Авлигын сүлжээ буюу УБЕГ-ын ажлыг урд "ТҮЦ"-нийхэн нь хийж байна

Aдмин / Хууль

Ergelt.mn сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс уншигч, үзэгч та бүхэнтэйгээ “Нууц дуран” сурвалжилгын шинэ дугаараараа эргэн уулзаж байна. Энэ удаад бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудын хууль бус үйлдэл, тус газрын үүдээр цэцэглэсэн компанийн гэрчилгээ, бичиг баримт дамлах бизнес, төрийн байгууллагын нэр хүндийг унагаж, түрийвчээ түнтийлгэж байгаа авлигын шинжтэй гэмт хэргийн талаарх ноцтой баримтыг дэлгэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраар өдөрт олон зуун хүн үйлчлүүлдэг. Гадаад паспортноос эхлээд бүх төрлийн бичиг баримтын лавлагаа, компани, төрийн бус байгууллагын бүртгэл, гэрчилгээг тэндээс авдаг учраас өдөр бүр л хөл гишгэх зайгүй шахам иргэдийн хөлд дарагдчихсан байдаг. Тиймдээ ч тус газрын ажилтнуудын талаар иргэдээс байнга гомдол ирдэг. Ажилтнууд нь харилцааны доголдолтой, үйлчлүүлж байгаа иргэдийн өөдөөс дандаа болж бүтэхгүй зүйлс ярьдаг нь бодит төрх. Жишээ нь, хуулийн этгээд буюу хувийн компани байгуулахын тулд УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт есөн төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлагатай байдаг.

Гэвч аливаа иргэн материалаа бүрдүүлэхээр очиход “Таны компанидаа авах гэж байгаа нэр энд алга. Та бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байна. Дахиад бүрдүүл, хуулийн дагуу дүрэм журамд нийцүүлж бичиг баримтаа бүрдүүл” гээд л бөөн сүр дуулиан болно. Байн, байн буцааж, цаг хугацааг нь барна. Бүр заримдаа бичиг баримтыг нь хүлээж авах мэргэжилтэн нь “дотоод ажилтай” гэх нэрийн дор ор сураггүй алга болчих нь энүүхэнд. Мэдээж аж ахуйн нэгж шинээр байгуулж байгаа болохоор бичиг баримтад хянамгай хандахгүй байж болохгүй. Гэвч шинээр компани, төрийн бус байгууллага байгуулах гэж байгаа хүмүүсээс ямар нэгэн өө олж буцаагаад байдгийн цаад шалтгааныг бид зарим баримтаар ил болгож байна. Тэд үнэхээр хуулийн хүрээнд, өргөсөн тангаргийнхаа дор ажиллаад байна уу. Эсвэл энэхүү хүнд суртал, болж бүтэхгүйгээр нь өө харж буцааж, гэрчилгээ гарахгүй удаж байгаагийн цаана хэргийн гол зангилаа оршиж байна уу. Энэ асуултын хариултыг та бүхэнд хүргэе.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдээр компанийн тамга тэмдэг хийнэ, компанийн бичиг баримтууд бүрдүүлж өгнө гэсэн бичигтэй хэд хэдэн ТҮЦ байдаг. Тэд шинээр компани, ТББ байгуулж байгаа хүмүүст түргэн шуурхай үйлчилж, тамга тэмдэг гаргаж өгөхөөр тус газрын хаяаг бараадан оршин байгаа мэт өнгөн хэсэг дээрээ харагдана. Хэн ч хаанаас нь харсан тийм л чиглэлтэй мэт. Тэнд Шүрэн тамга, Тод тамга, Хас тамга гэх мэтчилэн 4-5 газар үйл ажиллагаа явуулж байна.

Тэгвэл дээрх ТҮЦ тамга үйлдвэрлээд сууж байдаг газар биш аж. Тэнд жинхэнэ хор найрагдаж, төрийн ажил бүрэн утгаараа тэр дотор явагдаж байдаг гэвэл та итгэх үү. Тус газруудын ажилтан өглөө эрт ажилдаа ирнэ. Жижигхэн амбаартаа хэсэг сууж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүмүүс орж гарах хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр жинхэнэ ажилдаа орцгооно. Бүртгэлийн газрын үүдэн дээр нь зогсчихоод “Компанийн бичиг баримт хурдан шуурхай бүрдүүлж өгнө. Шуурхай гаргана” гээд зөрж өнгөрөх хүн бүрт хэлнэ. Бүр цагдаагаар хамгаалуулсан төрийн байранд орчихсон, шатан дээр зогсоод өндөр дуугаар хашхирахаас наагуур “Бичиг баримтаа гаргуулахгүй юм уу. Бид найдвартай гаргана шдээ. Энд оочерлож цаг алдаж яах гээд байгаа юм. Дүү нь гэрлийн хурдаар л гаргачихдаг юм” гээд л хэн нэгнийг ятгана.

