Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Д.Тулга / Нүүр

"НОВОТЕЛ" ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөөц, тогтвортой хөгжил” олон улсын XIII хурал болно. Утас: 99717977

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК"-ИЙН БАЙР

10:00 цагт: “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой түлш” ХХК хамтран Шинэ төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 99196244

ШУА-ИЙН НЭГДСЭН I БАЙР

10:00 цагт: ШУА-ийн Хэл соёлын хүрээлэнгээс "Хэл зохиол - 2020" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10:00 цагт: Барилгын компаниудад хийсэн хяналт шалгалт, нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10:00 цагт: Монголд хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн түүхэн ойг тохиолдуулан олон улсын "CFA research challenge" тэмцээнийг санхүүгийн шинжээчдийн CFA нийгэмлэг болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК хамтран зохион байгуулна. Мөн тус тэмцээнийг нээж Монголын хөрөнгийн биржийн арилжааны цан цохих үйл ажиллагаа болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: БОАЖЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Экологийн цагдаагийн албатай хамтран "Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулна. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, ХЗДХ-ын сайд, ЦЕГ-ын дарга зэрэг албаны эрхэм оролцож, мод тарина. Утас: 91965599, 99153766

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: Аялал жуулчлалын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

“ТУУШИН ЗОЧИД” БУУДАЛ

12:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан БОАЖЯ-наас “Корона ба аялал жуулчлал” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулна. Утас: 91965599, 99153766

"КОРПОРЭЙТ" ЗОЧИД БУУДАЛ

14:00 цагт: МҮХАҮТ-ын 60 жилийн ойн баярын хурал болох бөгөөд Монголын хувийн хэвшил, бизнесийн салбарын 1000 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 88108745, 89056905

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

15:00 цагт: Монголд 1921-1926 онд ажиллаж, амьдарч байсан Данийн иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургуудаар гаргаж буй "Монгол орон, Монголчууд" үзэсгэлэнгийн нээлт болно.

УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

15:00 цагт: Н.Мандалын зохиол "Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийн нээлт болно. Утас: 80016566, 70399999


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.