Хуульч Ё.Бямбатогтох: Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа
Хуульч Ё.Бямбатогтохтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг Үндсэн хуулийн цэцэд цөөнгүй хандаж байсан гэж сонссон. Цаазын ялыг сэргээх тухай асуудлаар хэзээ хандаж байсан бэ?
-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд арван удаа хандсан. Тухайлбал, гавьяат хуульч Н.Чадраабалтай хамтарч 2018 оны гуравдугаар сарын 14-нд цаазаар авах ялыг сэргээх тухай асуудлаар хандсан. Лавшруулбал, Монгол Улсын олон улстай хийсэн гэрээ болон Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт зөрчсөн тухай юм. Тухайн үед ямар үндэслэл байсан бэ гэхээр УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт XX протоколд нэгдэн орох тухай” гэсэн тогтоол гарсан.
Гэтэл манай Үндсэн хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ болон бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр дээр дурдсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа юм. Үүнээс гадна Үндсэн хуульд цаазаар авах ял байгаа гэдгийг зохицуулсан зохицуулалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мэдээж хэрэг тус хуулийн 16.1-т зааснаар Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй.
Харин Эрүүгийн хуульд “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Энэ заалтын ерөнхий агуулгыг авч үзвэл “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулж болно” гээд заачихсан байна. Тиймээс манайд одоо хэр нь 1992 оны Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн үг.
-Үндсэн хуулиа зөрчиж олон улсын ХХ протоколд орсон гэсэн үг үү. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хийсэн ажил. Тэр үед иргэдийн дунд цаазаар авах нь зөв үү, буруу юу гэдэг судалгаа хийсэн байдаг.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 83 хувь нь цаазаар авах ялыг халах нь буруу гэж үзэж байсан юм билээ. Мөн би саяхан олон нийтийн сүлжээнд багагүй судалгаа явуулсан. Судалгаанд оролцож, сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 98 хувь нь цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзсэн.
-Таныхаар яагаад заавал цаазаар авах ял байх ёстой гэж?
-Түүхэн талаас нь товч авч үзвэл анхны төрт улс үүссэн цагаас эхлээд монголчууд цаазаар авах ялтай байсан. Харин гүйцэтгэж байсан арга хэлбэрүүд нь өөр.
Жишээлбэл, морины сүүлэнд чирж ална ч гэдэг юм уу, тархийг нь чулуугаар хага цохиж хүртэл ял гүйцэтгэж байсан байх нь. Хэтэрхий харгис байдалтай цаазалж ч ирсэн.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачилга гаргасан анхны хүн үү?
-Түүнээс өмнө бас нэг тохиолдол гарч байсан юм билээ. 1953 оны наймдугаар сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид хуралдаж “Энх тайван, амар амгалан ийм цаг үед цаазаар авах ял гүйцэтгэнэ гэдэг хэтэрхий харгис, хүнлэг бус юм” гэх үндэслэлээр цаазаар авах ялыг халах зарлиг гаргасан байдаг. Гэвч энэ шийдвэр нь зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн байгаа юм.
Учир нь, цаазаар авах ялыг халснаас хойш нийгмийг цочроосон онц аюултай гэмт хэргүүд удаа дараа гарсан. Улмаар иргэд, олон нийтийн эсэргүүцэл буюу шаардлагаар зургаан сарын дараа тус тогтоолоо хүчингүй болгож, цаазаар авах ялыг сэргээсэн түүх бий.
ҮХЦ-ийнхэн Үндсэн хуулийнхаа өөдөөс “нулимаад” сууж байдаг
-Үндсэн хуулийн цэцэд таны гомдлыг хэлэлцэхгүй байх ямар шалтгаан байдаг юм бэ?
-Бид Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлдэг ч надад хэлэлцэхгүй байх талаар ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлэхгүй байгаа. Гэхдээ “Яг үүнтэй ижил мэдээлэл ирсэн. Эдгээрийг нэгтгэж хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг гурван удаа өгсөн. Мөн энэ асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг юм билээ. Яах вэ дээ, хэдэн хүмүүсийг захиалгаар хөлсөлсөн ч юм уу, яасан ч юм тэр дүгнэлтийг уншихаар инээдтэй л юм байдаг.