Анзаарч ойлгоогүй хүнд бичиг баримт бүрдүүлж өгөх гээд байгаа юм шиг санагдана. Бичиг баримт нь буцаагдсан, удаан оочерлож буй хүмүүс арга буюу тэдэнд ханддаг. Гэвч үнэн хэрэгтээ тамга тэмдгийн үйлдвэр нэртэй тэр ТҮЦ, улсын бүртгэлийн мэргэжилтэн хоёр холбоотой байдаг бөгөөд иргэдийн бичиг баримтыг буцаах, удаан оочерлуулах замаар залхааж, улмаар компанийн бичиг баримт хурдан бүрдүүлж өгөх нэрээр луйвар хийдэг ажээ. Цагдаагаар хамгаалуулсан төрийн байгууллагын өмнө “Компани гаргаж өгнө” хэмээн зөрж өнгөрсөн хүн бүрт хэлж зогсох хүмүүс камертай дөхөж очмогц архины шагчид мэт зугтах аж.

Өөрөөр хэлбэл, хэргийн гол зангилаа энд байгаа юм. Төрийн хүнд сурталд орсон иргэн бичиг баримт гаргаж өгнө гэсэн хүмүүст хандана. Ингэхдээ мэдээж илүү зардал гаргаж мөнгө төлнө. Төлсөн мөнгөний тодорхой хувийг өөрийн хамсаатан улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэн рүү өгнө. Ингээд ногоон гэрлээр асуудал шийдэгдэж, бичиг баримт илбийн юм шиг маш хурдан гараад ирнэ. Тамга тэмдгийн үйлдвэрийнхэн үйлчлүүлж буй хүмүүсдээ “Улсын бүртгэлийн мэргэжилтнийг сайн таньдаг, оочер дараалал бидэнд хамаарахгүй,мөнгө өгөөд л бичиг баримтыг тань шууд гаргана” хэмээн ам бардам хэлэх аж. Ингэж л авлигын сүлжээ бэхжиж, мөнгөний их урсгал энд явагдаж байна. Хэдийгээр хэдэн сая төгрөгөөр хэмжигдэх авлигын гэмт хэрэг биш ч гэсэн сар бүр тэд тооцоо нийлж, мөнгө төгрөгөө өгч авалцдаг гэдгийг нэгэн эх сурвалж хэлж байсан юм.

Уг нь бол журмандаа компани бүртгүүлэхэд шаардагдах хугацаа нь хоёр хоног байдаг. Гэтэл улсын бүртгэгч нар оочер дараалалд зогсож буй хүмүүсийг нэр давхацсан, элдэв төрлийн бичиг баримт дутуу шалтгаанаар буцаасаар энэ хугацааг уртасгадаг. Харин тамга тэмдгийн ТҮЦ-үүдэд мөнгөө төлсөн хүмүүсийн компанийг бол хоёр хоног, ахиу мөнгө төлвөл өдөрт нь ч гаргаад өгдгийг харж болох юм. Ийм ил цагаан луйвар явагдаж байхад УБЕГ-ын дарга нь хуулийн этгээдийн бүртгэл цахимд шилжсэн, компани байгуулж буй иргэд нэрээ цахимаар захиалж байгаа, манай хашаанаас гаднах тамга үйлдвэрийн үйл ажиллагаа бидэнд хамаагүй гэсэн тайлбар өгч байна.

