У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар эрүүл мэндийн салбарт 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд эхэлж “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна.

Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн аваад байна. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Энэхүү төвд эхний ээлжид төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдсон бөгөөд ирэх сардаа багтааж 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөн ажиллаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УНТЭ-т байгуулсан Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох (PACS) систем, Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүрс архивлан хадгалах, солилцох систем нь Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хөвсгөл,Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг нэгдсэн эмнэлгээс лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсний чанарыг алдагдалгүйгээр, цаг хугацаанд нь дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглаж байна.

УНТЭ-т байгуулсан эрүүл мэндийг дэмжих төв өнгөрсөн 6-р сараас үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар өдөрт тогтмол 50-70 хүн урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээ хийлгэж, тэргүүлэх, зөвлөх зэргийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа сургууль, цэцэрлэгийн багш ажилчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцсаныхаа дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр болон эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцууллаа. 2 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр манай улсад “Ковид-19”-ийн халдвар тархах эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд хохирол багатайгаар даван туулах талаар төлөвлөлт хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүний тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэ, Дорнод аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудыг өргөтгөнө. ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүлсэн. Мөнх Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг), Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай танилцууллаа.

Салбарын шинэчлэлийн тухайд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна. Мөн эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн байгууллагуудыг иргэнтэй холбосон эрүүл мэндийн салбарын цахим нэгдсэн сүлжээг бий болгох зорилт тавин хэрэгжүүлж байна. 2020 оны төсвийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн эрх зүйн өөрчлөлдүүдийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт бөгөөд тус хуулийн дагуу хөнгөлөлттэй эмийн жорыг бүх эмийн сангуудаар олгохоор болсон бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хийж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжүүлнэ. Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсэж буй шаардлагагүй хэвтэлт буурна. Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авч, эмч ажиллагсдадаа ажлын үр дүнтэй уялдуулан цалинжуулах боломж нээгдэнэ гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улсын засгийн газар Ковид-19-ийн нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр дэглэм, хорионы өөрчлөлтийг хийсэн. Иймд ард иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бүгд сонор сэрэмжтэй байж бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн. Хүн амыг өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажилд эрүүл мэндийн салбарын ажилтан та бүхэн манлайлж оролцох хэрэгтэй. Үүний тулд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил чухал. Монгол хүнийг эх орондоо оношлуулж эмчлүүлэх боломжоор хангах чиглэлд эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Дан ганц тоног төхөөрөмжөөр хангах бус чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тэдний чадавхыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Өрх, баг, сумын эмч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: УИХ ээлжит бус чуулганаараа эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг шуурхайлан шийдэж чадсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хамгийн их тулгамдсан эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох чиглэлд том шинэчлэл хийж чадсан. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжихээр болсон. Энэ нь эмнэлгүүд хувьчлагдана гэсэн үг биш. Харин менежментээ сайжруулж тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн өөрчлөлт болж байгаа гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл

лх..... [64.119.23.90] 2020-09-27 06:12:50

Эмийн үнийн 68 хувийн өсөлтөнд дүгнэлт хийгээсэй ?????Х/Б хүрэлбаатарын монос эмийн сангуудын үнэ тэргүүлж байгаа бус уу???

Өвчтөний ар гэр [192.82.76.81] 2020-09-26 02:11:29

Хавдрын төвийн тасгийн эрхлэгч Ганзориг ор гаргахдаа өвчтнөөс хахууль нэхдэг. Өөртэй уулзах гээд эсвэл утсаар ярих гээд байхад зугтдаг.

Зочин [66.181.176.184] 2020-09-22 04:02:21

EMY.nii saidaa remotlogiin tasag neej uguurei.tom emnelguuded...

Зочин [192.82.72.221] 2020-09-21 12:52:15

Заа мэдэхгуй улам л дарамт нь нэмэгдээд байх юм даа. Баячуудад уйлчилдэг хэдэнтом хувийн эмнэлгээ л дэмжихээс хувийн жижиг эмнэлгуудэд ээлтэй бодлого гарахгуй л юм даа

Иргэн [64.119.20.142] 2020-09-21 12:00:11

Хэдэн том эмнэлэгээ л ярих юм. Дүүргийн эмнэлэгүүдээр очиж бодит байдалтай танилцах хэрэгтэй. СБД эмнэлэгийн байшин нь маш хуучны байр. Хүнд өвчтөнд зориулсан лифт байхгүй, дээр үеийн носилкоор ар гэрийнхэн нь өвчтэй хүнээ өргөж зөөдөг, төлбөртэй өрөөнд нь хүнд өвчтөнд зориулсан ор байхгүй, сувилагч нар нь асаргаа сувилгаа хийж мэддэггүй гэх мэт хөгжлөөс хол эмнэлэг.

зочин [202.21.109.57] 2020-09-21 10:15:06

ерөнхий сайд хүрэлсүхэд баярлалаа халдварт өвчин судлалын үндэсний төвийг хотын төвөөс нүүлгэх болсонд хотын иргэд бид баяртай байна үр хүүхдүүд минь хичээл сургуульдаа явах байрныхаа цонхыг онгойлгохдоо сэтгэл санаа амар болох нь халдварт өвчтэй хүмүүсийн цэр нус олны хөлийн тоос машины тоосоор хотоор нэг хуйлран дэгдэж монгол улс халдварт өвчний тархал сүрьёэ өвчний хамгийн их дэгдэлттэй дэлхийн тэргүүлэх орон болоод байсан хөсүт ийг хотоос гаргах ажлаа хурдан эхлүүлээрэй бид орон нутгийн сонгуульд залуус та бүхнийгээ дэмжинэ хорь гучин жил бугшсан муу бүхнийг засаарай

Зочин [122.201.19.99] 2020-09-21 09:05:23

шоуны зураг авхуулах гэсэн хэдэн тэнэг сайд дарганцарууд өмнөөс нь бөгс улайх юмаа Чинбүрэн аргагүйл ШОУЧИН хүн дээ дугуй дугуйгаа олжээ ХҮРЭЛСҮРЭЭ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.