БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ.

Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор "Монгол таун"-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэддээ хандан хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхаарууллаа.

Түүнчлэн Жүнбү цагдаагийн хэлтэс болон манай төв нь хамтран хоёр жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ба Covid-19 цар тахал өвчний дэгдэлт идэвхжин, дээрх эргүүлийн ажил 2020 оны хоёрдугаар сараас түр зогссон байсан тул үргэлжлүүлэн явуулахаар тохиролцов.

Мөн өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр 16:00-18:00 цагт Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авах тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу.

Эх сурвалж: БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:12:34

UFNG9w http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.