ТАПАН МИШРА: Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Өнөөдөр дэлхий нийтээрээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA эринд ажиллаж, амьдарч байгаа хэдий ч бид тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн албыг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна. Бидний энэхүү зорилго НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалтай мөн нийцэж байгаа билээ. Хөгжил тогтвортой байхын тухайд төрийн албанд чадварлаг ажилтнууд тогтвортой ажиллах хуулийн зарчим хэрэгжиж байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг уулзалтын эхэнд онцоллоо.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон ажил юм. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас энэхүү шинэтгэлийн үйл явцад цаашид дэмжлэг үзүүлж хамтын үйл ажиллагааг өргөжүүлнэ. Төслийн гол зорилго таны хэлснээр төрийн алба тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай байхад чиглэж байгаад сэтгэл хангалуун байна.
Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д нэн чухал ач холбогдол өгч байна. НҮБ хувьд ч өнгөрсөн 75 жилийн түүхээ эргэн харах, ирэх 25 жилд энэ дэлхий дээр байгаа хүн нэг бүр хөгжлөөс хоцрохгүй байхын төлөө юу хийж болох вэ, тэр дундаа монгол хүн нэг бүрийг хөгжлөөс хоцроохгүйн тулд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төрийн алба юм.” хэмээн ярилаа.





































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй