ч бас хөгжил хөтөлбөрийн хороотой болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үр дүнг зөв тооцож чадвал, илүү их үр өгөөжтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадна гэж би итгэдэг.
Итгэл найдвар хийж бүтээхийн тулгуур билээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:51:52
KEhU1E http://pills2sale.com/ levitra nizagara
ПАА ... [202.179.24.163] 2020-06-02 11:53:08
24 ЖИЛ .... ЧАНГА БОДЖЭЭ ...
ган [202.72.247.58] 2020-06-02 08:15:19
ман-ын хөлсний бичээч нар аа та нар ардчиллыг хэзээ ч муутгаж чадахгүй. ард түмний сайхан хүүхдүүдийг муулахын хирээр тэд ялна. Ингэж бичүүлж байгаа МАН-ын пиар баг ялагдана.
Иргэн [119.40.98.106] 2020-06-02 04:20:24
Дүүрэгт улсын хөрөнгөөр хэдэн ажил хийсэн болчоод их хуралд сонгогддог иймэрхүү үеэ өнгөрөөж байгаа улс төрийн мэдрэмжгүй хоцрогдсон, бүдүүлэг, буруу гарын бүх нөхдийг энэ удаагийн сонгуулиар их хурлаас зайлуулах хэрэгтэй. Их хурал бол улс орны уураг тархи болохоос зальтай нөхдийн хоргодох газар биш ээ. Эдний оронд ухаантай мэдлэгтэй жирийн иргэд хамаагүй дээр.
БАГАЯА [64.119.18.45] 2020-06-01 13:27:32
24 ЖИЛИЙН ӨМНӨ ЯАЖ БАЯЖНА ДАА ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙСАН НЬ БИЕЛСЭН ГЭЖ ОЙЛГОЛОО УГТАА БОЛ 24 ЖИЛИЙН ӨМНӨӨС НИЙТЭЭРЭЭ ЯАЖ БАЯНА ДАА ГЭЖ БОДОХ БАЙСАН ЮМ
зочин [66.181.161.99] 2020-05-31 09:30:02
МАН М.Энх болдоос аваад нэр нь сэвтсэн болон чансаа муу байгаа 25 хүнийг дэвшүүлэхгүй алхам хийж байхад Ан харин эсэргээрээ нэр нь сэвтсэн 23 хүнийг дэвшүүлж байгаа юм.Батүүл.Баярцогт.Батбаяр Д.Батбаяр бөө.Да .Ганболд.Ганбат.Мурат. гэх мэт.Ард түмнийг сайхан доромжилж байгаа юм шүү.Шүүх гэм буруутайг тогтоогүй гэсэн үндэслэлээр.Дэвшиж байгаа нэр цэвэр л байх.Төрийн хамгаалалтанд орох л гэж.Ганбат гэдэг нөхөр 4 жил уйлж баянхонгороор тойрлоо.Энэ удаа бидон өгөөгүй Дууссан гэсэн.Ямар ч хэл ярианы чадваргүй нөхөр АН д сн залуучууд байгаалдаа.100 сая гүй.
Зочин [192.82.70.178] 2020-05-31 12:32:04
Энэ Эрдэнэ эрүүл бишээ. Коронавирус тусаад шууд үхэж мэднэ. Иймд энэ хүнийг Баянголчуудаа сонгох хэрэггүй. Үхэх хүнд улсаа даатгаж болохгүй.
Зочин [203.91.115.47] 2020-05-31 09:18:18
Эрдэнийг зайлуулж АН цэвэршинэ... чамд дүнгий чинь тавина даа удахгүй
Зочин [202.9.40.90] 2020-06-01 09:43:18
Харин ч с.Эрдэнэ БГД ихиыг хииж УИХ 41 н хууль батлуулсан хүн дахин сонгож болнн
зочин [66.181.161.99] 2020-05-31 09:11:24
Үгүйсгэхгүй ч .Хэтрүүлсэн бна.Сонгууль дөхөхөөр таалагдах гэж болохгүй.Намын нэр хүндээ айхтар унагсандаа.Уул нь МАн г толхилцож байхад.Дагаж намираад хөлд үрэгдэж бна.Бүхэл бүтэн том намыг дүүргийн арга барилаар удирдахгүй л дээ.Цаашид анраарна биз.
зочин [66.181.161.99] 2020-05-31 09:02:32
Намыхаа нэр хүндийг унагсан даа.
Зочин [92.40.176.74] 2020-05-31 07:27:12
Ene hun tseregt baikhdaa ydarsan tseregiig zodoj berteegeed tseregiin albaa haalgui shorond ywsan shuu de garaad hugshirsun hoinoo otgontenger gej huviin surguuli dunguj baiguulakhad n orj ulgen salgan tugssun ger bulee bainga huchirhiilj bsanaas bolj awgain amia horloson niigmiin daatgaliin ukhsen humuusiin mungiig idej ulsad hohirol uzuuleed uuruu mash ikh bayjsan bayjanguutaa munguur bukh ymiig hiideg bolson hun de bas odoo doktor bolchikhson tuuj ywna
2 хун алсан [202.55.180.219] 2020-06-01 12:33:32
Тэр цэргийг зодоод алсым гэсэн. Бас авгайгаа ургэлж дарамталсаар байгаад сэтгэл санааны гун хямралд автуулж амиа хорлохоос аргагуй байдалд хургэсийм гэсэн. Ингээд 2-н 2 хун амьны хэрэгт холбогдчихоод уснаас хуурай гарсан байгаам. Жирийн иргэн 2-н 2 хун амьны хэрэгт холбогдохуу, тэгээд уснаас хуурай гарч чадахуу. Жирийн иргэн жаахан сэжиглэгдсэн бол тэр чигээрээ л хэлмэгдээд явдаг биз. Тэгэхээр энэ хун бол том татаастай гэдэг нь тодорхой байна.
Зочин [203.91.115.41] 2020-05-31 10:31:34
Бэртээх биш бүүр алчихсан алуурчин шүү дээ
БОЛГООМЖИЛ [64.119.18.85] 2020-05-31 07:02:21
МИСС Б.ТЭМYYЛЭН гэр БYЛ YЙМYYЛДЭГ ШАЛДАН ЗУРГАА ЯВУУЛДАГ АЖИЛГYЙ АРЧААГУЙ
Зочин [202.70.33.242] 2020-05-31 06:22:06
Ийм гарууд довтор профессор болчихсон тууж явна гэхээр л Монгол улм хөөрхий даа бүх салбар нь нурж дээ
Зочин [64.119.18.85] 2020-05-31 07:03:32
ЕCYCчин САлдангийн Одонтуяа. Аймар хорчин биеэ худалддаг
Болд [192.82.69.81] 2020-05-31 04:47:15
Хйих ёстой зүйлээ л хийж. Хийж гэж Баянголчууд чинь чамайг гаргасан. Энэ хүн угаасаа лидер байж чадахгүй. Энэ жил намаа унагах нь тодорхой. Баянголчууд ер нь энэ хүн ээ илжигнүүдтэй нь соливол таарна.
Зочин [203.91.115.41] 2020-05-31 04:14:06
Нэг ч ардчилсан намын гахайг сонгож болохгүй. АН ахиад Эрдэнэтийг авахаар улайрч байна.
Зочин [192.82.70.178] 2020-05-31 12:36:52
Худалдаа хөгжлийн банкийг ахиж нийгэмчлэх шаардлагатай. Монголчуудын хөрөнгө яахаараа хэдхэн гэр бүлийн өмч болдог байна.
ЗОЧИН [103.212.119.195] 2020-05-31 06:20:38
ТЭГЖ БОДОХООР ЭЛБЭГДОРЖ САХАЛ.ЭРДЭНЭ НАРЫН БҮЛЭГЛЭЛ ШУНАЛТ ЦАРАЙ ХАРАГДААД БАЙНА ЭД НАР СОНГОГДОХГҮЙ БАЙХАА
Зочин [192.82.76.58] 2020-05-31 02:56:09
С. ЭРДЭНЭ БАЙГАА ТУЛДАА МАН -Д СОНГУУЛЬ ЯЛАХ НАЙДЛАГА БАЙНА . ТЭРНЭЭС ЭРДЭНЭГҮЙ АН СОНГУУЛЬД ЯЛАХ БАЙЛАА .
