Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Энэ жил Хөвсгөл аймгаас нийтдээ 531, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 41, Хоёрдугаар зэргийн одонг 490 ээжид тус тус хүртээсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Монголын сайхан ээжүүд ээ,
Энэрэл, хайрын дээд ачит эхчүүд ээ,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг төрүүлэн өсгөж, эрүүл бие, саруул ухаантай иргэдийг хүмүүжүүлж байгаагаараа эхчүүд Та нар эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хосгүй их хувь нэмэр оруулж, үнэмлэхүй хөрөнгө оруулалтыг хийж байдаг.
Ийм ч учраас монголын төр ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг.
Хэдийгээр энэ жил цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг цаг хугацаанд нь гардуулж чадаагүй ч засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.
Өнөөдөр Хөвсгөл аймгаас нийтдээ 531 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 41 ээж, Хоёрдугаар зэргийн одонг 490 ээж тус тус хүртлээ. Хөвсгөл нутагт ажиллах үеэрээ Та бүхний одонг гардуулан өгч, амьдралын тань мартагдашгүй нандин мөч, баяр баяслаас хуваалцаж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Өнөөдөр Та бүхний баярын, бас бахархлын өдөр юм шүү!
Гэхдээ, эхчүүд Та бүхнээр жилдээ нэг өдөр бахархаж, төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин Та бүхний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэсэн чанартай, хүртээмжтэй бодлого боловсруулж, түүний хэрэгжилтийг хангахын төлөө бүхий л түвшинд үр дүнтэйгээр ажиллах нь өөр хэрэг. Өнөөдөр төр энэхүү үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа.
Тийм ч учраас миний бие энэ чиглэлд санаачилгатай ажиллаж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид ч хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Хөвсгөл аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:59
Зочин [122.201.24.214] 2020-10-14 01:35:26
Энэ хүүхэнүүд ганцаараа бүх гавьяаг нь аваад баймааргүй бн аа! Эд нарыг найрч хээлтүүлэх гэж эрчүүд ямар их хүч хөдөлмөр, овсгоо самбаа гаргадгийг мэдэхгүй хүн байхгүй дээ!
ЗОЧИН [66.181.189.149] 2020-10-13 16:14:52
ХӨВСГБЛИЙН ХҮН АМ НЬ ИХ ӨСӨХ БОЛТУГАЙ МОНГОЛЫН ҮРС МАШ ИХ БОЛООСОЙ
Баяа [66.181.161.97] 2020-10-13 12:11:43
Ээжүүдэд өөрөө өгөх нь зөв өө. Даанч Ерөнхийлөгчийн сонгууль тулаад ирэх үед гэнэт ухаан ордог нь ЖААХАН ТИЙМ байгаа юм
Зочин [202.9.46.33] 2020-10-13 10:34:47
Муу төмөр медалын төлөө олон хоолны савнууд гаргах хэрэг байна уу
Зочин [192.82.76.132] 2020-10-13 14:22:13
Жинхэнэ үхэр байна даа өөрөө хоолны сав
Зочин [66.181.178.197] 2020-10-13 08:30:45
Энэ тэнэглэлээ болиочээ
Зочин [192.82.76.132] 2020-10-13 14:22:52
Өөрөө тэнэглэлээ болио
Зочин [192.82.77.190] 2020-10-13 05:45:04
Манай ерөнхийлөгчид хэдэн знс гууль үүрээд тойроод бхаас өөр ажил алга уу Энэ улс орон чинь Төр нь самуурч өрөнд баригдаж халамж нь хавтгайрч дуусаад бхад тагы үүрэг роль их хэрэгтэй бмаар юм Орон нутгийн сонгууль биш ерөнхийлөгчийн сонгууль болох гээд бна уу
Зочин [192.82.71.189] 2020-10-13 06:36:47
Хэлээд юүкүү
Зочин [122.201.24.81] 2020-10-13 05:02:19
Ерөнхийлөгч шагнал гардуулахаасаа наад ургац хураалтын явцтай танилцаад эх орныхоо төлөө хуруугаа биш хошуугаа нэмэрлээч дээ.Хариугүй өвөл болчих гэж байхад Төрийн өндөрлөгүүд ингэж аймаг хэсэж явмааргүй өвөлдөө бэлтгэмээр л байх юм.
