2019 онд батлагдсан хуулиудад төрийн тамга дарлаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өчигдөр батлагдсан хуулиуд дээр төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад дарсан юм. УИХ 2019 онд 216 хууль баталсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарлаа.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай УИХ-ын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [150.129.143.11] 2020-06-26 22:34:39

Гурван хуруугаараа дардаг нь юу бэ. Шоудах гэж ядчих юмаа.

Зочин [203.91.115.52] 2020-06-26 11:11:14

Дараагийн удаа тамганы зургаа томхон шиг аваарай.

зочин [192.82.74.239] 2020-06-26 10:18:13

тамга ни ямар хийцтэй,ямар хүн хүрэх,хүрэхгүй дээ гол утга санаандаа бгаа юм биш,монголын төрийн тамга чингисийн тамганаас эхлэлтэй,тэр тамга ни олдохгүй,байхгүй учир тамгагүй төр шигээ явж ирсээн.үүнийг монголчууд мэддэггүй,мэдэхыг хүсдэггүй малууд.тамгагүй төр хуули гаргана гэж байхгүй.өнгөрсөн 4жилд энэ төр эргэж буцсан хуули шийдвэр тогтоол маш ихыг гаргаж төр ни төр биш,засаг ни засаг биш,тамгагүй,эзэнгүй төр шигээ явж ирсныг монголчууд мартсан.ой санамж муутай ард түмэн хар масс ихтэй байдаг учир төр улс ни эмх цэгцгүй,шударга бус,замбраагүй байдгийг 30жил харуулж ,үзүүлсэн шүү.төрийн тамганы учир эндээ байдаг юм.энэ тамга одоо хулгайч ,луйварчин нарын гар орчихсон учир ямар юмнын төр улс шиг байх билээ дээ.элбэг,жонхуу нар хулгай,луйвар хийгээгүй юу,тэд төр улсаар чини тоглоогүй юу .айн

төрөө [198.16.66.139] 2020-06-26 10:02:06

хамаагүй хүн хүрдэг ч эд биш дээ. Хүүхэн, хүүхэд хоёр. бээлий өмсөхгүй. хүндэтгэл алгаа улсын тамганд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.