Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум чиглэлийн зам усанд автжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.

Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.27] 2020-07-10 07:57:40

ТАЛХАН ДЭЭР ТҮРХСЭН МАСЛО ШИГ ЗАМ НЬ ТАВАН ЦАГИЙН БОРООНД ДАШИЙ ШОГ ТЕНДЕР ИДЭЖ БАЯЖСАН ХУЛГАЙЧ ДАРГА НАР НЬ ТОХИРОЛЦСОН КОМПАНИТАЙ ХУЙВАЛДААД ХАРИУЦЛАГААС ЗУГАТААД ДАШИЙ ШОГ

зочин [202.179.26.110] 2020-07-10 07:42:41

Мэдээж зам биш там юм чинь. Чи бидний хөрөнгийг ингэж л идэж ууж сурчихсан. Наана нь ямар ч чадвар үгүй. Цаана нь ямар хариуцлага үгүй. Хмаг хөрөнгийг инээд цацаад дууссна. Ер нь зам мам барихаа больсно дээр. тэртэй тэргүй эвдрэхээс хойш. УБ- Өвөрхангайн замыг гурав дахин тавьсан ш үү дээ. Ингэж ард түмний хөрөнгийг үрэхээ болиь.

Бүсгүй [66.181.160.100] 2020-07-09 21:06:53

Яараад яахав дээ. Бороо ус татрахаар замд гар аа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.