УБЕГ-ын мэргэжилтэнүүд, тамга тэмдгийн үйлдвэрүүдийн өөр ноцтой асуудал нь компанийн бичиг баримт дамлан худалдаалах гэмт хэрэг. Тодруулбал, улсын хэмжээнд 194 мянган компани бүртгэлтэй байдаг гэх бөгөөд тодорхой шалтгааны улмаас татан буугдаж байгаа компаниуд ч хэдэн зуугаараа байдаг гэх. Тэгвэл татан буугдаж, бичиг баримт нь хураагдсан компаниудыг өнөөх тамга тэмдгийн ТҮЦ-нийхэн дамлан худалдаалдаг ажээ. Мөнгөний дэв шүглэж, авлигын гэмт хэргийн сүлжээг бий болгосон гэмт хэрэгтнүүдийн бас нэгэн мөнгө олох хэрэгсэл нь энэ болдог байна. Мэдээж улсын бүртгэлийн мэргэжилтнүүд татан буугдсан компанийн хуучин бүртгэлийн нэрийг нь солино. Тамга тэмдгийн ТҮЦ-нийхэн цааш нь борлуулах үүрэгтэй гэнэ. Монгол иргэний нэр дээрх компанийн бичиг баримт 400 мянган төгрөг, Хятад хувь эзэмшигч дээр гаргуулахад 15 сая төгрөг байдаг аж. Яг л хар зах дээр зарагдаж байгаа юм шиг бүхэл бүтэн компанийн ил цагаан наймаа тэнд өрнөдөг ажээ.

Компани байгуулах, компани зарах нь ингэж хар захын бизнес болж, гудамжинд гарсан учраас дурын нэг хятад иргэн монгол хүний нэр бариад үнэ цохиод компани худалдаад авах боломжтой гэсэн үг. Иймдээ ч БНХАУ-ын иргэд сүүлийн жилүүдэд хэдэн арван компанитай болсон байна. Гадаад, дотоод гэж хоёр чиглэлттэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой компаниудыг энэ мэт хууль бус наймаачдаас хэд хэдээр нь худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байна. Гадаад худалдаа, зам засвар, барилга, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хятад эзэдтэй компаниудын гар хүрээгүй салбар, оролцоогүй тендер гэж өнөө цагт үгүй болсон нь УБЕГ-ыг тойрсон тамга тэмдгийн үйлдвэр нэртэй компани дамлагчид, таван төгрөгний хонжоо хайсан төрийн албан хаагчдын хууль бус үйлдлээс эхлэлтэйг эндээс харж болох юм.

Төрийн алба үнэгүйдэж, ТҮЦ-нээс улсын байгууллагыг удирдаж болж байгаа баримтыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар дахин уулзъя.


Сэтгэгдэл

Сакаа [202.126.90.31] 2020-09-29 12:45:40

Sayhan kamipon baiguulgahad tamga zahialwal vnegvi bichig barimt bvrdvvlj ogood hurdan shuurhai ajiliig mine hongowchlood amar baisan shvvdee

114 дүгээр сургууль [103.10.23.68] 2020-09-26 06:35:41

Бусармаг зүүл бүр хэтрээд бага ангийн багш нар өөрий зааж байгаа ангийн сурагч нартаан давтлаг нэрээр мөнгө өгсөн хүүхэдэд тусад нь хэчээл заадаг болсон байна Ийм багш нар хэчээлийн цагаар үнэн сэтгэлээсээн ажилах уу муухан байлгаж мөнгөөр заах цагаан нэмэх болно тэгэж ч байна

Оюунэрдэнэ [103.212.117.66] 2020-09-24 10:14:15

Нэгдэж чадахгүй босож чадахгүй арчаагүй утас болон компьютерийн цаанаас л их том хэл ам сэтгэлтэй зүтгэлтэй МОНГОЛ УЛСЫН иргэн болцгоосон хүмүүс юм даа бид ийм юм.

Оюунэрдэнэ [103.212.117.66] 2020-09-24 10:09:49

Эрэн сурвалжлах хэрэг мундсан биш дээ ийм жаахан асуудал сөхөж гаргаж байхаар цаагуур сөхөөд хөнөөд гаргаад ирвэл маш ТОМ АСУУДАЛ зөндөө л байна даа ЭРХЭМ СЭТГҮҮЛЧ минь!!!

ИРГЭН [207.244.71.82] 2020-09-25 02:49:51

ЧИ ӨӨРӨӨ ЮУ ХИЙХГҮЙ БАЙЖ ХИЙЖ БУЙ НЭГНИЙГ БҮҮ ИНГЭЖ ХУЦАЖ БАЙ..ДАЛД ОР ХАХХ

Зочин [103.10.23.68] 2020-09-24 14:14:24

энэ асуудал жахан зүүль биш ээ очоод үз тэгээд мэлнэ

Zochin [103.10.22.125] 2020-09-24 07:51:14

Zaa yu geel tatan buugdsan companiig awaal ogool zaraal bj bw gej joohon huuliin medlegtei baigaachee es surthuungui ym bee heyerhii ner hundend n haldaad bgm bishuu naad baiguullagiinhaa

Сүхболп [202.55.188.46] 2020-09-24 00:47:34

Элэг хөшлөөө төрийн том хулгайчуудаа илэрүүлээчэээээ

Зочин [182.160.33.19] 2020-09-23 23:53:02

Харин тэр туц бичиг баримт бүрдүүлэхэд тус болдог, зөвлөгөө өгдөг, битгий ийм захиалгийн юм бичиж бай

Зочин [66.181.161.59] 2020-09-23 23:19:20

Энэ сурвалжлагч эвийдээ иймэрхүү жижиг сэтгэлгээтэй. Харин ч тэр түц гээд бгаа юмнууд чинь тамганы захиалгаа аваад л бүх материалыг минь үнэгүй бэлдээд өгч бсан.

Зочин [103.10.23.68] 2020-09-24 14:20:04

Гадуур нь байгаа тэр зүүль бол дотор нь байгаа хүмүүсийн өөртөөн мөнгө олодог арга шүү дээ тэд тэгэж л ажил албаан ашиглан мөнгө өөртөөн олдог юм

Ганаа [202.9.46.137] 2020-09-23 15:47:22

Төрийн алба гэж угаасаа л ингэж явдаг шд. Тэгээд л залуу үеийнхэн үхэлдээд байгаа юм. Бүр дээгүүрээ Монголын амьдралаас дэндүү тасарчихсан дарга нартай. Дундуураа хулгайч голцуу дарга нар нь томчууддаа мөнгөө ингэж л босгодог.

Зочин [103.10.23.68] 2020-09-26 06:23:05

Дундуур нь төрийн алба нэртэй хургэн дарга хахуулч хулгайч том хулгайчын бөхс долоогч цүнх баригч гуталын нь үдээс нар байдаг юм тэр гөлгөн ноход аюултэй зуумхай шүү

lololol [66.181.178.104] 2020-09-23 14:20:08

bi sayhn ng ochij kompanii burtgel hiilgesen siteruun buh medeelelee avaad beldeed ochsn ugluuguur hun gaigu uilchilgee sn l bns hvvdee

зочин [66.181.161.84] 2020-09-23 11:52:42

Тэр бичиг баримтаа бүрдүүлээд өөрсдөө өгөөч. Түцний юмнууд руу гүйж оччоод юу яриад байгаа юм бэ. хэн гэж мэргэжилтэнд хэдэн төгрөг өгсийн?????? нотлох баримтгүй аманд орсноо ярих хэрэггүй ш дээ.

Зочин [103.10.23.68] 2020-09-26 06:29:22

Төрийн албан хаагч нар тэр бичэх баримтын нь бүрдүүлээд сууж байх ёстой шүү дээ ТЭР АЖИЛЫГ ХИЙЖ ИРГЭДЭД ҮҮЛЧЛЭХ ҮҮРЭГТЭЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ Ажил албаан ашиглаж өөртөөн муу аргаар мөнгө олох гэсэн арга бол тэр гадуур нь байгаа бичэг баримт бүрдүүлэх үүлчлэгээний газарууд юм

zochin [66.181.161.84] 2020-09-23 11:48:43

Ян мөнгө авч өгч байгааг нь барьж чадаагүй байж Төрийн алба руу дайрах юмаа.

Зочин [103.10.23.68] 2020-09-26 06:30:50

Үхсэн хатсаны төрийн алба бөхс долоогч долдой нам дагсан золивон хахуулч нохойн үүр бол төрийн алба

Пүрэв [202.126.89.221] 2020-09-23 09:27:08

Хийх ажлаа олж ядсан юмаа олигтой том юмаар оролдооч...ажилгүй чадваргүй сэтгүүлчид их болжээ

Хорлоо [202.55.188.34] 2020-09-23 08:59:53

энэ юу сурвалжилсан юм болдоо үүнээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм байхдаа тэнэг сдагуууд ажилгүй

модонсүх [66.181.161.124] 2020-09-23 07:37:18

аргагүй ш дээ танай хүрэлсүх ямар байна яг л иим үргэлж худал ярина амлана жүжиглэнэ

