Ч.Мангалжалав: Цахим сургалт дээд боловсролын салбарт орж ирж буй цоо шинэ чиглэл

Н.Баярмаа / Боловсрол

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал доктор, профессор Ч.Мангалжалавтай ярилцлаа.

-“COVID-19” халдвар тархаад буй энэ үед дэлхийн боловсролын салбар хүндхэн сорилтыг туулж байна.Манай оронд ч мөн ялгаагүй, бүх хичээл зайны сургалтад шилжсэн хичээлийн жилийг дуусгаж байна. Энэ хүнд цаг үед ямар зохион байгуулалттай ажилласан бэ?

-Хэдийгээр бид өмнө нь магистр, докторын шаталсан сургалтандаа цахим сургалтыг түлхүү ашиглаж байсан ч ийм өргөн хүрээнд ашиглаж байсангүй. “COVID-19”-ийн нөлөөгөөр бид анх удаа нийтээрээ цахим сургалтын арга барилд шилжсэн. Үнэхээр эхний сардаа онлайн сургалтыг ашиглах, дижитал технологийг багш сурагчгүй яаж ашиглах вэ. Хөдөө орон нутагт, малын бэлчээрт яваа, гэртээ байгаа оюутанд хичээлээ яаж хүргэх вэ гээд гайхаж байсан ч богино хугацаанд зөв гольдиролдоо орсон.

-Танай сургуулийг цахимаар шалгалтаа авсан гэж сонссон. Үр дүн, оюутнуудын идэвх оролцоо хэр байсан вэ.Цахим сургалт багш, оюутнуудад ямар боломжуудыг олгож байна вэ?

-Эхэн үедээ бид энэ ажлын үр дүн ямар байх бол гэж сэтгэл их зовж байсан.Ялангуяа, шалгалт шүүлэг авах үед багш нарын баг гаргаж, гэрээсээ болон ажлаасаа, зайнаас янз бүрийн хэлбэрээр сургалтаа явуулсан. Захирлын зөвлөлийн хуралдаан, салбар тэнхимийн хурал, багш нарын уулзалт зөвлөгөөн гээд бүх ажлаа цахимаар явуулсан. Багш, оюутнуудынхаа харилцаа холбоог аль болох ойр байлгах гэж хичээл сургалтынхаа талаар байнга холбоотой ажилласан. Багш нар маань лабораториудын туршилтаа хүртэл видео хичээл болгон байршуулж, оюутнууддаа хүргэсэн. Одоо эцсийн үр дүн харьцангуй сайн гарч байна. Оюутнуудынхаа шалгалтыг онлайнаар зохион байгуулж, бакалавр, магистрын шалгалтаа цахимаар авч байна. Багш нар маань заасан хичээл, өгсөн даалгавруудаа тест хэлбэрээр, цахимаар шалгаж авч байна. Хамгийн талархууштай нь, багш, оюутнуудын идэвхи оролцоо маш сайн байна. Хүнд итгэж, багш оюутан хоёрт үр дүн, хариуцлагыг нь хамтад нь тооцох механизм цахим сургалт дээр их тод, үр дүнтэй харагдаж байна. Оюутнууд дунд хүртэл олон өөрчлөлт гарч байна. Оюутан өөрөө юу хийж чаддагаа харуулж байна. Өөрөө өөртөө итгэж, өөрийгөө дайчилж байна. Идэвх санаачлагатай суралцаж байна. Энэ бүх зүйл онлайн сургалтын давуу тал гэж харж байна. Зарим оюутанд цахим сургалт нь танхимын сургалтаас илүү тухайн оюутны чөлөөт сэтгэлгээг нээж, задалж өгч байна. Өмнө нь төдийлөн ярьдаггүй, дуугардаггүй хүүхэд хүртэл өөрөө сэтгэж, хийж бүтээж, түүнийгээ ярьж тайлбарлаж байна. Цахим сургалт оюутнуудад энэ бүх чадваруудыг олгож өгч байгаад баяртай байна.

-Зайлшгүй үүссэн нөхцөл бидэнд багагүй туршлага боллоо. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед зайны сургалтыг чанартай явуулах, илүү боловсронгуй болгоход ч туршлага болсон болов уу?

-Бид бакалавр, магистрын сургалтын шалгалтуудаа цахимаар авч байна. Диплом хамгаалж буй оюутнууд томъёо тэгшитгэлээ зөв тайлбарлаж чадах болов уу?. Зураг схемээ зурж чадах болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл ямар ч асуудалгүй зурж, тайлбарлаж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа. Бүх зүйлээ цэгцтэй сайхан бэлтгээд, ярих зүйлээ 15 минутанд багтаан бэлдэж, багцалсан байна. Тиймээс цаашид цахим сургалтыг бид өргөн хүрээтэй ашиглах нь зүйтэй юм байна, цаг нь иржээ гэж харж байна.Ер нь цаашид цахим сургалтыг үндсэн хичээлийн хөтөлбөрт, 20-30 хувьд нь оруулах ёстой юм байна. Багш нарынхаа ажиллах орчин нөхцөл, компьютер техник хэрэгслийг сайжруулах, лабораториудаа шинэчлэх гээд бид олон ажлуудыг хийж байна. Цахим сургалтын давуу талыг ашиглаж чадвал бид хүнээ, улс орноо хөгжүүлэх нэмэлт боломж их байна. Монгол орон, өргөн уудам газар нутагтай, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай, хүн ам цөөтэй гээд давуу тал их. Энэ улс оронд бид нэг хүн 2-3 мэргэжил эзэмшиж, сурч хөгжиж чадвал ихийг хийж бүтээх боломжтой. Олон мэргэжилтэй, ачааллаа өөрснөө үүрдэг, хийж бүтээдэг болчихвол бусдын гар харалгүй улс орноо хөгжүүлэх боломж бидэнд бий. Тиймээс цахим сургалтыг цаашид өргөн ашиглаж, ажиллахын зэрэгцээ суралцах, мэргэжил эзэмших шинэ, шинэ боломжийг олгох хэрэгтэй гэж бодож байна. Цахим сургалтыг бид зөв хөгжүүлж чадвал цаг зав, мөнгө хэмнэсэн, хувь хүнийг богино хугацаанд хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Бидний зүгээс цахим сургалтын давуу тал, үр дүнг өндрөөр үнэлж, их талархалтай хандаж байна. Цахим сургалт Монгол Улсын хөгжилд, дээд боловсролын салбарт орж ирж буй цоо шинэ чиглэл. Цаашид бид судалгаанд суурилсан сургууль болоход орон зай, цаг хугацааг хэмнэсэн, хүнд итгэл хүлээлгэсэн, өөрөө өөрийгөө дайчлах боломж, цаг зав, орон зайг олгосон сургалтын чухал хэлбэр юм. Энэ сургалт бидэнд үнэхээр үгүйлэгдэж байжээ.

-Цахим хичээлийн сан бүрдүүлэхээс эхлээд багш, оюутнаас багагүй ур чадвар шаардсан байх?

-Тэгэлгүй яахав. Цахим сургалтыг саадгүй явуулахад интернэт технологийн үзүүлэлт, багш нарын компьютер техникийн мэдлэг, электрон номын сан, эрдэм шинжилгээний бүтээл, видео танилцуулга, гарын авлага материалууд гээд олон зүйл чухал нөлөөтэй. Манай сургуульд цахим хичээл, компьютер техникийн өндөр мэдлэгтэй багш нар олон бий.

-Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч эрчим хүчний салбарт ажиллах оюутнуудын өмнө ямар шаардлага шалгуур тавигдаж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсын Эрчим хүчний салбар нь манай орны тууштай хөгжиж байгаа эдийн засгийн гол салбаруудын нэг болж байна. Мөн эрчим хүчний системийн хүрээ өргөжиж, шинэ ДЦС-ууд баригдаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орж,шинэ техник технологиуд нэвтэрсээр байна. Энэ үед бид цаашид эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг улам бүр хөгжүүлдэг, шинэчилдэг, өргөжүүлдэг, суурилагдсан хүчин чадал, цахилгаан дулаанаа хэмнэдэг, мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Бид ОХУ-аас эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог бол цаашид Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нар салхины эрчим хүчээ бүрэн дүүрэн ашиглаж, хөгжүүлж, дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг хангах. Цаашид Зүүн хойд Азийн бүс нутагт нар, салхины эрчим хүчээ экспортлох, хөрөнгө оруулалтаа өөрснөө босгох бүрэн боломжтой юм.

Монгол Улс дандаа бусдаас авдаг, гуйдаг байх ёсгүй. Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд нь байрладаг учраас бид Хятад, Япон, Солонгос зэрэг бүсийн орнуудад нар, салхины эрчим хүчээ экспортлох, мөнгөний урсгалыг татах боломжтой. Ийм төвлөрсөн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид мэдлэг чадвартай, сайн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Үүний тулд ирээдүйн инженер технологийн ажилтнууд, оюутан залуус маань ч гэсэн өөрснийгөө дайчилж сурч боловсрох шаардлагатай байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:59:39

Df3JQP http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [59.153.85.91] 2020-06-20 18:07:53

Dolignuur pjaldag ve

ГАНАА [202.72.247.58] 2020-06-17 05:04:53

САЙХАН ХҮҮ ТӨРҮҮЛЖ, МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛ БОЛГОН ХҮМҮҮЖҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА. ТНАЫ ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙГ. ЦАХИМ СУРГАЛТАД ТАНТ АМЖИЛТ ХҮСЬЕ. ИХ БОЛОМЖТОЙ ЗҮЙЛ ДЭЭ.

Зочин [203.217.139.240] 2020-06-17 04:39:28

Iim medeellig surgaltiin albanii khun l jaarikh ostoi zuil dee. Khiikh zuilee olj jaadsan, end tendkhiin sonind jaariltslaga ogokh durtai zakhiral nertei orontsoguud ikh baikh juum. zaluu khund zaigaa tavij ogmoor juum daa

Зочин [203.217.139.240] 2020-06-16 05:01:51

Arsdchilsan namiin khun!!!

Зочин [203.217.139.240] 2020-06-16 05:01:07

Khujaa tsarailsan oodgui gardaa, khuukhdiinkhee dalbaan dor buruu sekhsen nukhur shuu.

Зочин [103.229.122.118] 2020-06-15 08:32:48

Амаржаргал чинь Элбэгдоржийн долоогч, АН- ын зорилго Эрдэнэтийг буцааж авах

Зочин [203.217.139.240] 2020-06-15 08:31:22

Мангалжалав захирлын цахим сургалт шинэ чиглэл гэсэн нь буруу биш ээ. Өмнө нь цахим хичээл гээд зарим хичээлүүд онлайн хэлбэрээр явагдаж байсан. Харин энэ жил хичээлүүд цахимаар бүрэн явагдаж, их сургуулийн сургалтын зохион байгуулалтын бүх үйл ажиллагаа зайнаас явагдаж, сургалт нь эчнээ , өдөр, орой гэдгээс гадна цахим сургалт гэсэн шинэ хэлбэр рүү орж байгаа нь үнэн болно. Энд ашигтай маш их юм байна. Хичээлийг цахимаар сургахаас гадна сургуулийн хичээлийн байр ашиглалт, дулаан, ус, цахилгааны үр ашиггүй зардал, анги танхим, ажлын өрөөний зохион байгуулалтад ч өөрчлөлт гарахаар нааштай байдал харагдаж байна.

зочин [202.9.40.98] 2020-06-15 07:29:54

ШУТИС тэр дундаа энэ захирлын сургууль л хэрэглэдээгүй байсан болохоос биш бусад сургуулиуд хэрэглээд хэд жил болж байгаа шүү Мангалжав захирлаа Нойрноосоо сэр

Зочин [103.212.118.68] 2020-06-15 06:34:49

Сумогын аварга Анандын аав.

зочин [122.201.24.234] 2020-06-15 03:37:55

боловсролтой чадварлаг захирал

zochin [122.201.23.84] 2020-06-15 02:04:40

Chamaig bododoxod Sumo giin IX AVARGA iin etseg yum shuu

Zochin [172.58.45.238] 2020-06-15 01:23:12

Hujaa baina daa argagui

Зочин [202.126.92.18] 2020-06-15 00:33:43

Цоо шинэ ч биш л дээ, Хэрэглэдэггүй л байсан болохоос биш


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.