Тухайлбал, цаазаар авах ялыг сэргээвэл бид олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчинө. Гадаад харилцаанд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл бий болно гэсэн агуулгатай. Би хувьдаа уг дүгнэлттэй санал нийлэхгүй. Цаазын ялыг сэргээх нь зөв. Яах гэж Үндсэн хууль гэж баталсан юм. Энэ хуулийн агуулгад нийцүүлж бусад хууль, тогтоомоо батлан гаргах ёстой. Угтаа бол Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийнхаа заалт зарчмыг хамгаалах ёстой. Харамсалтай нь, энэ байгууллага тодорхой эрх баригчдын гар хөл болж, тэдний захиалгаар шийдвэр гаргаж ажилладаг. Хатуухан хэлэхэд, Үндсэн хуулийн цэцийнхэн Үндсэн хуулийнхаа өөдөөс “нулимаад” суудаг байгууллага болж хувирсан.
-Цаазын ялтай байхад гэмт хэргийн гаралт ямар байсан, түүнийг халснаар ямар болсон гэж бодож байна вэ?
-Ер нь ялын бодлого гэдэг нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа нөлөөллийн буюу цээрлэлийн арга хэрэгсэл шүү дээ. Мэдээж хэрэг хулгай хийсэн хүнд хариуцлага хүлээлгэдэггүй байсан бол хулгайн гэмт хэрэг олширно. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх хандлага иргэдийн ухамсрын түвшин ямар байгаа вэ гэдгээр хэмжигддэг.
Өөрөөр хэлбэл, нийгмийн гишүүдийн ухамсрын түвшин сайжраад байх юм бол хариуцлагын тогтолцоо буюу энэ санкц нь харьцангуй сулраад явдаг гэсэн үг. Онолын хувьд ч, судалгаанаас харсан ч тэр гэмт хэрэг тодорхой түвшинд ихсэж байгаа. Жишээлбэл, зөвхөн бэлгийн хүчирхийлэлд гэхэд жилд 687 хүүхэд өртсөн. Гэтэл бид гэмт этгээдүүдэд тооцож байгаа хариуцлагын хэмжээг сулруулчихаад байна.
-Цаазын ялыг сэргээгээд нэмэргүй, гэмт хэрэгтний сэтгэлзүйтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Нэг талаар зөв ойлголт. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр аллага, садар самуунтай холбоотой кино, нэвтрүүлгүүд их гаргадаг. Үүнээс болж хүчирхийлэл гарсан кэйс ч байгаа. Тухайлбал, долдугаар ангийн хүүхэд хоёрдугаар ангийн хүүхдийг хүчирхийлсэн байдаг. Байцаалтыг нь уншаад үзэхээр тэр хүүхэд садар самуун кино үзсэн, түүнийгээ туршсан гэж хэлсэн байсан.
Энэ тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Наад зах нь цагийн хязгаарлалттай гаргах хэрэгтэй. Энэ мэт маш олон талаас нь харж шийдэхгүй бол ганцхан цаазаар авах ялыг сэргээвэл гэмт хэрэг багасаж, асуудлаа шийдчих гээд байгаа юм биш.
Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй
-Үнэхээр таны болон иргэдийн хүсэлтээр тус ял сэргэлээ гэхэд эрсдэл бий юу?
-Цаазаар авах ялыг хилсээр оноож, буруугүй хэн нэгнийг цаазаар авчихвал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ маш том эрсдэл. Бид олон талаас нь харах хэрэгтэй. Гаднын улс орнуудын туршлагаас харж болно. Тухайлбал, Япон, Солонгос, Хятад орнуудад гэм буруутай гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдлоо гэж үзвэл тодорхой хугацааны дараа цаазаар авах ялыг нь гүйцэтгэдэг туршлага байдаг. Бид энэ жишгээр явж болно. Гэхдээ Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй.
2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байсан жишээг татвал эх орноосоо урвасан, хүний амь насыг онц хүндээр хөнөөсөн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан. Үүгээр зогсохгүй цаазаар авах ял хязгаарлалттай байсан. Жишээлбэл, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүүхдийг, цаашилбал 60-аас дээш насны эрэгтэй хүнийг цаазлахгүй гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх эрхтэй байсан.
-Манай улс цаазаар авах ялыг хавтгайруулаагүй гэлээ. Энэ ялыг хэчнээн хүнд гүйцэлдүүлсэн байдаг вэ?
