Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл хуралдана

Aдмин / Хууль

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болно.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус зөвлөлийн 2020 оны 3 дугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийнэ.

Мөн “Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Үгсийн дэс дарааг оновчтой болгооч. [202.131.225.53] 2020-09-22 07:03:35

"Терроризмтой тэмцэх Монгол Улсын зөвлөл" гэдэггүй юм байхдаа? Тэгэхгүй монголчуудын үйлдээд байгаа терроризмтой тэмцэх гээд байгаа ч юм шиг. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.