А.Амбасэлмаа: 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
8 дугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид
7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ
7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ
7 дугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн,
Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолооч нийт 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрсэн. Тэд долдугаар сарын 12-н болон 14-нд Афганистанаас ирсэн энхийг сахиулагч дайчид юм. Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 293 байгаагаас 244 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлаас сэргийлэхийн тулд халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлэхийг уриалж, энэ хүнд цагийг эв нэгдэлтэйгээр даван туулахыг уриалсан. Мөн таваас долдугаар сард 103 оронд хийсэн судалгаагаар улс орнуудын 67 хувь нь гэр бүл төлөвлөлт буюу жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ тасалдсан дүн гарсан.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 51 мянга, АНУ-д 49 мянган хүн шинээр халдвар авсан бол хөрш ОХУ-д 5000 хүн, БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Цар тахлыг хяналтад авч дэлхий дахинд үлгэр жишээ болж байсан Япон, Австрали улсад дахин халдвар дэгдэж эхэллээ. Тухайлбал, Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1239 хүн шинээр халдвар авч, дөрвөн хүн эндсэн байна. Мөн хоёр халдвартай хүний гэрийн тэжээвэр мууранд нь шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь гэрийн тэжээвэр муураас халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна.
Сэтгэгдэл