Увс аймгийн Торхилог голын гүүр нуржээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Увс аймгийн Давст сумын Торхилог голын гүүр нурж, урссан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Гүүр нурсантай холбоотойгоор сумын төлөөлөгч, цагдаа нар иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа юм байна.

Долдугаар сарын 13-ны 18:00 цагаас орж эхэлсэн аадар бороо гурван өдөр, гурван шөнө үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрсэн талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.

Өчигдрийн байдлаар гурван гүүр усанд автан, төв зам сэтэрч 500 гаруй аялагч усанд боогдоод байсан бол өнөөдөр дахин нэг гүүр нурсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000