Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. Англид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд бүх зоогийн газар, шөнийн цэнгээний газар болон бусад үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллах шаардлагатай болжээ. Их Британид халдварын түгшүүрийн түвшин дөрөвдүгээр зэрэгт хүрсэнтэй зэрэгцэн уг шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрын ахлах зөвлөх Патрик Валлансын мэдээлснээр, нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо 10 дугаар сарын дундуур 50 мянгад, халдвараар өдөрт нас барсан хүний тоо 11 дүгээр сарын дунд гэхэд 200-д хүрч болзошгүй ажээ.

Их Британид даваа гарагт халдварын 4368 тохиолдол шинээр илэрч, 11 хүн нас барсан бөгөөд ням гарагт халдварын тохиолдлын тоо 3899-өөр нэмэгдээд байжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр мэдэгдэж, пүрэв гаргаас мөрдөж эхлэх төлөвтэй байна.

Өнөөдрөөс Шотланд, Умард Ирландад мөн хязгаарлалтын нэмэлт арга хэмжээнүүдийг танилцуулахаар болжээ. Мөн Уэльсийн өмнөд хэсгийн өөр дөрвөн тойрогт паб, шөнийн цэнгээний газрыг 23:00 цаг хүртэл ажиллуулах зэрэг хязгаарлалтыг тогтоох ажээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

mon [202.126.89.141] 2020-09-22 03:36:56

mongold bol baar karoken shoniin 3 hvrtel baisaaarl

Зочин [202.179.13.138] 2020-09-22 02:31:29

k


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.