Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэлийн төлөөлөгчөөр АН-ын гишүүн, сэтгүүлч О.Батхандыг томилжээ. О.Батханд нь УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшсэн юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэмээх нь шинэ албан тушаал бөгөөд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Б.Ширнэн үргэлжлүүлэн ажиллах юм байна.
О.Батханд нь:
- Боловсрол: Дээд /Сэтгүүлч, эрхзүйч/
- Гэр бүл: Гэрлэсэн. Нөхөр хоёр охины хамт амьдардаг
Төгссөн сургууль:
- 1990-1999 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль
- 1999-2004 он Үндэсний Тагнуулын Академийн Эрхзүйч,
- 2001-2004 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Олон Улсын Сэтгүүлч
- 2004-2005 он АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлал курс
- 2013- он АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний курсэд суралцсан.
Ажлын туршлага:
- 2004-2011 он ТВ-9 телевиз гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга
- 2011-2012 он УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор
- 2012-2013 он ETV HD телевизийн захирал
- 2013-2014 он “ NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал
- 2014- 2016 он Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч
- 2016- “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2020-Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга


.jpg)






































































Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууж байна гэдэг чинь хэддүгээр зууны амьдрал юм бэ
Эрэгтэй шигшээ баг Астанагийн дэлхийн аваргыг зорилоо
Л.Мөнхбаясгалан: Газрын доорх цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хатуу хориглоно
У.Бямбасүрэн: онцгой дэглэмийн хугацаанд борлуулалтыг 1.6 дахин нэмэгдүүлэв
Р.Даваадорж: 2027 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явж байхад "Манай бүсэд" гэж ярьж байгаа нэг ч гишүүн алга
АНУ-д Трампийн нэр хүнд ямар байна вэ?
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
ХААН Банк 130 сая ам.долларын ногоон санхүүжилт татлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан