Б.Болдсайхан: Охин энэ өвлийг давахааргүй байсан. Тиймээс хотод авчирч, хагалгаанд оруулж амжилттай боллоо

Д.Тулга / Эрүүл мэнд

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг хүүхдүүдийн зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачилга бүхий “Зүрх мартахгүй” төслийг энэ оны зургадугаар сард эхлүүлсэн билээ. Төсөл эхэлснээс хойш Б.Болдсайхан эмч баруун аймгуудаар явж нийт 5000 гаруй хүүхдийг үзэж 50 гаруй хүүхдэд хагалгаа хийж тэдэнд амьдрал бэлэглэжээ. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байгаа ачтан саяхан Баян-Өлгий аймгийн бүх сумдаар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж дуусган хоёр хоногийн өмнө яаралтай мэс засалд орох шаардлагатай Нуршуан охины хамт Улаанбаатар хотод ирсэн юм. Ингээд бид Б.Болдсайхан эмчтэй уулзахаар өглөө эртлэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг зорилоо. Эмнэлэгт очиход Б.Болдсайхан эмч Нуршуан охины хагалгаанд орсон байлаа. Ингээд бид хагалгаа дууссаны дараа түүнтэй ярилцсан юм.

-Яаралтай мэс засалд орох шаардлагатай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас ирсэн Нуршуан охины мэс засал амжилттай болов уу?

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таван Богд уулын яг Малчны оргилын бэлд буюу хилийн нэгдүгээр баганын дэргэд заставаас цааш амьдардаг малчин айлын охин Нуршуаны хагалгаа амжилттай боллоо. Бид хоёр өдрийн өмнө ирж өчигдөр бэлдээд өнөөдөр хагалгаандаа орлоо. Хагалгаа одоо ч дуусаагүй байна. Би ханиад хүрчихсэн халуураад дуран цантаад болдоггүй, хоёр гурван удаа арчлаа. Гэхдээ хагалгааны үндсэн хэсэг дуусчихсан болохоор сая гараад ирлээ. Ер нь охиныг шууд дагуулаад ирчихсэн шүү дээ. Нэгдүгээрт, буцах гэхээр зам хаагдчихна. Хоёрдугаарт, их хүндэрчихсэн, энэ өвлийг давахааргүй байсан. Аавд нь хэлсэн “мөнгө байхгүй” гэсэн. Бид хагалгаа, эмчилгээний зардал байтугай нисэх, буцах зардлыг чинь даая гэж ойлгуулсан. Ойлгуулах ч хэцүү байсан. Аав нь монгол хэл, бичиг мэдэхгүй. Ер нь Алтай Таван Богдод малаа хариулахад бичиг үсгээр ч яах вэ дээ. Хүн жаргалтай л амьдарвал болно шүү дээ. Нуршуан охин бол бүр монгол хэл мэдэхгүй.

Хотод ирж, онгоцонд сууж үзээгүй. Онгоцонд суухын өмнө айгаад хөмсөг нь атирчихсан байсан. Хөдөө ганц айлаараа байдаг. Гэтэл аймаг орж ирээд бүр онгоцонд суугаад их гайхсан байх. Тэгэхээр нь би “Энэ онгоц бүргэд шиг нисдэг юм аа” гээд хоёр гараа дэвж тайлбарлсан л даа.

-Баян-Өлгий аймгийн бүх сумдаар явсан шүү дээ. Нийт хэдэн хүүхэд үзэв. Тэднээс хэд нь хагалгаанд орох шаардлагатай байна вэ?

-189 хүүхэд үзсэнээс 56 хүүхэд нь хагалгаанд орохоор болсон. Ер нь зөвхөн хотын боломжтой хүүхдүүдэд хагалгаа хийдэг байж болохгүй. Хөдөө орон нутаг буюу хамгийн холын баруун болон говийн сумдуудаар явах учиртай. Энэ хүүхдүүдэд тусалъя, боломж олгоё гэсэн л санаа байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд Нуршуан охины хамт. 2020 оны аравдугаар сарын 10.

-“Зүрх мартахгүй” төслийг анх хэрхэн санаачилж байв?

-Энэ өвөл коронавирусээс шалтгаалаад гадагшаа ч явах боломжгүй, гаднаас ч эмч нар ирэх боломжгүй болчихсон. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хувьд хүүхдийн зүрхний мэс заслыг 2011 оноос хийж эхэлсэн. Гэхдээ цөөхөн. Жилдээ хорь гаруй хүн л ордог. Зүрхний мэс засал, ялангуяа хүүхдийн зүрхний мэс засал өндөр өртөгтэй байдаг. Хэрэглэж байгаа хиймэл уушги, зүрх, холбоос, хиймэс судаснууд, хагалгаанд хэрэглэж байгаа эм гээд. Мөн энэ хагалгаанд гурав дөрвөн багийн арав гаруй эмч нар оролцдог. Зөвхөн хагалгааны өрөө гэхэд бид нэг тэрбум 500 сая төгрөгөөр Солонгосын стандарттай вакум хагалгааны өрөө хийлгүүлсэн. Зүрхний мэс заслыг манайхан гадагшаа явж хийлгэдэг. Хамгийн хямд нь гэхэд Хятадад 80 орчим сая төгрөг. Солонгост 150-250сая вонн. Ингээд жилдээ 20-30 хүнд хагалгаа хийгээд яваад байсан. Харин энэ жил олон бэрхшээлүүд тулгарсан учраас олон хүүхэд ч хандах болсон. Ингээд хагалгаагаа сэргээгээд арай олон хүүхдэд хийе. Хамгийн гол нь эцэг эх, амьдрал ахуй боломжтой үгүй нь ялгаагүй хүүхэд л учраас төлбөргүй хийхийн тулд хандив цуглуулъя гээд хүүхдийн баярын үеэр “Зүрх мартахгүй” гэж төсөл эхлүүлсэн. Анх ийм төсөл эхлүүлнэ гэхээр санаанд багтахгүй байсан. Тийм их мөнгийг хүүхдүүдэд өгнө ч гэж юу байхав гэж бодтол монголчууд маань их сайн ойлгож дэмжиж байна. Эхэндээ гайгүй л явж байна. Гэхдээ сонин дээрээ соохолзоод, сониноо буухаар хаячих байх гэж айгаад байгаа юм/инээв/.

