ТОЙМ:Агентлагийн дарга нар тодорч, шүүх шийдвэр гаргасан долоо хоног

Б.Лхамаа / Хууль

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, 2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

image

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн.

Харин шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй хэмээн удаа дараа хэлж байсан. Гэвч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсөвт тодотгол хийнэ хэмээн онцолсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2020 оны төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ нэг их тмоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Зарлагдаагүй санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно” гэлээ.

ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ

image

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томиллоо.Тус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэбатыг тус тус томиллоо.

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД БҮЛГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

image

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Ардчилсан намын дотоод сонгуулийн хороонд шаардлага хүргүүлсэн тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байр сууриа илэрхийлжээ. Уулзалтанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-гишүүн Ц.Туваан, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар оролцон, нэр дэвшигчдийн санал хүсэлтийг сонссон юм байна.

.ШҮҮХЭЭС Б.ХУРЦАД 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

image

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал /2020.07.22/Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүх танхимд тав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавт 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдвэрлэлээ. ТЕГ-ын ерөнхий газрын дарга Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүсэн юм.

ШҮҮХЭЭС С.БАЯРТ 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

image

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баярт болон Ч.Давааням нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар С.Баярыг гэм буруутайд тооцсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих ял, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд 2 жил хорих ял тус тус оноолоо.

Мөн С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

ШҮҮХЭЭС Х.ОРГИЛ-ЭРДЭНЭД ТОРГОХ ШИЙТГЭЛ НОГДУУЛАВ

image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.0721/ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна.

Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.

Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд баригдсан хэрэг 2019 оны сүүлээр болсон юм.

ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ УОК-ЫН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долдугаар сарын 31-нийг дуустал сунгаад байна. Харин цаашид өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал есдүгээр сард хичээл цахимаар орж магадгүй. Манай улс халдварыг дотооддоо алдаагүй ч коронавируст халдварын тархалт дэлхийн улс орнуудад буурахгүй, эрчимтэй тархаж байвал УОК-ын шийдвэрээр сурагчид дахин цахимаар хичээллэнэ. Энэ талаар өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй ч Боловсрол, шинжлэх ухааны яам хичээлийн шинэ жилийг угтсан бэлтгэл ажлаа хангаж байна. Салбарын яамны зүгээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сурагчид есдүгээр сарын 1-нд цахимаар хичээллэх эсэх нь УОК-ын шийдвэрээс шалтгаална гэх тайлбар өгөөд байна.

Цар тахлаас үүдэн энэ оны нэгдүгээр сараас хойш гэртээ зайнаас суралцсан сурагчид ч бас есдүгээр сарыг догдлол дүүрэн хүлээж байгаа биз ээ. Эцэг эхчүүдийн зүгээс халдварыг дотооддоо алдаагүй нөхцөлд танхимаар хичээллэх нь зүйтэй гэх байр суурьтай байна. Харин цар тахал аюултай нөхцөлд хүрвэл теле хичээлийг дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.49] 2020-07-26 08:04:10

Х

Zochin [122.201.22.185] 2020-07-26 00:35:51

Nyamdorj ch hatin jihene turiin tvshee hvn dee margah zvil ogt baihgvi

Зочин [66.181.161.41] 2020-07-25 01:54:12

HOTGOR SHANAG GEJ TOM YUM BAIGAA SHUU

Зочин [176.63.23.193] 2020-07-25 01:37:33

Баатаржав, Баасандорж гээд Нямкагийн хүмүүс Нямбаатарыг атгахнээ. Нарангэрэл зөвлөх нь хувийн ашиг сонирхол ихтэй хүн байдаг.

Зочин [203.91.115.52] 2020-07-25 00:49:43

Хүрэлсүхийн 60 тэрбумын схем мундаг хэрэгжиж байна Нямдорж одоо болио хүүгийнхээ найзыг төрын нарийн болгож. ХЗДХ яамыг гаднаас удирдах юм бна дэд сайд нь хамаатан баатаржав

Зочин [66.181.161.89] 2020-07-25 02:03:12

Чи Ц.Нямдоржид бүү атаарх. Тэр чинь жинхэнэ төрийн хар хүн. Хүрэ

Зочин [66.181.183.222] 2020-07-25 00:42:16

Хотгор Шанагын орд. Зараад идчихсэн 7 сая$ гусцан хулгайч Сангийн сайд хийхээс яахав


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.