Иргэн [64.119.26.7] 2020-05-31 02:38:58
Ийм , өөрийнх нь хэлээр бол новшийн хулгайчийг толгой дээрээ гаргасан монголчууд та бидний буруу, үйлийн үр.
Иргэн [66.181.190.121] 2020-05-31 01:08:39
Доктор Эрдэнэ улс төрд нэг их явахгүй нь ээ,харин шинжлэх ухааны салбартаа бол Ширэндэв гуайн хэмжээний хүн шүү. ШУА-ийн Ерөнхийлөгч байвал зохих хүн.
Зочин [66.181.189.234] 2020-05-30 19:31:36
Kk 24 jil bodsnii etest genee sda ene nobsh ooroo l bayjaa bizdee zail muu gahai
Зочин [103.212.116.245] 2020-05-30 17:23:39
24 жил бодсон гэчихжээ яасан ч удаан бодоо вэ юу ч хийгээгүй юм байна л даа. Арьсандаа багтахгүй болтолоо таргалсан хүн юу ч хийж чадахгүй байхөө
Зочин [192.82.70.178] 2020-05-31 12:37:59
Эрүүл биш тул корона тусаад шууд үхнэ.
Баяраа [202.126.88.69] 2020-05-30 15:59:42
Юун 10 жилийн өмнөх юмаа яриад байгаа юм болоо
Зочин [64.119.25.52] 2020-05-30 13:49:33
MUU KHUN DEE ,
Зочин [172.58.139.84] 2020-05-30 12:00:00
Hunii tolgoig chuluugaar tsohij alaad heden jil shorond suusan aluurchin shuu dee!
МАН луйвардаад гарна [103.10.23.235] 2020-05-30 11:02:48
Тэртэй тэргуй МАН луйвардаад гарна. Аль хэдэн сарын емнеес сонгуульдаа ажиллах хумуусийнхээ цалинг 2-3 дахин нэмж, байр сууцаар хангаж амралт сувилалд явуулж ваучер купон егсен. Каринтинаа сунгаж бусад нам эвсэл бие даагчдын суртчилгаа хийх боломжыг хааж ажиглагчдыг оруулахгуй беен царцаа нуулгэж дахиад луйвардаад гарна гэдэгт итгэлтэй байна. Баталгаатай луйвардаж гарах учраас ЖДУ, 60 ТЭРБУМнуудыг ичихчгуй нэр дэвшуулсэн.
Zochin [202.9.46.248] 2020-05-30 09:41:39
Ard tymen ta nariin saixan xudal ygend itgexee bolison.daxiad xudal yariad bolchixno gej bodoj bgaa bol endyyrch bn. Erdene balai medreliin korono tuschixsan yum bish yy. 20 30 jiliin umnu xiij bsan argaa odoo yariad bx yum. Ter yeiin songogchid odoo arai uur untsguus yumand xanddag bolson gej oilgoxgyi ingeed yariad xuuraad bj boldog gej bodood bx yum.ardchilsan namd zaluu sain bolovson xychin bxgyi yum bx daa.
Зочин [46.114.110.186] 2020-05-30 09:37:28
Сайн нэрийг МАН авдаг.Муу нэрийг АНавдаг ч хамаг ажлыг н АН хийсэн шүү
Зочин [182.160.32.182] 2020-05-31 00:54:50
АН-ын тэжээвэр
Zochin [202.9.46.248] 2020-05-30 09:44:28
Tiim bn ardchilsan nam ideed baasan baasiig ni ardiin nan geltgyi ard tymen tseverledeg. Odoo ch daxij xuurdaxgyi shy.
Irgen [202.126.89.225] 2020-05-30 08:33:57
Erdene gishuun 4 horoolold eejiinhee bairni gadna fasadig dulaalsan busdiig ni hezee dulaalah we. Gants bairaar zogsohgui gj naidaya.