-Төслийн зорилго 2026 он гэхэд 1000 хүүхдэд зүрхний хагалгаа хийнэ гэсэн байсан?

- 2020 ондоо 40 хүүхэд, ирэх жил 100, түүний дараагийн жил 150-200 гээд ирэх зургаан жил 1000 хүүхдэд зүрхний хагалгаа үнэ төлбөргүй хийе гэсэн зорилготой. Энэ жилийн зорилго бол биелчихсэн. Зургадугаар сарын 1-нээс энэ ондоо багтаагаад 40 хүүхэд хагалгаанд оруулна гэж байсан бол одоогоор 50 гаруй хүүхэд хагалгаа хийлгэсэн байна. Он гарахад 60-70 хүүхэд орох юм шиг байна. Ирэх жил 100 гаруй хүүхэд хагалгаанд орно гэж бодохоор 600-700 сая төгрөг олох ёстой болж байна. Сайхан сэтгэлтэй хувь хүн, байгууллагаас их тусалж ирж байна. Мөн эмнэлгийн зүгээс ч гэсэн бид маш их чармайлт гаргаж байгаа. Маш их хөрөнгө гаргаж байна.

-Говь-Алтайн Төгрөг сум Шаргын говьд нэгэн ээж өглөө найман цагаас хойш хүүгээ хүлээсээр үзүүлсэн байсан шүү дээ. Өөр ингэж зам дагуу хүлээсэн тохиолдол байв уу?

-Уг нь Ховдын Алтай сумаас эхлэх ёстой байсан юм. Алтай сумаас эхлэхээр Алтайн нуруугаа даваад Үенч, Булган гээд Алтайн өвөр хавцлаас дээшээ өгсөөд явах ёстой байлаа. Тэгсэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг дарга П.Мөнхбаатар, Дарив сумын эмч гээд олон хүн зам зааж өгсөн. Тэгсэн өөрсдийн маршрутаар явах гэсэн Төгрөг сумын Засаг дарга П.Мөнхбаатар шалгаагаад болдоггүй. “Төгрөг сумын хоёрдугаар багт бие муу хүүхэд байгаа, аав ээж нь хот орох бололцоогүй, мөнгө байхгүй, та ядаж оношийг нь тогтоочих” гээд байдаг. Тэр П.Мөнхбаатар айхавтар залуу л даа. Ажилсаг, шаргуу, юманд сэтгэлээсээ ханддаг залуу. Ингээд хамгийн түрүүнд Шаргын говьд хүлээж байсан хүүг үзсэн. Хүү дөрвөн гажиг хавсарсан байсан. Ингээд зөвлөгөө, эм тан өгч, оношийг нь тогтоогоод, хагалгаанд орох товоо ярьсан. Эхлээд жаахан бэлдэх ёстой.

-Хүүг дөрөвдүгээр сард хагалгаанд оруулна гэж байна. Хагалгааны мөнгө бүрдсэн үү?

-Дөрөвдүгээр сард хагалгаанд орно. Тэр хүртэл эм тан уугаад, бор хоолондоо ороод борогшоод ирэхээр нь оруулна. Гэхдээ ирэнгүүт нь дахин нарийн сайн онош тогтооно. Дөрвийн дөрвөн гажиг хавсарсан учраас, ялангуяа уушгины артерийн доод хэсэг, үндсэн болон хоёр тийшээ салаа нь ямар өөрчлөлттэй байна гээд бүгдийг нь тогтоож байж хагалгаандаа орно. Одоогоор хагалгааны зардал бүрдээгүй. Хүүгийн хагалгааны зардалд хүмүүс минь туслаарай.

-Төслийг эхлүүлснээс хойш 50 гаруй хүүхдэд олон байгууллага хувь хүн хандив өргөсөн гэсэн. Ер нь ямар байгууллагууд хандив өгөв?

-700 гаруй хүн хандив өгсөн байна. Одоо ч өгсөөр л байгаа. “Yalguun cashmere” 20 сая төгрөг мөн Ховд аймгийн Булган сумын н.Содномпил гэж залуу, Баян-Өлгийн Цэнгэл сумаас мөнгө хандивласан. Мөн “Петровис” ХХК-ийн Ж.Оюунгэрэл захирал байна. Ж.Оюунгэрэл захирал нэг их яриулаад байхыг хүсдэггүй юм билээ. Би албаар нэрийг нь хэлж байгаа юм. Байгуулагаас гэвэл MCS группээс сар болгон нэг хүүхдийн хагалгааны зардлыг даана. “Голомт” банк жилийн хугацаанд 120 сая төгрөг өгч байгаа. Найм есөн хүүхдийн хагалгааны зардал гэсэн үг. Үүнээс гадна “Монос” групп бүр гоё мэдээ сонсгох гээд байна. Гучин жилийн ойдоо зориулж гучин хүүхдийн хагалгаа дааж магадгүй гэсэн. Энэ мэтчилэн олон байгууллага, хувь хүн байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс их байдаг шүү дээ. Яахав, торхтой хоолонд ганц дусал давирхай дусаахад балладаг шиг ганц хоёр зүйлээс болж шуугиан гараад л байдаг . Гэхдээ өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүн нийт 400-500 сая төгрөгний хандив өгчихсөн байгаа. Энэ хүмүүсийн хүчээр 50 гаруй хүүхдэд хагалгаа хийчихсэн байна.

-Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгааг гадаадад маш өндөр үнээр хийдэг гэж байна. Тэгэхээр энэ үнэтэй хагалгааны багаж хэрэгслээ хаанаас яаж авч байна вэ?

-Хагалгааны багаж хэрэгслийн тухайд гарцаагүй суурь хэрэгтэй болон ахисан түвшний багаж хэрэгсэл гэж ангилдаг. Нэг багаж авчихаад тэрүүгээрээ бүх хагалгааг хийнэ гэж байхгүй. Хагалгааны багаж хэрэгсэл яг хүссэн хэмжээнд бол алга. Жишээлбэл, том хүний хагалгааны үед зүрхний эхогоор хянаж болдог. Харин хүүхдийн эхоны аппарат авах гэхээр өндөр үнэтэй байна лээ. Зарим багаж хэрэгсэл олдохгүй нэг долоо хоног ч зогсож байсан. Одоо бол Япон,Солонгосоос хүүхдийн зүрхний хайч, шарх тэлэгч авсан л даа. Энэ жил хагалгаа хийх хүүхдүүдийнхээ тоогоор хэрэгсэлээ авчихсан. Ирэх жилийнхийгээ яах вэ гээд л гайхаад байж байна.

-Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал багтсан байдаг. Гэтэл улсын эмнэлэгтэй харьцуулахад хувийн хэвшлийн эмнэлэгт хэд дахин бага хэмжээний санхүүжилт олгох бодлого өнөөдөр манайд үйлчилж буй. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Даатгалд маш их үлдэгдэл үлддэг. Зөвхөн 2019 онд гэхэд 396 тэрбум төгрөг үлдчихсэн байсан. Тэр авдарт байгаа мөнгөө яах гээд байгаа юм. Өвдсөн хүмүүстээ өгөхгүй тэгсэн мөртлөө бидний цалингаас аваад байдаг. Манай эмнэлэгт санхүүжилт байхгүй л дээ. Улсын эмнэлгүүд хувийн хэвшлийн эмнэлгээсээ даатгалын мөнгө гэж 2,3 дахин өндрийг авна. Гэтэл бид хүмүүст илүү сайн үйлчилгээ үзүүлээд байдаг. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатартай уулзсан л даа. Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийн эрүүл мэндийн зардлыг төрөөс даана гэчихээд орхичихсон байдаг. Одоо бол даатгалаас ямар ч мөнгө өгөхгүй байгаа. Би төр гэж “нөхөр”-лүү нэхэмжлэл бичиж чадахгүй байхгүй юу. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар санаачилсан эрүүл мэндийн даатгал санхүүжилтийг сайжруулах төслийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс арай дээр болно гэж хэлсэн. Яг хэрэгжинэ л гэсэн. Хариуд нь би “Хүүхдүүдээ дагуулаад үүдэнд нь чинь зогсож байна шүү” л гэж хэлсэн. Тэгэхгүй бол монголчууд хэдэн биенийхээ халаасыг ухаад л, дандаа гуйлга, хандив гээд байж болохгүй байх. Яахав, гадагшаа олон улсын байгууллага, компаниуд руу хандаж л байгаа. Ер нь компаниуд бодитой, үр өгөөжтэй, хүүхэд цоо эрүүл болдог төсөлд мөнгө хандивлаасай гэж хүсээд байгаа юм.

-“Зүрх мартахгүй” төслийн дараагийн маршрут аль сумдыг зорих вэ?

-Яг нарийн төлөвлөөгүй. Үнэнийг хэлэхэд, би түрүүчийн аяллынхаа ханиаднаас салж амжаагүй л байна. Ирэх долоо хоногт гурав дөрвөн хагалгаа төлөвлөчихсөн байгаа. Хойшлуулж болохгүй хагалгаанд орох ёстой 20-иод хүүхэд байгаа.

Явах маршрутын тухайд гэвэл Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум орно. Хуучин над дээр ирж арваад жил зүрх, уушгиа эмчлүүлж байсан н.Сугар гээд эмээ байсан л даа. Тэр эмээ жилд нэг хоёр ирж очихдоо надад ямааны ааруул авч ирж өгдөг байсан. Хоёр жилийн өмнө бурхны оронд одсон. Тэгээд би н.Сугар эмээгийнхээ дурсгалд зориулаад Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум орж хүүхдүүд үзээд ирье гэж бодож байгаа. Ер нь цаашлаад зүүн аймгуудын Батширээт, Биндэр, Дадал, Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Халх гол мөн хилийн сумдуудаар явна гэж төлөвлөж байна.

-Энэ “Зүрх мартахгүй” төслийн аяллын багт ямар хүмүүс багтаж явж байгаа вэ?

-Энэ аяллыг дэмжээд, хөрөнгө мөнгө, төлөвлөгөөг гаргаж зохион байгуулаад байгаа Бямбацоож гээд найз минь бий. Уулын спортын мастер Бямбацоож, Хурандаа Алтаншагай, манай эхнэр тэгээд би. Ийм үндсэн дөрвөн хүн явж байгаа. Мөн жолооч нар авч явна. Энэ хүмүүс бүгд сайн дураараа явж байгаа. Би хүчлээгүй. “Алив дараагийн сумын 20 хүүхэд хүлээж байна гэнэ. Явъя аа” гээд л бараг намайг хүчлээд явж байгаа/инээв/. Их ч эрт босдог хүмүүс. Өглөө зургаан цаг гэж босоод цайгаа угаад үзлэгтээ гарна. Орой арваннэгэн цаг хүртэл үзэж байгаа. Би энэ хүмүүсгүйгээр явж чадахгүй юм байна лээ. Тэгэхээр би энд ямар ч зовлон хэлэхгүй. Техникийн болон байгалийн, бие өвдсөн гэж юу ч ярихгүй. Бид хүсэл зоригоороо явч байгаа. Бид “Насны халуун, чөмөгний халуун дээр ингэж явах хэрэгтэй” гэж зоригжуулж, хөөргөнө өө/инээв/.

-Таны аавыг хөдөө аймгуудаар явж зүрхний үзлэг оношилгоо хийдэг байсан гэж дуулсан юм байна?

-Ер нь манай хөдөөгүүр явж үзлэг оношилгоо хийдэг аялал маань энэ жил л шинээр эхэлчихсэн юм биш шүү дээ. Нарийн яривал хүүхдийн зүрхний оношилгоог аавын минь санаачилгаар 1978,1979 оны үед Өмнөговь аймгаас анх эхэлж байсан түүхтэй. Тухайн үед аав арай өөр байдлаар үзлэг, оношилгоогоо хийдэг байж. Багаараа яваад аймаг дээр нь үздэг байсан.Түүнээс хойш 40,50 жил өнгөрсөн байна. Би энэ үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа хэрэг. Хөдөө явж үзлэг оношилгоо хийх төсөлдөө зориулж машин хүртэл авсан. Үзлэгийн төхөөрөмж миний цүнхэнд багтахаар авсаархан ч боллоо. Аавын үед бол цүнхэнд ч багтахааргүй, зүрхний эхо ч гараагүй байсан. Мөн аймгийн төв рүү сумаас ирнэг гэдэг хэцүү. Жишээлбэл бид Хөвсгөлд 113 хүүхэд үзсэн. Сая 189 хүүхэд үзсэн. Бид суманд нь яваад очиход тэдний мөнгийг хэмнэж байна. Сая наашаа ирэх гээд онгоц таван цаг саатах хооронд арвангурван хүүхэд үзсэн. Аавын үед аймаг дээрээ очиж үзүүлж байсан бол би сумын төврүү дөхөж үздэг боллоо. Магадгүй миний хүүгийн үед хөдөө гэрээсээ дата мэдээллээ явуулаад оношлуулдаг болох байх.

-Хөдөө сумдаар үзлэг хийж явахдаа хүүхдүүдэд бэлэг тарааж харагдсан?

-Бид үргэлж бэлэгтэй явдаг. Сая хоёр том шуудай тоглоом авч явсан. Хүүхэд үзэх их хэцүү. Алив эмч нь чагная гэхээр уйлна шүү дээ. Уйлахаар сайн чагнаж болохгүй. Бүр айхавтар уйлдаг хүүхэд зүгээр байдаг юм. Уйлах хооронд нь чагначихдаг. Тэгэхээр хүүхдэд заавал тоглоом өгнө, аргадна. Эмнэлэгт байхад ч тоглоом өгдөг. Хүүхэд хамгийн хүнд хагалгаанд орох гэж байхад бид өвтгөхгүй сайхан байлгана гэж хэлж үнэхээр чадахгүй. Айдасгүй, тайван тухтай тийм орчинд байлгахын тулд аав, ээжийг нь хамт байлгадаг. Манай сэхээний сувилагчид бол мөөмөө өгөхөөс бусдаар үйлчилнэ шүү дээ.

-Үзлэгээр явахдаа нэг цүнхтэй явдаг гэлээ. Цүнхэнд тань бүх үзлэг оношилгооны багаж хэрэгсэл багтдаг хэрэг үү?

-Би эмчийн ажлыг сумын эмчээс эхэлсэн. Нарийн ярих юм бол Анагаахын Их сургуульд орохдоо шал угааж, асрагч хийж, сувилагч, бага эмч хийж байсан. Завхан аймгийн Тэлмэн суманд хоёр жил шахам сумын эмч хийж байлаа. Сумын эмч нарт нэг дадал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, заавал нэг цүнхтэй явдаг. Цүнхэн дотор нь хүнд тусламж үзүүлж болох бүх зүйл байдаг. Одоо миний хөдөө авч явдаг цүнхэнд хоёр төрлийн чагнуур бий. Нэг нь маш сайн чагнуур байгаа. Нөгөөх нь бүр сайн чагнуур байгаа./инээв/ Бүр сайн нь хувцасны гаднаас чагнаж болдог л доо. Би зоогийн газар, хөдөө хээр, олон хүний дунд хүүхдийг үздэг. Хөдөөний хүүхэд байна гээд л цээжийг нь нүцгэлээд байж болохгүй. Мөн зүрхний бичлэг хийх алганд багтдаг жижигхэн аппарат байгаа. IPad-нд залгадаг эхо гээд миний цүнхэн дотор жижигхэн зүрхний эмч яваа даа. Тэгэхээр одоо сумдаар явж үзэхэд гучин жилийн өмнө сумын эмч хийж байсан тэр дадал зуршлууд минь хэрэг болж байна. Цүнхээ үүрээд л гарахад хөөрхөн жижигхэн зүрхний эмнэлэг явж байна шүү дээ. Ингээд хүүхдүүдээ үзнэ. Эмнэлэг дээр ирсэн хойно манай оношилгооны зарим эмч нар загнана. “Чи яана гэнэ ээ, урцанд онош тавьчихаад хагалгаа хийнэ гээд өдөр сарыг нь товлочихоод ирнэ гэнэ ээ, алив нааш нь авчирч шалгуул” гээд л шалгадаг../инээв/ Азаар одоог хүртэл оношууд нь овоо тохироод байгаа.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН С.ЛХАМСҮРЭН


Сэтгэгдэл

Baigalmaa [66.181.181.110] 2020-10-18 08:32:25

Songodoo emnelgiin emch ajiltanguud bvgd hicheengvi vnen setgeltei sain bolouson hvchintei ouchtond elegseg handdag ym bilee mash sain bag hamt olnig bvrdvvlj chadsan emneleg bibvdvvn gedesnii hort haudrin meszasal Lhaguabayr emchtei bag hamt olon hj amiig mini auarsand tuilin bayrlaj yudag Songodoo emnelgiin hamt olond amjiltin deed bvhniig hvcie

ИРГЭН [202.126.89.7] 2020-10-18 07:48:07

БОЛДСАЙХАН БОЛ ХУДЛАА ГАР ШҮҮ ДЭЭ. УЛСЫН ЭМНЭЛЭГТ БАЙХДАА АЖЛАА ХИЙХГҮЙ, АЖЛАА ХИЙ ГЭСЭН ДАРГЫГАА ЗОДЧИХООД ХӨӨГДӨӨД ГАРСАН ХҮН ШҮҮ ДЭЭ. БАЯН ЭМЭГТЭЙЧҮҮД БАРААДАЖ АМьДАРДАГ, ЕСТОЙ ШОУНЫ ГАР Ш ДЭЭ.

Зочин [66.181.186.127] 2020-10-18 14:13:18

Чамайг бодвол олон хүнд тус болоод л явна.Тэр хүний хувийн амьдрал бидэнд падгүй

Зочин [103.9.90.100] 2020-10-18 07:14:30

БАЯН ӨЛГИЙН ЭМНЭЛЭГ, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮНЭХЭЭР ДАМПУУРЧ АВЛИГАД ИДЭГДСЭН БАЙНА. ИЙМ ОЛОН ХҮҮХЭД А ӨВЧТЭЙ БАЙХАД АЙМАГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ӨРХИЙН ЭМНЭЛЭГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ Т МЭДЭЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН АЛГА. ХООСОН УЛС ТӨР АВЛИГА БАЯН ӨЛГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХҮЧТЭЙ ХӨГЖЖЭЭ. ЮУН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Зочин [122.201.22.140] 2020-10-18 05:39:09

ЭНЭ ХҮН ЖИНХЭНЭ ЭНРЭНГҮЙ СЭТГЭЛТЭЙ ЭМЧ ХҮН МӨН та төслийн дансаа ард түмэнд зарлах хэрэгтэй олны хүч олмгүй далай шүү Эмч дээ баярлалаа

Урьдчилан сэрнийлэх хэрэгтэй [202.126.90.1] 2020-10-18 04:59:34

Зүрхний гажигтай хүүхэд төрж буй шалтгааныг тонтоох судалгаа сайн хийж урьдчилан сэрнийлэх арна хэмжээ авах, эрүүл мэндийн боловсрол хэрэгтэй төрөх эмэгтэйчшүд наад зах нь шүд ангинаа эмчлүүлдэг байх архи тамхи хэрэглэхгүй байх хэрэнтэй дээ Буянтай эмчдээ амжиот хүськ!

Зочин [66.181.190.107] 2020-10-18 04:32:22

Bayrlaa emchdee sain uils delgereh boltugai.uwdsun hun buhen edgeesei

Зочин [66.181.161.10] 2020-10-18 02:36:03

ТАНЫ АЖИЛД УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Иргэн [66.181.161.114] 2020-10-17 13:28:22

БОЛДСАЙХАН ЭМЧ БОЛОН ТҮҮНИИ БАГЫНХАН ШИГ САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮСИИН АЧААР ХҮНИИ ХОРВОО ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙДАГ БИЛЭЭ. ЭНЭ БУЯНТАЙ ҮЙЛСИИНХЭЭ БУЯНААР САЙН САЙХАН БҮХЭН ИВЭЭХ БОЛТУГАЙ

Зочин [202.9.40.43] 2020-10-17 09:32:05

ЕРӨН НЬ.МАНАЙ ЭМЧ НАР МУНДАГ.ЭД НАРААР эмчлүүлен ОУБ -

512 [111.220.85.182] 2020-10-17 08:30:01

Хүүхдүүд олноороо ингэж өвдөх шалтгаан юу вэ? Яагаад зүрхний гажигтай төрөөд бна вэ? Дандаа төрмөл бна уу олдмол уу? Шалтгаантай тэмцмээр бна. Тэгэхгүй бол жил ирэх тусам нэмэгдээд бна шүү дээ.

зүрхний мэс [103.9.89.103] 2020-10-19 09:52:09

зөв зөв... мэс засалд ортолоо өвчинтэй гэдэг аюул шүү дээ. шалтгааныг нь олохгүй байж мэс засалд мянга оруулаад ч нэмэргүй

Зочин [103.229.120.80] 2020-10-17 05:33:18

Гадаадад явж эмчлүүлдэг/хоолны хордлого хошногоны шамбарамаа/ тэнэгүүдэд монгол эмч нар ямар чадвартайг харуулав.Гадаадад эмчлүүлсэн өндөр албан тушаалтанг ажлаас нь халах хэрэгтэй.Тэгэж байж монголын эрүүл мэндийн салбар хөгжинөө

Зочин [119.40.103.50] 2020-10-19 05:10:48

yooy za boliochdee

Болдсайханд [103.229.120.80] 2020-10-17 05:23:58

Мундаг эмч .Монголын төлөө нэгч гэсэн хүнээ аварч байдаг.Улс төрчид гэ3 увайгүй улсууд 4 таваар нь гудамд хөөж бууддаг.Бүр 5зуун мянган иргэнээсээ 36мянгыг нь хөнөөдөг тэнгүүддээ

Буянтай эмч [103.212.116.252] 2020-10-17 04:03:39

Бяцхан зүрхнүүдийн төлөө эхлүүлсэн буянтай ажилд тань амжилт хүсье.

Зочин [192.82.70.32] 2020-10-17 05:14:12

Хавдар судлалын эмнэлэг ер нь их хачин юм шиг? Үхэх нь тодорхой гээд их хүйтэн шүү ?

Zochin [66.181.184.100] 2020-10-17 03:32:31

Tand ajliin amjilt husie

Урнаа [202.55.188.83] 2020-10-17 03:17:02

Бяцхан үрсийн цээжинд булгилах Бундан зүрхний амин хайрын Бурханаас заяасан аврагч Бахархалт сайхан эмч аав таны буян заяа тэгш дүүрэн байхыг ерөөе

Зочин [192.82.76.20] 2020-10-17 02:39:17

Сайхан сэтгэлтэй эмч шүү. Гэхдээ энэ олон хүүхэд хагалгаанд орох хүртлээ ямар шалтгааны улмаас зүрх нь ингэтлээ муу байдаг юм бол. Төрөлхийн байдаг юм болов уу.

Зочин [103.212.116.215] 2020-10-17 01:32:04

Мундаг юмаа үнэхээр бахархаж байна олон2 зүрх авраарай амжилт2

Зочин [66.181.161.81] 2020-10-17 01:18:27

Амралтын өдөр ямар гоё нмйтлэл уншихваа. Болдсайхан эмчдээ сайхан бүхний дээдийг хүсэе

Zochin [103.57.94.224] 2020-10-16 23:56:41

Iim humuus ulam olon boloh boltugai !

Зочин [103.57.92.194] 2020-10-17 01:58:09

гайхалтай эмчдээ амжилт хүсье олон бяцхан зүрхийг амьдруулж бга тэр зүрх бүхэн танд аз жаргал бэлэглэж бга урт удаан жаргалыг өгнөө буянтай эмч минь..

Зочин [202.126.89.1] 2020-10-16 22:47:14

Болдсайхан эмчид у лам их амжилт хүсье

Мко [172.58.143.35] 2020-10-16 19:32:12

Сайн хүний үр сад, их буянтай хүн юмаа. Урт насалж, удаан жаргаарай!

batuaj [103.212.116.27] 2020-10-16 16:33:24

Танд амжилт хүсье Та эмч нарын дотроос жинрэнэ эмч гэдгээ харууллаа.

ЗОЧИН [122.201.22.117] 2020-10-16 15:57:29

ЧИНБҮРЭН ГЭЖ МАНЫ БӨГС ДОЛООСОН АМЬТАН ТИЙМ Л МУНДАГ ЮМ БОЛ ХӨДӨӨГҮҮР ИНГЭЭД ЯВЖ ХОРТ ХАВДАР ИЛРҮҮЛЭЭСЭЙ. ХУДЛАА Л ГАР БАЙЖ ДЭЭ..

Зочин [192.82.70.42] 2020-10-21 07:07:51

Та бол хүний амь аврах нь битгий хэл настай хүн замаар гаргаад өгөх ч сэтгэлгүй шаар бгаа даа, эргэлзэхгүй бна.

Зочин [139.5.216.98] 2020-10-17 00:50:15

Одоо ч хорт хавдрын хагалгаагаа хийсээр л байдаг гэсэн. Та бол нэг ч хүний алтан амь авраагүй ингэж бичин битгий хэл бодох ч эрхгүй хүн бгаа даа.

ЗОЧИН [122.201.22.117] 2020-10-16 15:55:45

БОЛДСАЙХАН ЭМЧИЙН ААВ БУНДАН ГЭЖ ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛААР 70-80 ААД ОНД МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ ЭМЧ БАЙСАН ДАА.

монгол хүн [59.153.113.216] 2020-10-16 14:09:06

казакууд монголчууд биднийг үхэр монгол гэдэг гэсэн гэтэл үхэр монголчууд нь очиж амийг нь авөрч л бдаг

ЗОЧИН [122.201.22.117] 2020-10-16 15:53:12

ЭНД ХҮҮХДИЙН ЗҮРХ ЯРЬЖ БАЙНА Ш ДЭЭ. УЛС ТӨР КАЗАК ЗЭРЭГ СЭДВЭЭ ХҮҮХЭДТЭЙ ХОЛИХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ДЭЭ.

Цэцэг [89.14.211.179] 2020-10-16 14:43:28

За болилдоо юу гэж ингэж дандаа жалга дов,ундэс угсаа гэж дэмийрч байдаг юм бэ.Энэ чинь нэгдугээрт евчин,хоердугаарт жаахан хуухдууд шуу дээ!!!

MOGEUH [66.181.161.124] 2020-10-16 13:37:30

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Zoloo [66.181.181.242] 2020-10-16 13:25:04

Byatshan ursed tusalj bgaad ni bayarlaj yavdag ch hagalgaanii zardal zartsuulaltin huvid Songdogiin hanshaar yavaad bh shig sanagdaad bn l da ulsin emnelgeer hiij boldoggui yum u!!!

Зочин [139.5.218.181] 2020-10-16 14:41:32

Ulsin emnelegt hagalgaand orohod (HUUHED)e.m.daatgalaas 70%iig ni toldog gj bsn huviin emnelegt ter ni olddoggui bha

Зочин [66.181.184.204] 2020-10-16 12:32:18

Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсэе

зочин [103.10.22.105] 2020-10-16 11:29:07

казакууд монгол улсын нэр хүндтэй салшгүй иргэн гэдгээ ойлгож ухаардаг юм болов уу.

Цэнд аюуш [66.181.161.64] 2020-10-16 11:11:01

Мундаг юмаа. Амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсьё.

Yrt naslaarai!!!! [148.60.92.227] 2020-10-16 11:07:49

Mongoliinhaa hyyhed zaluusd ene emchiin handlaga yamar saihan be?ardyyd aa!!dyy dyygaan aban bayar hyrgezgeeye!

Зочин [202.126.89.169] 2020-10-16 10:17:24

Эмчээ та ёстой эр хүн юм даа. Урт наслаарай.

Зочин [94.228.91.236] 2020-10-16 06:51:42

Хүүхэд бүртэй зүрх нь цохилох ховорхон эмч юм. Байгаагаараа л буян болж байгаа тань бахархууштай.

Зочин [64.119.16.116] 2020-10-16 05:52:46

САЙХАН САНААЧЛАГА

Нарантуяа [139.5.216.60] 2020-10-16 13:52:05

Мундаг эмч шүү .Олон жилийн өмнө хагалгаа хийлгэсэн юмаа .Тандаа аз жаргал хүсье.

Зочин [202.179.21.221] 2020-10-16 06:43:37

Мундаг юм. Хувийн эмнэлэгтэй гээд гэдийгээд суувал суухаар гэтэл ингэж өөрийн эрдэм чадлаа хэрэгцээт хүмүүст хүргэнэ гэдэг сайн үйл !

Zochin [87.66.142.201] 2020-10-16 05:43:23

189 huuhdees 56 ni hagalgaand orno........ Hagalgaag zailshgui ued l hiudeg, getel toonii huvid awch uzehed arai aimaar bnaa, zurhnii uvchunuur iim ih uvchlul bga gejuu, 24 ond 1000 huuhded???? Aimaar yum

Зочин [122.201.24.213] 2020-10-17 02:50:08

Эмчдээ, сайн санаат хүмүүст талархъя. Өвчин эмгэгтэй болохгүй байгаа хүүхдүүдийг нэн түрүүнд үзээд шаардлагатайд нь мэс засал хийж байна шүү дээ. Түүнээс толгой дараалан үзээд хагалаад эхэллээ гэж ойлгоод коммент бичсэн байгаа хөлдүү нөхөр больж үз.

Зочин [94.228.91.236] 2020-10-16 07:05:15

Бараг 4 хүүхдийн нэгэнд нь хагалгаа хийх шаардлагатай гэж харагдахаар тоо байна шүү дээ, нээрээ арайл их тоо биш үү? Өсөж том болохоороо тал хувь нь илүү арчилгаа гам шаардах болох биш үү. Тэгвэл эртнээс эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ төрийн бодлогын чанартай бодох хэрэгтэй, түүнээс гажиг илэрлээ гээд хагалгаа хийгээд л явапд байх уу?

Zochin [172.56.42.109] 2020-10-16 04:56:38

Songodog songoochee gesen dald surtachilgaa

Зочин [124.158.109.140] 2020-10-16 04:20:13

Сайн аавын хүү, удам судар гэж байдаг даа. Улс төрд орж сааралтах хэрэггүй гэж бодож суудагаа хэлэе дээ...

Зочин [192.82.65.224] 2020-10-16 04:02:10

баяр хүргэе Болдсайхан эмчид. азтай охин юм. сайн хүн болоорой

Зочин [64.119.19.43] 2020-10-16 03:57:40

МАЛ ХАРИУЛАХАД БИЧИГ ҮСЭГ ХЭРЭГГҮЙ ГЭНЭЭ.БАЯН-ӨЛГИЙД МОНГОЛ ХЭЛ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ШИВ ДЭЭ.

Зочин [202.126.88.158] 2020-10-16 03:45:42

Tanid hamgiin sain saihniig husie, Buyantai saihan ajil

иргэн [203.217.139.243] 2020-10-16 03:11:25

Болдсайхан эмчээр үнэхээр бахархаж байнаа. Эмчээс гадна энэ хүний сэтгэл үнэхээр АГУУ юмаа.

сүрэн [103.140.11.133] 2020-10-16 03:11:22

Амжилт хүсье.Төслийнхөө дансыг өгөөрөй.Би эс чадсан ч чадалтай хэн нэгэн нь хандивын гараа сунгах байх шүү

Зочин [66.181.161.28] 2020-10-16 13:12:59

Амжилт хүсье таньд. Буян нь буцаж ирэхдээ асгарч ирэх болтугай

zochin [66.181.161.25] 2020-10-16 03:00:10

Ямар бахархмаар юм бэ, Ажлын амжилт хүсье,

Зочин [103.57.92.21] 2020-10-16 02:58:14

Bayrlala ih sihan setgeltei sain emch bn. Mundag emchid ajiliin amjiltiin deedig husie

Зочин [202.21.108.246] 2020-10-16 02:54:01

mash sain

Зочин [139.5.219.172] 2020-10-16 02:39:02

Монголд цүнх баригчид биш эмч, инжeнeр зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс л хэрэгтэй байна

Зочин [202.179.21.221] 2020-10-16 06:45:12

Байна . Даанч ...

Зочин [103.9.90.100] 2020-10-16 02:32:19

ЭНЭ ЭМЧ БАЯН ӨЛГИЙД ОЧООГҮЙ БАЙСАН БОЛ ӨДИЙД ЭНЭ ОХИН АМЬД ЯВАХ НЬ ХЭЦҮҮ БАЙХА. БАЯРЛАЛАА. БАЯН ӨЛГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ,ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭХЭЭР ДАМПУУРСАН ГАЗАР.

Zochin [103.26.194.200] 2020-10-16 02:28:29

Malchid bol manai huduu aj ahuin salbariin shildeg seheetnuud gj bi hardag

Буянтай ажил бнаа. [64.119.25.3] 2020-10-16 02:07:44

20иод жилийн өмнө зуслан дээр хажуугийн айлд маань 2 настай гээд жижигхэн шар охин байдаг байсан юм. Ээж маань ойрхон явж байвал нь печень энэ тэр өгөөд л. Гэтэл намар зуслан ороход байж бсан тэр охин дараа хавар зусландаа гарахад зүрхний төрөлхийн гажиг гээд байхгүй болчихсон байж билээ.

