Говь-Алтай: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлуудыг Баянхонгорт тусгаарласан

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдсан талаар мэдээлсэн. Уг хүүхэд долдугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр гэсэн мэдээллийг өгч байв.

Тэгвэл энэ талаар ЭМЯ "Аавынхаа агнаж ирсэн тарваганы махыг идсэн хүүхэд идсэнээсээ хойш хоёр хоногийн дараа хоолой өвдөж, халуурсан зовуурьтай сумынхаа эмнэлэгт очсон.

Тиймээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзээд аймгийн зоонозын баг голомтод нь очиж ажиллаад эхний хавьтлуудыг тусгаарласан. Эрдэнэтээс тухайн айлд очсон хүмүүс хавьтал болсон, тарваганы мах идсэн учраас Баянхонгор аймагт тусгаарлаад байна" гэв.

Орон нутагт хийсэн эхний шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн бөгөөд өнөөдөр 11 цагт сорьц ЗӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Сорьцод PCR шинжилгээ хийгээд эцсийн оношийг албан ёсоор мэдээлнэ гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:11:47

ynTfrY http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.