Зочин [72.203.122.40] 2020-05-30 07:40:32
24 жил иджээ. Одоо дахин гарч идэх гээд бгаа н бхдаа Гахай юмаа. Ичих нуур хун чанар гэж ойлголт огт бхгуй. Хулгайч дээрэмчин алуурчин гмэт бух муу муухай бурэлджээ
Өвгөн [66.181.161.6] 2020-05-30 07:31:35
Та нар минь их юм хииж их ч баяжиж байна бид нар чинь тэтгэвэрийнхээ сарын 350 өдрийн 12600 цаасаа хүргэж ядаж л явэх юм ийм л ардчилсан нийгэмд амьдарч байна даа
Зочин [202.126.90.12] 2020-05-30 07:25:42
Энэ юуны доктор юм бэ , эрүүгийн доктор вм уу
Зочин [172.58.139.84] 2020-05-30 11:54:58
Hunii amind hureh argiin
зочин [192.82.70.223] 2020-05-30 04:40:54
улаанбаатарыг хогийн сав болгосон шаарнууд
Болд [64.119.17.52] 2020-05-30 04:35:17
С.Эрдэнэ бүх муу муухай бүхнийг хийж хагартлаа баяжсан луйварчин ийм муухай хүнийг бүү сонго.АН-г шавар шавхайтай хутгасан лаларын хүн хог.
Зочин [202.179.27.142] 2020-05-30 04:19:37
Одоо тэгээд улстөрчдөөс хараат болчихсон прокурор захиалгаар хэн нэгнийг яллагдагчаар татаж нэр дэвших эрхгүй болгочихоод хөхрөлдөөд виски шимээд сууж байх нь байна шт.
Зочин [150.129.143.35] 2020-05-30 03:21:18
хүслийг чинь МАН хийгээд өгсөн юм бишүү ха ха ха
Зочин [117.111.12.61] 2020-05-31 04:01:29
End 1 idda MAH hiigeed ugchihsun ym bishu genee !? Buten 30 jiliin 26-dn tur barisan MAH ardchilal bolohgui butehgui bn gehleeree AH-ruu chihdeg , hunii jaahan hiisen ymiig uurtuu avah gedfg archaagui zangaa tat ain ! MAH ym hiideg ymuu !? Yuch hiihgui bugdiign chimeeguihen idej uudag adagiin shaaruud bol ter chinii hiideg geed bgaa MAH-garuud chinshdee ! AH bol ym hiideg nam shuu !
Зочин [103.212.117.243] 2020-05-30 03:00:42
Энэ нөхөр гишүүдээс цуцлуулсан 100 саяар өөрөө сурталчилгаа хийж байна
Сонгогч [202.9.46.195] 2020-05-30 02:33:02
МАН -ын МАФИ -ийн луйварчид ч бүүр цайчихжээ. Монголчуудын ой санамж унтарчихаагүй гэж л найдахаас.
Иргэг [202.21.107.54] 2020-05-30 01:43:31
24 жил бодсон хэрэг үү. Энэ нөхөр мөнгийн завчихаад хийж чадалгүй 24 жил болжээ хөөрхийлтэй
512 [111.220.85.182] 2020-05-30 01:35:10
Нохойн баасны доктор вэ? Идэж ууснаа төлөөд суудаг газраа суу хөгшөөн!
Зочин [172.58.139.84] 2020-05-30 11:56:01
Kkk
Зочин [192.82.68.135] 2020-05-30 01:25:12
Эдгээр ажил нь улсын төсөвөөр хийгдсэн дээрээс нь энэ нөхөр төсөвт суулгасан нэрээр мөнгө хусна бас дүүрэг нь гүйцэтгэсэн нэртэй бас хусна. Бидний төлсөн татвар хөөрхий.
zochin [64.119.19.38] 2020-05-30 01:15:59
Хувийн араншин муутай явуургүй зантай мөнгөтэй хүнийг үнэлдэг муу хүн байна. Боловсролтой эрүүл сэтгэлтэй залуучуудыг дэвшүүлэхгүй байгаа нь намаа хорлоод байгаан бтш үү.