Зочин [202.9.40.175] 2020-10-16 02:03:53

Үе залгамжлан ард түмнийхээ эрүүл энхийн төлөө тэмцэж байгаа буянтандаа амжилт хүсье. Хүү бэр ач нарынхаа энэ буяныг аав нь тэнгэрээс хараад баярлаж байгаа даа. Амжилт хүсье. Зүрх мартахгүй төслийнхээ дансыг бичээрэй. Би эс чадсан ч дэмжих хүн олон байгаа шүү

Зочин [119.40.100.66] 2020-10-16 02:03:38

Ажилд нь амжилт хүсье энэ хүнийг төр засаг дэмжих хэрэгтэй хэвлэл мэдээлэлээр сайн дэмжээд өгөөч

Г.Номин [64.119.24.50] 2020-10-16 02:03:34

Гайхамшигтай агуу хүн юм

Зочин [202.179.26.241] 2020-10-16 01:59:39

эмч хүн гэж ийм хүнийг хэлэх бх

Irgen [103.10.22.89] 2020-10-16 01:56:00

Saihan emchdee bayar hurgyeee ohiniig haraad urubduluu emchdee bayarllaaa

Гантулга [192.82.65.103] 2020-10-16 01:39:23

Таны ажил амьдралд улам их амжилт хүсье! Танаар бахархаж байна.

zochin [66.181.185.182] 2020-10-16 01:30:10

Xuuxdiin toloo gesen mundag emch. Ochnoon xuuxdiin ami nasyg avarlaa daa. Ene emchid altaar xoshoo xiisen ch bagadana. Buyan ni delgerch yavaarai.Tord garsan maluud ene emchid xangalttai tosov ogox yostoi. Boldsaixan emch xuuxduudee daguulaad eruul mendiin yaamny uudend ochvol mongol xun bur demjij xamt ovhino doo

zochin [66.181.161.17] 2020-10-16 01:26:34

emch hun bol tsagaan nomrogtei burhan yum da

Зочин [59.153.114.51] 2020-10-16 01:25:32

ҮҮНЭЭС ИЛҮҮ БУЯН ГЭЖ ЮУ БАЙХАВ

зочин [122.201.19.99] 2020-10-16 01:12:35

эмчид реклам хэрэггүйл дээ Чинбүрэн Болдсайхан мэтийн шоучин эмч нар шинэ залуу эмч нартаа буруу үлгэр дуурайллал үзүүлэх юм сошиал од эмч нарыг бэлдээд бхын

реклам биш [103.212.116.252] 2020-10-17 04:16:09

Юу вэ. Энэ чинь рёклам биш ш дээ. Энэ сайхан сэтгэл үйлсийг гутаах гэсний хэрэггүй. Төрөөс хийгээгүй ажлыг хүмүүсийн хандив, өөрсдийн чин сэтгэл хичээл зүтгэлээр хийсэн байна. Эмч нарт харин үлгэр дуурайл болох сайхан ярилцлага байна шүү. Жирийн хүмүүс ч гэсэн дэмжиж хандив өгөх хэрэгтэй ш дээ.

Зочин [202.9.46.42] 2020-10-16 04:36:39

Эмчдээ маш их амжилт хүсье. Үнэхээр эмч гэдэг бурханаас ч илүү хүмүүс. Реклам ч бай, юу ч бай эмч маань хичнээн олон хөөрхөн хүүхдийг үзэж, оношилж, амьдрал бэлэглэж байгаа нь юутай ч зүйрлэхгүй юм. Тандаа маш их амжилт хүсье.

Зочин [174.237.131.99] 2020-10-16 03:07:53

Hutsaaf uliad bai chi!!!! Chi ingehed ene niigemd yu hiiij buteeesiiin!!! Hunii ami avarch yavaaa achtanuuudiiiig hed dahin magtsanch bagadana novshooo!!!!

Зочин [124.158.66.200] 2020-10-16 02:51:50

Hend ch hereggui hun hog buzar amaa tat

Зочин [223.104.3.202] 2020-10-16 01:07:10

ugaasaa tasarhai medlegtei hovor emch.bi aavd n uzuulj bsan.ih mundag emch.Boldsaikhan emch aaviigaa bodvol ih yaria,hoshin shogiin medremjtei.

Зочин [192.82.76.1] 2020-10-16 01:03:31

Тэнгэр бурханы элч гэж ийм л хүнийг хэлэх байх. Асар их буян юм. Олон бяцхан зүрх, тэдний ар гэр аав ээжийнх нь өмнөөс алтан гарт ачтай буянтай Болдсайхан эмчдээ мөн хандивлагч байгууллага, иргэд, эмчилгээний багийхандаа ажлын амжилт хүсье! Зүрх мартахгүй...

Зочин [202.126.89.196] 2020-10-16 01:00:02

Бундангийн Болдсайхаан гэж. Аавын үйлсийг нэр төртэйгөөр өргөж яваа хүн дээ.

Зочин [202.9.46.12] 2020-10-16 00:58:29

Буян нь дэлгэрч явах болтугай

Зочин [202.131.233.251] 2020-10-16 00:58:19

Мөн чиг буянтай хүн юм аа. Буян нь дэлгэрч яваг ээ

Zochin [192.82.65.32] 2020-10-16 00:48:02

Mash saihan medee bna, buyan ni delgereg

Иргэн [64.119.23.27] 2020-10-16 00:47:31

Б .БОЛДСАЙХАН ЭМЧИД АЖЛЫН АМЖИЛТ АМЬДРАЛД НЬ АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАНЫГ ХҮСЬЁ

Болдоо [202.131.251.130] 2020-10-16 00:46:34

Таны сайхан сэтгэлд баярлалаа. Үйлс тань үргэлж бадарч явахын ерөөл дэвшүүлье.

Зочин [64.119.27.152] 2020-10-16 00:39:27

Эмч бол хаана ч эмч л байдаг


88 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
88 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.