Жоншны уурхай нурж, хүн амиа алджээ

Aдмин / Орон нутаг

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” хэмээх газарт байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан дуудлага энэ сарын 21-нд Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, нөхцөл байдлыг үнэлэхэд орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан аж.

Тиймээс Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хүч нэмэн ажиллаж, өчигдөр 17:30 цагт нурангад дарагдсан эрэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тухайн газрыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтад авсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.87] 2020-09-23 12:25:56

Соц үёд гарсан бол маш хатуу дэгтэй тэгээд ч бүх дарга нар хатуу донго хүртэх байлаа. Кк осолч болохгүй байсан даа.харамсалтай.байна.

Зочин [139.5.218.162] 2020-09-25 01:23:12

Үгүйдээ социалист нийгмийн үед нам дараад нийтийн сонорт мэдээлэл болж хүрэхгүй өнгөрөх байсан. Ийм осол ХАБ муутай газар байнга гарна.

Zocnin [68.145.61.75] 2020-09-23 05:43:09

Hodolmor hamgaalal gej yu cn bhgui ene company id nasnii zaluu hunii smiig awlaadaa Mongoliin zaluu hunii ami nas uul uurhai bsrilgiin salbart yamar oheer urehdej bna Haryutslaga hunii ami nas zaluu nasiig ysj uneleh be dne company

Зочин [202.9.46.219] 2020-09-23 07:05:49

социализмийн үе байсан бол ард түмнийхээ аюулгүй байдалд анхаарч ажиллах байсан юм шүү дээ. Одоо яая гэхэв.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.