-1965-2005 оны хооронд Улсын дээд шүүхээс 806 хүнд цаазаар авах ял оноосон гэдэг судалгаа бий. Үүнээс хэдэн хүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн бэ гэдэг нь тодорхой бус. Учир нь, цаазаар авах ял, гүйцэтгэх ажиллагаа нь төрийн нууцад хамаардаг болохоор нууц байдаг. Бид Америкийг ардчилсан улс гэдэг. Гэтэл тус улсын ихэнх муж цаазаар авах ялтай шүү дээ.
-Нэгэнт ялын бодлогын талаар ярьж байгаа болохоор цахим гавны талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь. Таны бодлоор энэ хэр зөв шийдвэр вэ?
-Үндсэн хуулийн цэцэд арван удаа хандсан гэж дээр дурдсан. Үүний нэг нь ялын төрөл байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл бий. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж заасан. Гэтэл үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг нь Эрүүгийн хуулиар хязгаарлачихаж байгаа юм.
Уг нь “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлана” гэсэн зохицуулалттай. Гэтэл ийм ялын төрөл гаргаж ирээд тэрийгээ Үндсэн хуулийн цэц нь “Олон улсын нийтлэг жишгээр хэрэглэдэг ял учраас манай улс хэрэглэх нь зүйтэй” гэж тайлбарладаг. Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гав зүүж зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг нь “Чи гэрээсээ гарч болохгүй шүү” гэж байгаа мэтээр хязгаарлах төдий үйлдэл. Тэгэхээр тэр хүн ямар үйлдэл хийж байгааг хянах боломж байхгүй. Ер нь бол бид хүчирхийллийг хүчирхийллийн замаар шийднэ гэдэг гаргалгаагаар яваад байна. Үнэн хэрэгтээ тэр хүн яагаад хүчирхийлэл үйлдээд байгаа вэ гэдэг шалтгааныг нь судлах хэрэгтэй.
-Цахим гавны цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж үү?
-Сүүлийн үед энэ парламентаас гарч байгаа хууль, тогтоомжийн чадамж маш их буурсан. Энэ нь Монголд улс төр, бизнесийн тодорхой бүлэглэл үүссэнтэй холбоотой. Өөрсдийнхөө булхай, луйврыг хуулиар хаацайлдаг. Тэр хууль нь жирийн иргэдийн нуруун дээр очдог болжээ. Гэтэл хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй.
Сэтгэгдэл
lgrsmkllrorv [178.158.22.30] 2022-06-18 12:44:34
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
llkdvalkrnrx [178.158.22.30] 2022-06-18 07:07:04
http://tinyurl.com/29nrkjws
lskrrylavpfj [178.158.22.30] 2022-06-17 19:41:33
http://tinyurl.com/29g9lm4d
lmidbklfihtq [178.158.22.30] 2022-06-17 14:35:54
http://tinyurl.com/22s835fy
likhfrlrqidh [178.158.1.238] 2022-06-16 08:43:42
http://chilp.it/061d017
lcqpumlicfom [178.158.34.53] 2022-06-13 16:18:17
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 20274901 46096157 754166786751 8849635911784566352 16629033 31324137 129283631030 63148919335817811544 6947165 98847203 473916465249 5525795017298928958
llripclhdgtv [178.158.34.53] 2022-06-13 13:16:00
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 33843990 99935948 837131721872 513484964467986449 91598526 81173395 533936686535 5034606039794618520 35808115 52696167 151454173541 3498961116536317306
lswzzalqndnq [178.158.34.53] 2022-06-13 09:40:09
https://bit.ly/Shkala-tonov 26538077 36417179 542422376716 7006138628707788422 32723389 45705093 74668928364 76554711234325475583 93053868 54174168 309496525337 91105174633519151863
ms-marvelytrol [178.158.51.144] 2022-05-29 16:34:19
<a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> очень жизненый.
ms-marvelzphme [178.158.1.69] 2022-05-26 00:22:49
Смотреть сериал Мисс Марвел онлайн в хорошем качестве совершенно бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel.</a> Мисс Марвел 1 сезон. Ms. Marvel. Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия
Зочин [119.40.98.18] 2020-09-28 11:03:52
Цаазаар авна гэж санаанд багтахгүй зүйл ярих юм. Яг чамайг цаазаар авна гээд хууль ирвэл чи яах бол...
