ДЭМБ: Залуус халдвар хамгааллын зөвлөмжийг дагахгүй байгаагаас зарим оронд халдвар эрс нэмэгдэж байна
"Ковид-19"-ийн халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн мэдээллийг эхлээд хүргэхэд нийт халдварын тоо 17 сая 500 мянгад хүрээд байна. Нас баралтын тухайд 677 мянгад хүрч байгаа бол эдгэрсэн хүний тоо 11 сая 940 мянгад хүрч байна. Олон улс орны хүн амын дундах халдварын тархалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг залуучууд халдвар хамгааллын дэглэмийн захиж зөвлөмжүүдийг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус Женевт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Түүнчлэн тэрээр дэлхийн нийт хүн ам өнөөдөр "Ковид-19"-ийн халдвар тархаж байгаа энэ нөхцөлд амьдарч сурах шаардлагатай байгаагийн дээр өөрийн болон бусдын эрүүл мэнд амь насыг хамгаалах арга хэмжээнүүдийг авах ёстойг дахин сануулсан байна. Мөн халдварын эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа хүмүүс халдвар хамгааллын зөвлөмжийг хатуу дагаж мөрдөх хэрэгтэйг зөвлөсөн юм. Тэрээр олон улс оронд "Ковид-19"ийн халдвар авсан хүмүүсийн 40 орчим хувь нь нас барж байгаа бол зарим хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 80 хүртэл хувьд хүрч байгааг жишээ татан анхааруулсан юм.
Хүн амынх нь дунд халдвар хамгийн ихээр тархаад байгаа АНУ-д өмнөд бүс төв мужууд цар тахлын голомт болоод байгааг мэдээлж байна. Мужийн захирагчдын хувьд халдварын тархалтыг бууруулах арга хэмжээнүүдийг бие даан авч байна. Тухайлбал, Висконсин мужийн захирагч Тони эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаж амны хаалт заавал зүүх захирамж гаргаад байгаагаа зарлалаа. Түүний энэ захирамж ирэх бямба гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд 5-аас дээш насны бүх хүн амны хаалт зүүх ёстойг үүрэг болголоо. Хэрэв энэ шийдвэрийг зөрчвөл 200 ам.долларын торгууль хүлээлгэхээ тэрээр мэдэгдсэн байна.
Австралийн нийслэл хотод 6 долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон ч тус улсад халдварын шинэ тохиолдол, нас баралт өдөр бүр хамгийн өндөр түвшинд хүрсээр байна. Виктория мужид оршуулга, гэрлэх ёслол зохион байгуулахыг өчигдрөөс хориглосон бол ням гарагаас эхлэн мужийн бүх хүн ам олон нийтийн газар заавал амны хаалт зүүх ёстой болоод байна.
Европын Холбоо гадаад хилээ нээх улс орнуудын жагсаалтаа шинэчлэн гаргасан байна. Энэ удаад жагсаалтаас Алжирийг хассанаар тус улсын иргэд Европын Холбооны улс орнуудад нэвтрэх боломжгүй болоод байна. Японд мөн 2 өдөр дараалан халдвар авсан хүний тоо дээд түвшинд очоод байна. Токио хотод шинээр халдвар авсан хүний тоо 367-оор нэмэгдсэнтэй холбоотойгоор тус хотын захирагч оршин суугчиддаа хандаж орон гэрээсээ шаардлагагүй бол гарахгүй байх, найз нөхдөөрөө цуглахгүй байхыг уриалсан байна.
Италид мөн л халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн дээд түвшинд хүрээд байна. Филиппиний Ерөнхийлөгч нийслэл болон бусад 12 хотод тогтоосон хөл хориог 8-р сарын 15 хүртэл сунгасан байна.
Норвегийн засгийн газар Бельгиэс ирж байгаа хүмүүсийг 10 хоног ажиглан тусгаарлалтад хамруулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Moнголын мэдээ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
Засгийн газар Лхагва гаригт ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина