ОХУ олон улсын нислэгээ хэсэгчлэн нээхээр бэлтгэж байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба 13 улс руу олон улсын нислэгээ сэргээх хүсэлтийг Тээврийн яам болон “Росавиация” компанид илгээн судалж эхлээд байгаа талаар мэдээлж байв. Гэсэн ч аль чиглэлд хэдэн оронтой агаарын хилээ нээх талаар шийдийг эцэслээгүй байсан юм. Тэгвэл коронавирусын цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос түр зогсоогоод байсан олон улсын нислэгээ хэсэгчлэн нээхээр ОХУ бэлтгэж эхэлжээ.

Эхний ээлжинд зургаан хот, тухайлбал, Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Екатеринбург, Новосибирск, Владивосток гэсэн зургаан хот олон улсын нислэгээ сэргээх бэлтгэлээ хийж байна хэмээн “Известия” сонин мэдээлжээ. “Известия” сонин “Росавиация” компанийн тэргүүн Александр Нерадькогийн хэлснийг эх сурвалж болгосон байна.

Хотуудыг Оросын бүх нутгийн хамрах тооцоогоор сонгосон байна. Нислэгийн ачааллыг бодолцон Москва хотын гурван нисэх буудалд эрх өгөхөөр төлөвлөж байгаа хэмээн “Росавиация”-гийн тэргүүн хэлжээ.

Хэрэглэгчийн хяналтын алба, “Росавиация” хамтран дотоодын болон гадаад улс орнуудын цар тахлын нөхцөл байдалд хоёр долоо хоног тутам үнэлгээ хийх бөгөөд энэ үнэлгээнд үндэслэн бусад хотуудын гадаад нислэгийг нээх эсэхийг шийдэх ажээ.

Сануулахад, ОХУ дараах нэр бүхий 13 улстай олон улсын нислэгээ сэргээх саналтай байсан. Эдгээр улс нь Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвег, Польш, Финланд, Хятад, Вьетнам, Монгол, Шри Ланк юм. Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр COVID-19-ийн халдвар нийт хүн амын нэг хувиас бага байгаа улс орнууд нислэгээ сэргээх хүсэлтийг явуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.32] 2020-07-27 02:01:07

Редицид гарууд

Зочин [202.126.89.69] 2020-07-25 15:08:15

баяртай мэдээ бна Аугаа их орос орон агаарын замналаа нээж байгаа нь баярлууштай хэрэг Орос хүний далайц размах ,хүчирхэг орон болгосон гарцаагүй юм санарын болон.эх газрын орон зай.далай тэнгис түүний асар их нөөцийг өсөн нэмэгдэж байгаа хүн нийгмийн сайханы төлөө хийж бүтээж байгаа сар их ажилдаа амжилт гаргахыг хүсэн залирч байна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.