Зочин [202.131.243.190] 2020-09-28 04:31:43
TB uuded gargaj baigaa kinonuudad hyanalt tavina gedeg bol MASH ZOV shyy demjij bna Kondomnii surtalchilgaa garaad bhm 9 nastai huuhed ene yu ve gej bodoj ehelne Asuuna TA odoo HARIULDAA
иргэн [202.179.27.37] 2020-09-25 03:20:41
насанд хүрээгүй хүүхэд алсан хүчиндсэн тамалсан эх орноосоо урвасан хүнийг л цаазал бусды нь хэрэггүй ээ Жишээлбэл элбэгдож Сайханбилэг 9 настай хүүхэд алсан гэх мэт хүмүүс
Зочин [59.153.85.84] 2020-09-24 15:45:57
Цаазын ялыг сэргээхэд буруудах зүйл байхгүй дээ Хүн араатнууд олшроод байгаа энэ цаг үед СЭРГЭЭСЭН нь зөв шүү Онц ноцтой хэргүүд олшроод байгаад хүн бүр л эмзэглэж байна ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулаад үз л дээ МАНАЙ ТӨР ЗАСАГ ямар удаан ЯСТ.МЭЛХИЙН хурдаар урагшлана вэ арай л удаан байна даа эцэст нь хэлэхэд ХЭРЭГТНЭЭ гэрт нь биш шоронд нь ЦАХИМ ГАВ тийм л хэрэгтэй юм бол гэрт биш хэрэгтэндээ зүүгээд шоронд хий дээ
Зочин [59.153.85.84] 2020-09-24 15:32:13
ХЗЯ ы САЙД аа Цахим гав зүүлээ ч хэл амаараа үйл хөдлөлөөрөө доромжлох энүүхэнд .энэ цахим гав чинь хэнд хэрэгтэй гэж бас л нэг мөнгө угаах арга Цахим гаваар мөнгө санхүүтэй албан тушаалаа урвуулан ашигласан ЖДҮ тэй холбоотой хүмүүстээ зүүж өгөөд гэр гэрт нь суулгах гээ юу.Танхай архи зодооны хэрэгт орсон хүнийг гэрт нь цахим гав зүүгээд суулгах гээ юу.энэ чинь ар гэрт нь бөөн дарамт стресс уур бухимдал...ЯАСАН СОНИН ЮМ ХИЙДЭГ ЮМ БЭ хэрэгтэн болсон хэн нэгэн дотны хүн ЦАХИМ ГАВ зүүчихээд гэртээ байна гэхээр ой тойнд буухгүй л байна шүү САЙД аа...Тэр хүний гэр бүл хөгшин настай ээж аав нь ҮР.ХҮҮХДҮҮД ийн сэтгэл зүйд яаж нөлөөлөхийг бодож үзсэн үү САЙД АА...НААД ГАВ ЧИНЬ МОНГОЛ УЛСАД СӨРӨГ НӨЛӨӨ Л ҮЗҮҮЛЭНЭ ДЭЭ..САЙД та өөрийнхөө гэр оронд гэр бүл үр хүүхдүүдийн чинь хажууд ийм ГАВТАЙ ХҮН байлгавал ЯМАР БАЙХЫГ ТӨСӨӨЛӨӨД НЭГ ҮЗ ДЭЭ Тэд насан туршдаа МАРТАХЫН АРГАГҮЙ.СЭТГЭЛИЙН АСАР ХҮНД ШАРХТАЙ үлдэнэ гэдгийг бод...МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ ХАМААГҮЙ ЮМ БИЗ дээ НОЕН САЙД аа
Зочин [202.9.46.132] 2020-09-24 07:02:58
ялзарсан ҮХЦэц хэзээ бохироосоо салж цэвэрших юм бэ???Чадварлаг ухаантай оюунлаг зоригтой хүмүүс хэрэгтэй б.на.Луйварчдад оногдуулсан"инээд"-тэй ялууд үргэлжилсээр л байхуу???монгол оронд бяцхан хөрөнгө л хэрэгтэй шүү дээ.Тэр хөрөнгө луйварчдын гарт л б.на.Үүний мэдэхгүй Цэцтэй байсаар л байх уу???