Оросоо [64.119.18.45] 2020-05-30 01:01:26
Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн, монголын улс төрийн орчинг эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр дүүргэсэн одоо МӨНГӨӨР БҮХ ТВ ИЙГ ХУДАЛДАН АВЧ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАЙНА БАЯНГОЛД ОРОСОО ОДОНТУЯА ГЭЭД ХИЙ ХООСОН ЯРИГЧ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГАРГАН ӨӨРИЙН ГАР ХӨЛ БОЛГОН ОДОО ӨӨРӨӨ НЭР ДЭВШИЖ БАЙНА БАРЬСАН ГЭЭД БАЙГАА БҮХ ЗҮЙЛИЙГ НЬ ХАР ЗҮГЭЭР Л ХУЛХИ ЯМАР Ч ЧАНАРГҮЙ ЗА ЯХАВ ДЭЭ НҮГЭЛ НЬ НҮДЭЭР НЬ ГАРЧ ШУДАРГА ЦАГ ҮЕ ИРНЭЭ
Зочин [202.9.46.117] 2020-06-02 09:05:03
Яаж хүнийг муулж харлуулахыг гайхамшигтай эзэмшсэн бүр цаанааса энэ гарчих вий гээд үхтлээ айсан нөхөр бичиж дэ.Гарна ш дэ Эрдэнэ гишүүн ард түмэн түүнд хайртай.Хииж бүтээсний нь мэддэг. Шударга хүн шүү.Айхад аргал хөдөлнө гэж эд эсээ үхүүлж хүн муулаад яахав.
Зочин [66.181.185.93] 2020-05-30 01:31:57
24-н жилийн өмнө энэ улсыг яаж сүйрүүлэх вэ? гэж бодож байсан уу? хөгжүүлэх талаар бодсон бол арай өөр байх байсан ажилгүйдэл ядуурал архидалт,эр эм хөгшин залуу гэлтгүй яанадаа сайхан улс орон минь.
Зочин [146.0.77.41] 2020-05-30 01:00:04
Shaampar hulgaich
Зочин [103.212.118.127] 2020-05-30 00:58:40
Тойрогтоо маш сайн юм хийдэг хүн. Даанч хувийн характер дээрээ хасах оноо аваад бх юм. Түүгээр ч барах энэ зан нь намын ялалтанд нь хүртэл сөргөөр нөлөөлөх шинжтэй.
Зочин [172.58.139.84] 2020-05-30 11:57:31
Idehiin tuld tender bulaaj gurilddag hulgaich luivarchin
Зочин [202.179.27.142] 2020-05-30 04:17:08
Нас барсан хүнийг муулж болдоггүй юм гэсэн. Гэхдээ яая гэхэв, нэгдүгээрт авгай нь сэтгэцийн асуудалтай байсан юм. Хоёрдугаарт хэн нэг нь түүнийг цонхоор шидээгүй. Гуравдугаарт амиа хорлох гээд ганцаараа шатаар дээшээ уйлаад гүйж явахад С.Эрдэнэ өөр газар байсан нь нотлогдоно. Дөрөвдүгээрт үүнийг батлах (орцны жижүүрээс эхлээд) олон гэрчүүд бий. Тавдугаарт байрын цонхоор биш хогны бункерийн цонхоор үсэрсэн байдаг. Зургаадугаарт унаад амьд байсан бөгөөд цагдаа эмнэлэгийн ажилтны асуултанд хариулж байсан гэдэг ба архи ууснаа хэлсэн гэж. Аврах гэж оролдсон ч эмнэлэгт очоод нас барсан ум мани бадми хум. Битгий хүний үхлээр улстөр хийгээд бай, муухай шүү.
Зочин [66.181.185.93] 2020-05-30 01:38:14
Авгайгаа цонхоор шидчихсэн юм гэсэн ямар олигтой характер байв гэж.
Nz иргэн [66.181.190.185] 2020-05-30 00:40:01
АН-аас гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, яллагдагчаар. татагдсан, шүүхэд хэрэг нь шилжсэн хэдэн гэмт хэрэгтэн нэр дэвшсэн байна вэ. Шүүхээр таслагдаагүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэх зарчим баримталж байгаа боловч ёсзүйн хартуцлага байх ёстой. Гэмт хэрэгтнүүдийг олон олэоор нь дэвшүүлж байгаа нь ард түмнийг үл тоосон явдал шүү Эрдэнээ
Зочин [202.179.27.142] 2020-05-30 03:51:02
Хэрэв прокурор (ганц прокурор эсвэл хэн нэг прокурор, ердөө л ганц хуулийн ажилтан) яллагдагчаар татчихад нэр дэвших эрхгүй болох уу тэ?