Ирэх сард ФАТФ-ын ажилчид манай улсад айлчлахаар болжээ
Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын эрсдэлтэй ангилал буюу бидний ярьдгаар "Саарал жагсаалт"-д ороод байсан. Одоогоос гурван сарын өмнө тус жагсаалтаас гарах 6 даалгаврыг бүрэн биелүүлсэн гэж манай улсыг үнэлсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.
Тэгвэл, ирэх аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ФАТФ-ын гишүүд манай улсад ирж газар дээр нь ажиллахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Дээрх шалгалтыг амжиллтай хамгаалсан тохиолдолд Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.22] 2020-09-26 16:28:07
2 жагсаалтаас гарвал Хүүк-д талархахаас өөр үүйл үгүй болноо
Увс [208.98.222.65] 2020-09-25 21:19:52
Хүрэлбаатар Хотгор шанагаас хуссан мөнгөө улсад буцааж өгөхгүй бол саарал жагсаалтаас гарахгүй ээ
иргэн [103.10.23.235] 2020-09-25 10:15:31
Амжилт хүсье хар саарал 2 уулангаас нь гарчвал сайн байна шүү