Зочин [59.153.84.139] 2020-09-24 06:41:09
Алуурчид, урвагчид, хүчирхийлэгчидыг цаазаар авах хэрэгтэй. Хэд дахин олон үйлдэлээр хүн алсан, хоморголон олон хүн алсан тохиолдол их гарах боллоо. Цаазын ялтай байсан бол ийм хэрэг гарахгүй байх байлаа. Монгол цөөхөн иргэдээ алуурчидаар алуулаад байж болохгүй, эзэн Чингэсээс үлдээсэн газар нутгаа урвагчдаар багасгуулж болохгүй. Цаазын ял зайлшгүй хэрэгтэй байна.
пүрэвдорж [103.14.37.8] 2020-09-24 03:20:36
Энэ хуульч залуугийн хэлж байгаа зүйлийг дэмжиж байна. ХУУЛИА ХҮНДЭТГЭН ДЭЭДЭЛЖ ,ХЭРЭГЖҮҮЛДЭГ УЛС ҮНДЭСТЭН ЭНЭ ЯЛААС АЙГААД БАЙХ ЗҮЙЛ ҮГҮЙ.
Зочин [103.57.92.215] 2020-09-28 14:33:03
Айх зүйл алгаа хүн нэг хүний хүчирхийлэлийн зэвсэг нь төр болох вий гэхээс айж байна
Зочин [202.21.107.125] 2020-09-24 02:37:26
Хүн дүрстэй ухамсаргүй амьтад манай улсад олширсон нь үнэн.Авилга.хүчирхийлэл,хар тамхи,амь настай холбоотой гэмт хэргүүдэд нэн даруй цаазын ялыг сэргээх цаг болжээ.
Зочин [202.126.89.135] 2020-09-24 02:23:54
Ийм ч хуульч байх гэж дээ. Үндсэн хуульд цаазын ялын талаар ямар ч зүйл заалт байхгүй. Үндсэн хууль гэснээ Эрүүгийн хуулийн заалт яриад. Чанаргүй хуульчид бэлтгэдэг хувийн сургуулиудыг татан буулга
Зочин [103.57.92.215] 2020-09-28 14:31:22
Харин тийм л байлтай энэ балай нээх юм мэддэг хүн шиг гоё ярилаа хахаха
Зочин [223.104.3.147] 2020-09-24 07:28:34
demjij bn.unen hellee.
Зочин [202.9.40.36] 2020-09-24 01:57:47
ҮХЦ-ийн гишүүд нэртэй МАНгаруудыг бүгдийг зайлуулж шинэ бүрэлдэхүүнээр эх оронч сэтгэлгээгээр ажиллуулах нь чухал !
Зочин [59.153.115.223] 2020-09-24 10:25:46
Танай АН н хулгайч нарын гай. Төриин бөөснүүдиин гай. АН ын хулгай нар төр барих гэж хаашаа харсан бдгиин
зочин [66.181.189.19] 2020-09-24 01:48:20
бага насны хүүхэд хүчирхийлсэн,хүүхэдийг машины авто осолоор ами нас,эрүүл мэндийн хохироосон,хүүхэдийн ами нас эрүүл мэндийг зодож тамлаж яргалсан дарамталж ,заналхийлсэн этгээдүүдийг бүгдын өршөөлгүй цаазаар авах хуулийг баталж гарга.хүүхэд монголын ирээдүй ,бидний хойч үе гэж үзэх ёстой.
Зочин [202.55.188.93] 2020-09-24 01:28:51
төрсөн аав ээж нь салсан ч гэсэн үр хүүхэдээ өөр дээрээ аваач нохойн гөлөг шиг хүүхэдээ хаячих юм аа..
Зочин [202.55.188.93] 2020-09-24 01:24:08
Авилгачин, хүний амь саанаатайгаар эсвэл хэрцгийгээр хөнөөсөн, бага насны хүүхдийг хүчиндсэн, хууль лобидон батлуулж улсыг онц ихээр хохироосон бол цаазаар авдаг байх ёстой.
Зочин [202.126.89.68] 2020-09-24 01:12:22
Tsaaz yalig sergeehiig demjij bn. Avliga alban tushaalin hereg, huuhed huchirhiilliin esreg tsaazin yal ugdug bolmoor bn
Зочин [202.9.46.116] 2020-09-24 00:57:20
Зөв шүү таныг дэмжинэ.
Зочин [122.201.22.112] 2020-09-24 00:53:35
Хүүхэд хүчиндсэн хүүхдийн амь санаатөй хөнөөсөн хэрэгтнүүдмйг цаазлах хэрэгтэй .