Дональд Трамп TikTok-ийг эзэмшигч “ByteDance” компанид 48 цагийн хугацаа өглөө

Aдмин / Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Дональд Трамп ням гариг гэхэд Хятадын “ByteDance”компанийг АНУ-ын ямар нэгэн компанид “TikTok” үйлчилгээг зарж чадахгүй бол “Wechat” үйлчилгээг АНУ-д ашиглахыг хориглоно гэж мэдэгджээ. Харин “TikTok” үйлчилгээг арваннэгдүгээр сар хүртэл ашиглахыг зөвшөөрөх аж.

Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг “TikTok”сошиал платформыг Трампын засаг захиргаа “хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна” гэсэн шалтгаанаар хориглох шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч “ByteDance” компанид 45 хоногийн хугацаа өгч, энэ хооронд Америкийн аль нэг компанид зарахыг зөвшөөрсөн.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн компани үнийн саналаа ирүүлсэн бөгөөд “Microsoft” компанийг худалдан авах хамгийн боломжит компани гэж үзэж байсан.

Харин TikTok-ийг худалдаж авахаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн тус компанийн саналыг "ByteDance" компани хүлээн авахаас татгалзсанаа энэ сарын 13-нд мэдэгдсэн. “Microsoft” компаниас гадна “Oracle”, “Wallmart” хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ явуулсан. Мөн “Twitter”, “Netflix”, Японы “Softbank” компани, “Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан ч зарим шалтгаануудын улмаас хүсэлтээсээ татгалзсан юм. Одоогоор Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “ByteDance” ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна.


Сэтгэгдэл

Bold [103.229.122.158] 2020-09-21 12:50:08

Heniig demjih uguige ch mdhgyi tsus oirtson omhii teneguud

зочин [64.119.24.10] 2020-09-21 01:22:08

энэ хөгшин одоо болимоор юмаа ардчилал гэж яриад яахав дээ насны доройтол болсон байна

Зочин [202.9.46.237] 2020-09-22 08:38:28

өөрийгөө хичээ

irgen [139.5.219.173] 2020-09-20 14:46:24

er ni bol hytadiin esreg hatuu zogsoj bgaa 1 hun dee.

Зочин [202.21.108.202] 2020-09-20 12:12:15

2-хон хоногт хийгддэг арилжаа гэж юу байхав дээ. мал юм бэ

Зочин [59.153.115.215] 2020-09-20 04:18:29

Хятадыг хазаарлаж байгаа ганц ерөнхийлөгч, дахиж сонгогдоосой, хятадад эзлэгдэх гэж байж юун чөлөөт зах зээл мээл

Зочин [202.9.46.237] 2020-09-20 10:58:24

харин тиймээ.

Зочин [103.57.95.50] 2020-09-20 02:36:48

ЭНЭ ТЭГЭЭД НӨГӨӨ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁС НЬ УУ? ЗӨНӨЖЭЭ.

Зочин [202.9.46.237] 2020-09-20 10:57:12

Ардчилал чөлөөт зах зээл трамд хамаагүй. Тэр ардчилагчидад хамаатай.

Зочин [202.55.188.39] 2020-09-20 03:00:49

Чөлөөт зах зээл мянгуужингийн үлгэр 2 бол нэг л зүйл гадны болон дотоодын гэмт бүлэглэлүүд компани нэрийн доор хорлон сүйтгэх болон луйвар дээрэм хуйвалдаан збайгуулж энгийн ардыг тонодог ажил хийдэг энийг зохицуулах үүрэг бол төрийнх

Хэхэ [66.181.161.22] 2020-09-19 13:11:06

48 цаг юм уу 45 хоног юм уу тэнэг мэдээ мн ээээ

Зочин [202.179.27.9] 2020-09-21 01:34:57

МУУ МАЛАА ТИК ТОК-Д 45 ХОНОГ WECHAT-Д 48 ЦАГИЙН ХУГАЦАА ӨГСӨН БАЙНА.

Зочин [202.126.89.186] 2020-09-19 11:25:23

Oilgosongui garchig deer 48 tsagiin tuhsi body text dotor bhgui. 45 honogiin talaar bna. Orchuulj bolno yadaj...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.