Зочин [59.153.114.187] 2020-09-23 06:39:11

Энэ бүртгэл түц энэ тэр гээд жижиг юм оролдоод байх юм. Төрийн томчуул 76-гаа л сайн эрэн сурвалжлаач. Тэгээд манай Эби ерөнхийлөгч цагийн юм цагтаа гэж хэлсэн шүү дээ. Одоогоор бол авч өгөлцөөд явж байтал 30-н жилийн дараа ааандаа л цэгцэрчихнэ шүү дээ

Зочин [202.21.107.73] 2020-09-23 06:04:11

Авилга байдаг гэдгийг зөндөө л дуулж байлаа. Харин саяхан авилга өгөхгүй бол ажил бүтдэггүй юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Жил хөөцөлдөөд ажлаа бүтээж чадахгүй байна. Хүмүүс авилгыг нь өг гэх юм. Яах вэ? Өгөөд л өөхшүүлээд байх уу. Ажлаа бүтээж чадахгүй байгаад бхйх уу?

Монгол [192.82.65.103] 2020-09-23 05:22:59

за тэр дугаар авсан нь цонхны өмнө нь очиж суугаад д байна, Ажилчны гараас юм гарна гэж байхгүйдээ. Ганц лавлагаа авах гэж 3 цаг зөвхөн оочирлосон хүн би байна. Хамгийн инээдтэй нь оорчирлож оочирлож очиход манай санд харагдахгүй байна та нийслэлийн бүртгэлийн газраас тодруул гэж авдгиймдаа ХА ХА ХА,,, Жинхэн хүнд сурталын газар гэж энэ дээ...

Зочин [59.153.84.139] 2020-09-23 05:04:53

УБЕГ-ынхан нэмэлт орлогоо ТҮЦ-ийнхнээр дамжуулж олдог юм уу. УБЕГ-ын ажилтнууд иргэдийг аль болохоор их чирэгдүүлж бүтэх зүйлийг нь бүтэхгүй гацаасанаас ТҮЦ-ийнхэнд мөнгө саалгаж хэргээ бүтээхээс өөр аргагүй болдог шүү дээ

Зочин [202.126.90.1] 2020-09-24 03:21:24

Бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж чадсан хүнд ямарч асуудалгүй үйлчилдэг газар байна лээ.

Zochin [202.126.89.244] 2020-09-23 04:26:27

Ene unen. Yostoi dampuu gazar. ESaid ta ene gazriig zadalah heregtei.

irgen [202.179.21.235] 2020-09-23 04:02:47

Toriin alba chine torliin bolchihson uchraas deeshee garsan ne mongoo ugaaj baigaa ne ter ,deer medleg chadvar muutai tsunkh barigchid surgalsan muu umandaa sain irgeded uy ch helj bno ene zasag soligdohgui bol ene humuus tsetsegledeg heveer l baih bnoo

Ард [139.5.219.17] 2020-09-23 03:42:36

Гадаад нэрээ орчуулж ир гэнэ . Орчуулагдахгүй бол хэл шинжлэлийн хүрээлэнгээс бичиг авчир гэнэ. Арай л дампуу газар шүү

Зочин [103.10.23.68] 2020-09-26 06:38:19

Надаад үг хэллэг орчуулаж чадахгүй хүн юу хийж тэнд цалин авч суугаа юм даанч дээ

gerlee [150.129.142.87] 2020-09-23 03:29:50

Энэ үнэн шүү. Яг л тийм байдаг юм байна лээ. Асуудлыг дэлгэж сөхөж тавьж байгаа нь сайн байна.

Зочин [202.55.188.39] 2020-09-23 03:25:18

6 өдөр ажилдаг болооч

huviiin mordoh tovchoodiig yaraltai baiguulah heregtei [103.212.116.57] 2020-09-23 02:57:12

TSAGDAA ,ATG meddegdee oorsdoo holboootoi jiriin irged oorsdoo setguulchidtei hamt mordoh yum bol odort heden zuun avilgagchidiig ileruulne dee

Зочин [64.119.18.214] 2020-09-23 02:38:21

Үнэнд ойрхон байхаа. Төрийн алба нэг иймэрхүү.

Зочин [66.181.164.207] 2020-09-24 03:21:47

Өөрөө бодит байдлыг биеэр үзчээд наад үгээ хэлээрэй


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.