МХЕГ-ын байцаагч Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ш.Тэгванданд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очирт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Бүрэнтөгсөд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Тус хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 908 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 79 дугаартай тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тусгаарласан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар:
шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
Зочин [124.158.109.140] 2020-09-24 06:28:45
Авилгатай тэмцсэн жишээг харахад, хэдэн багш нар, бага тушаалын хүн л байх юм даа. Алдарт авилгачид авилгаа аваад тарвалзаж хэвтэнэ.
Зочин [103.9.90.100] 2020-09-22 10:32:07
МӨНГӨ НЬ БАГТАХГҮЙ БОЛОХООР 28 ЖИЛИЙН ЯЛ АВСАН БАЙЛГҮЙ ДЭЭ
сувд [182.160.34.220] 2020-09-22 10:08:23
тэнэг мөнгө бодсон ажилчид төрийн байгууллагад шургалж орсон учираас ард түмэн ядуу байгаам, дээр доргүй төрд ийм хогуудаар дүүрсэн байгаа
Зочин [66.181.161.86] 2020-09-22 07:45:43
end odor bur hoshnogoduulaad boov hohood hetsuu dee
Тк [192.82.73.183] 2020-09-22 06:58:49
Амьдралаа гэж ...
Шоронд орсон ч ... [202.131.225.53] 2020-09-22 07:05:20
Сайхан зүйл юм даа!
Зочин [202.179.27.121] 2020-09-22 06:03:07
Хэ хэ сая доллар шаачаад 2,8 жил суугаад гарч ирэх юу байхав дээ. Төрөөс шаах юмсан. Намайг тэр суудалдаа суулгаад өг шаагаад өгий кккк
Зочин [202.126.89.252] 2020-09-22 05:20:37
Avilgal ugsund n hereg bas yal tohooch, 2 garan say tugrug gene uu, yu ve? Avilgal avsan huniig dahij turd buu oruul.
Зочин [203.98.77.44] 2020-09-22 09:48:50
mal mini ugsun hund ni yal uguud bval yaij avligal buurah ve
zochin [202.126.88.201] 2020-09-22 05:13:36
xar xereenvvd xvnii myyd dyrtai xar xel amtai exiinxee ymainaas dor setrexvitei novsnyydiin bichej bgaa kommet gej yag ylaid dyrlsan xereenvvd
Зочин [202.131.251.109] 2020-09-22 05:10:46
Тэр үеийн дарга Цагаанхүү болон бусад дэд дарга нарыг нь шалгах л байсан юм даа.
Иргэн [43.242.243.114] 2020-09-22 04:47:16
Авилгаар баяжсан бүх хөрөнгиййг нь хураагаач ээ төр 3 үеээр дахиж бүү ойртуул
авлигачин шүүгчийг зайлуулаач [66.181.187.188] 2020-09-22 03:47:02
БИ АВЛИГАЧИН гэж байгаа ШҮҮГЧ нарыг зайлуулаач. АВЛИГАЧИН ШҮҮГЧ нар ТӨР болон ард түмнийхээ өөдөөс салаавч өглөө
ЭБЭ [66.181.180.121] 2020-09-22 03:18:18
ИЙМ БАЙХАД ОЙМСДООД, БАНДААШДААД БАЙХААС ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛ ГЭЖ ЮУ БАЙДГЫН... САЙХАН ОЙМСДООД Л БАНДААШДААД Л ЯВЦГААЧИХНА ШҮҮ...
Зочин [192.82.67.12] 2020-09-22 03:00:48
Раднасэд найз даа гүн туслалцаа , шүүгчдэ д нөлөөлж өгсөнд маш их баярлалаа , оймосдсөн бүх хөрөнгийг минь хураачихсан бол БИ балрах байлаа .. Баяраагийн минь 2 , 8 жил бол тоглоом - ирэх цагт хамтдаа жаргацгаая ...
Баяраа, санаа битгий зов. Тайван амраад байж байгаарай. [202.131.225.53] 2020-09-22 03:18:40
Баяраа, санаа битгий зов. Чамайг ирэх жилийн өршөөлөөр оруулчихна. Битгий ай. Очих шоронгий чинь би захиаалчихнааа, тэдний дарга, ганц хоёр атамааныг нь би сайн танина. Тэр хэд чамайг хэдэн сар жаргаачихнааа. Рс
Иргэд [43.242.243.114] 2020-09-22 02:21:21
Авилгаар баяжсан хрөнгийг нь хурааж төрд 3 үеээр нь бүү ойртуул тэгж байж төр цэвэр шударга болно
Irgen [202.9.40.57] 2020-09-22 03:43:08
Iim xyylitai bxd xylgaichid xylgai avilga yaj zogsoxov yrgeljlyyleed bxs uur yaxav turiin avilga xylgaig zogsoox xysel ene turd alga iim zyiltei ard niiteeree temtsej esergyytex ch ygyi 2 jil ugch avch zysalsan ni xojiod xedxen tugtugnii torgyyli tuluud l xevleleer ner yriad ungurdug bolj avilgach xylgaich nar ni turiin alba xashisan xeveeree lyivar ni ylam tsetsegleed mongolchyyd gadaadad ner turuu ylam aldsaar bagner aziin zaxiral zalyy yg ynniig xelj ard tymen ni dyv dyygai xaraad syydgiig xyrtel xelj uguud bxd mongol zalyychyyd gadnii xynees ch dor bxd ene yls xugjix yy
bugd naaraandaa hevteh estoi doo [103.212.117.61] 2020-09-22 02:15:11
RADNAASED ee chireech gol zohion baiguulagch n gedeg yal n bagdsan baina oimsond n gedeg 20000 dollar baisan
Zochin [202.126.89.173] 2020-09-22 02:09:02
Odoi avliga ugsun irgeduig yalla. Eruugiin tuhai huuliin 264 bil uu hed baigaa. Hun mataad uuruu yaluulna gedgee meddeggui ym uu.
Зочин [64.119.19.188] 2020-09-22 02:08:43
ял өгөх ёсгүй. хөөн хэлэлцэх хугацаа дууссан. хуулинд захирагдах ёстой
Зочин [64.119.25.150] 2020-09-22 02:05:12
GOL EZEN RADNAASED YAV
Zochin [202.126.89.2] 2020-09-22 01:59:05
Shuuh zuv shiidsen bn. Buh hohirol yma baragduldag huuli nomtoi ter dagu hohirol yma baragduldag tgd deres iim shiitgel.
Зочин [192.82.64.158] 2020-09-22 01:57:14
Нийтийн болон төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй хэрэгтэй . Цагаан захтнуудын авилгал хээл хахууль , хулгай луйвар, хуйвалдааны хэргийг улс эх орон ард түмний эсрэг онц ноцтой гэмт хэрэг гэж зүйлчлэн ялыг нь хатуж чанга болгохыг шаардаж байна.
Иргэн [202.21.107.61] 2020-09-22 01:46:45
Энэ авилаг авсан нөхдүүдэд ял нь багадаад байна . Өшөө чанга өгөх хэрэгтэй. Мөн авилаг өгсөн нөхрийн хамт арга хэмжээ авах нь чухал шүү дээ. Тэгэхгүй бол энэ авилаг гэдэг зүйл салахгүй
Зочин [203.217.139.242] 2020-09-22 01:17:11
Arai ch dee. Iim huulitai yumuu ene huulich nertei avilgachin huvalznuudad uchir ni baina uu. 2.8 jil baihdaa yah be
Фон засч өршөөл үзүүлэх бэлтгэл хийгдэж байна. [202.131.225.53] 2020-09-22 00:55:49
Бас л ирэх жилийн Ардын хувьсгалын 100 жилийн ойн Өршөөлд тохируулаад ял өгчихсөн байна ш дээ. Бүгд ирэх жилийн 6-р сард өршөөгдөөд гараад ирэх юм байна. Энэ хэд ч яахав жижиг загаснууд. Гэхдээ энэ хэдээр "жишиг" хийгээд нөгөө том том хэрэгтнүүдийг өршөөчих байх. Тийм л бэлтгэл явагдаад байна.
Зочин [202.126.90.140] 2020-09-22 00:44:00
arai ch dee mongoliin shuuh
ШҮҮГЧ нар болиоч, ТА нар ичиж амьдраач [66.181.187.188] 2020-09-22 00:21:17
БАС АВЛИГА авсан уу? ЯАГААД АВЛИГАЧИНД ийм бага ЯЛ өгч байГАА ЮМ ВЭ? шүүгч, ХУУЛИЙНХАН авлига АВСАН БАЙНА. аорай Ч ДЭЭ
зочин [66.181.191.216] 2020-09-22 00:13:51
Ингэж хөнгөхөн ял оноож байхад Залуучууд авилгалчин болохыг хүсэлгүй яахав дээ зайлуул гэж..,
Зочин [210.61.207.40] 2020-09-22 00:31:54
no more 2.8 jil yum da.jil ch suuhgui gee bod do.toriin hamgaalaltand baahan huuliin nom shagaij daraagiin uildelee beldene.yamar ard tumen bn tiim tor bn.
Зочин [64.119.26.188] 2020-09-22 00:09:52
ТОЛГОЙГ НЬ ИЛЖ.
Irgen [59.153.114.171] 2020-09-22 00:07:20
Эрхэм шүүгч нараа 1.Ял нь багадсан байна. 2.Авилгал авсан л бол бүх насаараа төрд ажиллуулж болохгүй. 3. Шүүх шудрага бай.