Zochin [103.26.194.200] 2020-10-13 04:23:49
Mongol eejuudiig mundag gehees uur yu gehevde, uneheer mundag
Зочин [202.9.46.33] 2020-10-13 03:47:03
хүний өмнөөс хүүхэд төрүүлсэн юм шиг ядарч байна зовж байна гэж ярих хэрэггүй шүү.
Зочин [203.91.115.50] 2020-10-13 03:02:46
Энэ ,,Мэдээ мн ,, женко худалдаад авсан юм бишүү
Зочин [192.82.76.132] 2020-10-13 14:24:15
Би женко байна гэвэл яахуу
Зочин [73.97.103.9] 2020-10-13 02:57:13
Улс төрчидөө гэж ядуу харанхуй хүмүүсийг хий хоосон шагнал урамшуулал одон медалаар хуурсаар л... Энэ төмрийг зүүлээ гээд энэ эмэгтэйчүүдийн амьдралд яг ямар дэвшил гарах вэ??? Үнэндээ бол эд нарын ихэнх нь өрх толгойлсон ганц бие байгаа даа!!!
иргэн [66.181.181.192] 2020-10-13 02:40:29
Зүгээр өгөх ёстой зүйлийг цаг хугцаанд нь өгөх юмийг чинь нжр хүнд олж авахийн төлөө ингэж хийхгүй юм хийж байгаа Хандлага заль мэхээ болцогоогооч Баттулгаа!!!!!!!!!!!!!улс оронд чинь нэр хүнд эрэх хоохронд юмны үнэ хүнс талхаа ч дийлэхгүйнээ.Та нарт нэр хүнд хэрэгтэй юм уу !!!!!!!"ард түмэн ээ эрүүл энх .хүүхдүүдээ хамгаалж чадаж байна уу.хүүхдүүдээ дайрч алчихаад эхийн г шагнаад зогсох Цаг биш л баймаар юм даа.Одоо болиоч наад заваан үангаа өөдлөхгүй юмаа !!!!!!!!!!!!!
Nam bus irgen [202.70.36.122] 2020-10-13 00:50:43
Mash zuv sanal devshuulj bna. Ugiin 6-n sarin 1-nd eh ursiin bayaraar ehiin aldar odon garduuldag baisan shuu dee. Erunhiilugch 21 ond deelee numruhuus tun ih aij bna daa. Ovoolson shoroo, buruu garin huvichlal, us bolgoson 17-n chingeleg spirt McKenzie biluu ingeed huvrunu duu. Huurhii hereg huuchirdaggui gedgiig meddeggui l yum baih daa. Baahan humuust tumur taraalaa / ehiin aldar odong heleegui shuu / geed nugel chini nimgerehgui ee.
Zochin [37.46.114.35] 2020-10-12 23:51:22
6sariin 1-nd ogchih estoi Aldart ehiin odong zaaval eronhiilogch aimguudaar yavj ogj bgaa ni ireh onii songuulitai holbootoi gej bodoj bna. Eronhiilogchiig dagaldan hichneen hun mashin benzin tos garzdaj bgaag tootsohgui bgaa sh dee. Ene tsar tahliin ued ingej olon zuun km yavj benzin tos zartsuulj baihaar zugeer l zarligaa gargaad l oron nutagt ni aimgiin zasag darga nar ni garduulahad bolohgui yum baihgui sh dee. Eronhiilogch ch gesen tosovt zardlaa hemneh l estoi sh dee.
Зочин [66.181.161.98] 2020-10-13 02:46:29
Хүүхдийн баяр шд 6 сарын 1 чинь