Засгийн газар 2020-2024 оны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.

“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.227] 2020-07-28 09:55:50

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД БОЛ МОНГОЛЫГ ХОРТ ХАВДАР ЭЛДЭВ ӨВЧНӨӨС АВРАХ ГАНЦ ХҮН ШҮҮ ХЯТАДААС ИВОМИК АВАХГҮЙ БАЙХ МАЛЧИД МАХНЫ ЧЕНЖ НАР ЭНЭ ТАРИАГ ЗАМБАРААГҮЙ ХЭРГЭЛЖ БАЙНА ЭНЭ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ, МӨН МАЛЧИН БҮРИЙН ГАДАА ХАШААГАА ЗӨӨГӨӨД ҮЛДСЭН ОЛОН ЖИЛ БОЛСОН ӨТӨГ БУУЦ БАЙГАА ЭНЭ БУУЦАН ДЭЭ МАЛЧИН ӨРХ БҮРИЙГ ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АЯН ЗОХИН БАЙГУУЛХАД Л МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАГДАНА ТИЙМ ГАЗАР ТАРЬСАН ХҮНСНИЙ НОГОО ХАЧИН САЙХАН УРГАЖ УРГАЦ АРВИН ГАРЧ БАЙНА. ЭНЭ МЭТ АМЬДАРЛЫН ТУРШЛАГЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИЖ АЖИЛЛАВАЛ ТОМ ГАЗАР ХАГАЛАХ ШААРДЛАГА АЛГА

Зочин [150.129.140.42] 2020-07-27 18:35:02

БХБайгуулалтын сайд Мөнхбаатар гэж дурак шинээр Майдар хот , шинэ Зуун мод хот гэх шиг дэмий юм солиороод бна!!!!!!! Төсөв мөнгөгүй бж ард түмэнд тэр хот хэнд хэрэгтэй гэж!!!! Женко дурак хувийн хотхон байгуулах л гэж бгаа шд !!! Ард түмнийг тэнэг гэж бүү бодоорой !!! Мөнхбаатар аа !! Женког яаралтай огцруул!!!! Төсвийн мөнгөөр наадам хийж мөнгө хусаад бас цадаагүй Майдар хотоо баоиулах уу???? Хуцваа !!!! Төсвийн тодотголд оруулбал Хшрэлсүх огцор !!!!

зочин [202.126.90.87] 2020-07-26 08:11:22

Бидний хийж чадах арга хэмжээ гэвэл 1.Төсвийн хөрөнгө оруулалтын зардалаа танах болохгүй бол 2 жилээр хойшлуулах. 2.Төрийн байгууллагын орон тоо,бүтэцийг цомхон чадварлаг болгох.3.Хуулийн байгууллагын данхайсан бүтэцийг багасгаж бизнест хуулийнхны оролцоог байхгүй болгох,хуули бусаар орлогожиж байгааг таслан зогсоох. 3.Төсвийн орлогод улсын нэрийн өмнөөс худалдаа хийдэг мэргэжлийн худалдаачдаар дамжуулж түүхий эд эkспортлох kвот,эkспортын үнэ тогтоож орлогоо нэмэгдүүлмээр байна.Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээр төлбөр н хийгдсэний дараа хилээр барааг гаргадаг болмоор байна.Хичнээн гадаадын хүний уурхай байсанч гэсэн Монголын түүхий эд учраас орлого н Монголдоо орсон байж гарах ёстой гэсэн зарчмаар худалдаа хийгдэх ёстой???

Зочин [202.126.88.195] 2020-07-25 17:26:24

Шинэ үндсэн хуулиар яаж зохицуулсаан ум байггаа. Энэ цөөхөн хүн амтай сумдуудийг нэгтгэ. Аймгааас 40 км доторх. Өөр юу танаж болох бна. Сумдуудийн орлргч ч гэх шиг ёостой Хэрэггүй орон тоо бнаааааааа.......

Ганбат [202.126.90.122] 2020-07-25 16:28:54

Төмөр зам ашиглалтанд орохоос өмнө нүүрс угаах үйлдвэрийн хүчин чадлыг яаралтай нэмэгдүүлж түүхий нүүрс аль болох бага гаргар бодлого барих нь зүйтэй. Ингэснээр өртөг шингэж төсөвт үзүүлэх ордогын хэмжээг нэмэгүүлнэ.

Зочин [202.9.40.74] 2020-07-25 16:12:42

Тэтгэвэрийн шинэчлэлээ зоригтойхон хийж, адил ажил эрхэлж адил жил ажилласан хүний тэтэгэвэр хэдэн жилийн өмнө хойно гарснаараа хол зөрүүтэй байгааг засаж ойролцоо болгоорой. Зээлгүй байсан ахмадууд даа амалснаа өгөөрэй. Хамтын тэтгэвэрийн хуулийг дахин хэлэлцээсэй хэмээн хүснэ......

Зочин [122.201.21.66] 2020-07-25 10:48:04

амжилт

Зочин [122.201.21.66] 2020-07-25 10:47:29

эрдэнэс таван толгойн хувьцааны мөнгийг ард түмэндээ хэзээ олгох вэ 2020 оны 5-р сарын 1 гэхэд ард иргэдийн дансанд орно гэсэн амлалтаа биелүүлмээр байна

Зочин [122.201.21.66] 2020-07-25 10:45:06

хүүхдийн 100 000 төгрөгөөр битгий л хасчаарай да энэ мөнгө ээжүүдэд маш их хэрэгтэй байгаа, ном дэвтэр хоол хүнсийг нь авч өгөхөд их нэмэр болж байгаа юм шүү амжилт хүсье

Зочин [122.201.21.66] 2020-07-25 10:42:39

ок

Зочин [122.201.21.66] 2020-07-25 10:41:16

Ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгмөөр байна. МАН намын мөрийн хөтөлбөрт ч ахмадын тэтгэвэрийг нэмнэ гэж орсон шүү дээ, халамжийн 84500 төгрөгийг ч гэсэн нэмж өгөх хэрэгтэй байна ийм мөнгөөр нүн сар амьдрах уу санал өгсөн итгэлийг нь бодоод тэтгэвэр тэтгэмжийг 2020 оны 10-о сарын 1-нээс өмнө ахмадын баяраар нь нэмээд өгчмөөр юм да олон ахмадууд баярлана шүү дэ

Зочин [66.181.183.222] 2020-07-25 10:15:13

ЯЗЭЭЛ АВАХААС ӨӨР ГАРЦ ХАРАГДАНА УУ ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ. СУЛХАН МЭДЛЭГ МЭРГЭЖИЛ МАРУУХАН НӨХРӨӨР ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ЗУРГАА ЗУРУУЛААД ХАА ХҮРЭХ БОЛ...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.