Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

Ц.Анударь / Нүүр

Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулж байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын товыг УИХ-ын тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 /тэг тэг/ цагаар” тогтоож тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 1 дүгээр сарын 9-15-ны өдрийн 22 цаг хүртэл хугацаанд тооллогын мэдээллийг цуглуулаа.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна.

Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна.

Арав, түүнээс дээш насны хүн амын 95.1 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагджээ. Монгол Улсын 6 ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байна.

Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байна.

Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.

Тооллогын бэлтгэл үе, тоолох үе болон тооллогын дараах үед нийт 19.6 мянган ажилтан, албан хаагч ажиллав гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:16:33

xT0bUj http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [202.55.180.186] 2020-06-17 00:19:25

ene too yg unen uu manaid oro irseniig sanakhgui um zov l garsan bol bolj dee ovoo osoj bna uu hun am maan hurdan osoosoi ydahdaa 4 say bolchih bol teen

Zochin [172.58.45.238] 2020-06-14 11:27:01

Ikh naran 70 davhariinhan songuuli dohood sertsgeetsen horoo horinoor suudegneed jigteihen baina hooy gej sain buyn hiihgui bol buruu hun songood tord bosoo oroolonguud shigdeed shuvtarch duusgalaa

Зочин [202.179.8.210] 2020-06-14 09:24:20

Бид чинь 65 хүртэл л насалдаг юм байна шүү дээ

Зочин [203.91.115.53] 2020-06-14 00:45:48

Эрдэнэбатыг хорьсон явдал нь хуулийг дээд зэргээр зөрчиж байна. Энэ талаар иргэд дуугүй л байна. Энэ их буруу. Ман бол яахав өнгөн дээрээ түүнийг эсэргүүцэж буй боловч цаанаа бол золиосолж байна. Ухнын хүү хуц толгойт л ерөнхийлөгч ухна толгойттой хамсран өрсөлдөгчийнхөө амыг барьж байгаа хэрэг. Уг нь өөрсдөө тэд эхлээд шоронд орох нөхцлөө хангачихаад байгаа юм шүү дээ. Шинэ үеийн монголын 30 жилийн түүхэнд улс орны хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 3 бие хүнийг миний бие онцлон дурьддаг. Тэд бол Ш. Отгонбилэг, П. Очирбат, Ж. Эрдэнэбат нар юм. Бусдыг нь үгүйсгээгүй. Эдний гүйцэтгэсэн үүрэг сондгой байсан учраас онцолсон юм. Өөрөөр хэлбэл эд бол түүчээ. Халуун цэг дээр бараг хувь хүний зөн мэдрэмж, ур чадвараар шийдвэр гаргасан. Бусад нь эдний шийдвэрийн голдрилоор араас нь явсан. Мэдээж амжилт олон. Гэвч өчигдрийн тэдний шийдвэр байгаагүй бол өнөөдөр бид ийм амжилт олох байсан эсэх нь эргэлзээтэй. Бас нөгөө талаар тэдний амжилтыг завшигч авилгачид олноор төрөх байсан нь юу бол.

Зочин [202.9.47.5] 2020-06-13 13:32:50

horoonuudiin bvrtgegch naraas too medee negtgeed gargasan bhoo

Zochin [202.126.89.143] 2020-06-13 08:34:08

Horoo ailuudaaras orj tooloogui, bas baigaa baihguig yaj medej bna.

Зочин [202.126.88.229] 2020-06-12 16:48:04

энэ тооллогыг хэзээ явуулсан вэ.манайд орж ирээгуй.худлаа тоо буртгэл явуулахаа болих хэрэгтэй. засаг тор хун ам тоолсон гээд худал мэдээ гаргасан хумуусуудтэй хуулийн дагуу арга хэмжээ аваачээ.

Зочин [77.38.148.28] 2020-06-12 13:17:34

ЕЕРСДЕЕ ХОРООН ДЭЭРЭЭ ОЧООД БУРТГУУЛЭХ НЬ ЯАСАН ЮМ БЭ.ЗАР ЗЕНДЕЕ Л ТАВЬСАН БАЙСАН

Hehe [82.132.233.24] 2020-06-12 11:25:59

Zaaval aild orj burgedegui yum shuudee. Horoo deer baigaa tanaihnii medeeleliig kharakhad Bolno.

unshigch [66.181.161.33] 2020-06-12 10:16:23

manaid l orj ireegui

Зочин [202.126.88.156] 2020-06-12 10:02:39

шаа манайд л орж ирээгүй


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.