Б.Баярцэнгэл: Монголчууд сонгуульд оролцох дургүй байгаа нь баттай эх сурвалжаас мэдээлэл авч чаддаггүйтэй холбоотой

Aдмин / Нүүр

Сэтгэл зүйн сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр ажиглагдсан зүйл нь нэр дэвшигчид айлуудаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тараах үед ихэнх айлууд хаалгаа тайлж өгөхгүй, дургүйцлээ илэрхийлсэн байна.Сэтгэл зүйн үүднээс энэ байдлыг юу гэж тайлбарлах вэ?

-Иргэдийн сонгогчийн боловсролтой ихээхэн хамааралтай. Нөгөө талаас улс төрийн намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчөө муулсан, гүтгэсэн хар пиар шинжтэй мэдээ мэдээллүүд, элдэв бичлэг нэвтрүүлэг ихээр цацаж байгаа нь нөлөөлж байна. Хар пиар мэдээ, мэдээлэл нь иргэд, сонгогчдыг хэнд итгэхээ мэдэхгүй, аль мэдээлэл нь үнэн, аль нь худлаа эсэхийг ялгаж салгах аргагүй болгож байна.Нэг өглөө сэрэхэд л сайн гэж итгэж найдаж дэмжиж байсан хүнийх нь тухай нууц бичлэг, янз бүрийн эвлүүлэг, гүтгэлгийн чанартай сөрөг мэдээллүүд цацагдсан байдаг. Өнгөрсөн 2012 оны сонгуулиас хойш хар пиарыг улс төрийн намууд, нэр дэвшигчид бие бие рүүгээ хүчтэй шидэлцэж байгаа. Энэ байдал даамжирсаар эргээд иргэд сонгогчид сонгуульдаа идэвхгүй оролцох, ямар ч нам, улс төрийн хүчин гарсан бүгд л адилхан, дээгүүрээ идэж уугаад дуусдаг, иргэд бидэнд нэмэр тус болохгүй гэх мэт ийм хандлага сэтгэлгээ иргэдэд давамгайлж байна. Улстөрчид хамгийн бүтэхгүй муу хүмүүс байдаг гэдэг ийм бодолтой болсон хүмүүс эргээд сонголт хийхдээ маш дургүй болдог гэсэн үг. Хэн нэг нэр дэвшигч хаалга тогшоод мөрийн хөтөлбөрөө өгөх гэхээр уурладаг, өөдөөс нь шидэж хүртэл бухимдлаа илэрхийлж байна. Улстөрчид гэж хамгийн муу хүмүүс байдаг, энэ хүмүүсээс болж улс орон хөгжихгүй байна гэдэг мэдээ мэдээллээр өдөр бүр цэнэглэгдсэн учраас иргэд сонгуульдаа идэвхгүй, сонгууль өгөх дургүй, хэн ч гарсан хамаагүй гэдэг байдлаар хандаж байна. Тийм учраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалдаггүй, уншиж мэдэхийг хүсэхгүй, хаалгаа тайлж өгөхгүй уурлаж байна. Манайхаас бусад улс орны иргэд сонгуульдаа оролцохдоо амар тайван байж, сонгох эрхээ эдэлж байгаадаа баяртай байдаг. Ирэх дөрвөн жилийн улс орны хөгжил, өөрсдийн төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэр гэдгийг мэддэг учраас ач холбогдол өгч оролцдог.

Харин монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхдээ их дургүй байгаа нь баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадахгүй байгаатай ихээхэн холбоотой.

-Иргэд сонгуульдаа оролцох дургүй байгаад нийгмийн өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Сонгогчийн боловсрол дээшлэхэд иргэдийн амьжиргааны түвшин, орлого чухал. Иргэд хэдий хэмжээний сайн орлоготой, амьдралын түвшин сайн байна, авч байгаа цалин нь амьдралд хангалттай хүрч байна, тэр хэмжээгээр чанартай боловсрол эзэмшиж, илүү сайхан амьдрах, өдрийнхөө хоолыг яаж олох вэ гэдэгт биш нийгмээрээ яаж эрүүл байх уу, яаж илүү сайхан нийгмийг бүтээх үү гэдэгт нь санаа тавьж чадна. Яг үнэндээ ядуурал их, стресс ихтэй нийгэмд өөрөөсөө бусдыг бодох, улс орон хөгжих эсэх нь иргэдэд хамаагүй байна. Хоногийн хоолтой байна уу, гал алдахгүй байх уу, өмнөх ажлаа яаж зохицуулах уу гэдгээс өөрийг бодох сөхөөгүй иргэд олон байгаа нь үнэн.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ


Сэтгэгдэл

Содном [122.201.21.58] 2020-10-22 08:22:07

Миний бодлоор манай Монголчууд одоо болтол нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж чадаагүйтэй холбоотой байх. Нүүдэлчин ардууд малын эрэлчин, бадарчин, хоноц болон явуулын улсаас сонсныгоо үнэн байх гэж итгэж бусддаа хэлж ярьж түүгээрээ хорвоог ойлгож ирсэн юм шиг байгаа юм. Тэр зан нь одоо ч хэвээрээ байна. Хэн ямар хүчин их зүйл ярьж байна түүний л үгийг дагадаг. Энэ жилийн сонгуулиудыг харж байхад Доржханд,Алтанхуяг, Ганбаатар гэсэн телевиз,хэвлэлээр олон удаа гарч ямарч гаргалгаагүй зүгээр л шүүмжлэгч нөхдийг,сүүлийн жилүүдэд АН-ыг харлуулж муулахаас өөр бараг юу ч хийгээгүй МАН-ыг сонгож байна гэдгээс харж болох байх. Залуу үе нь болохоор УТ гэж яг юу вэ? энэ миний амьдралд ямар хэрэг болдог вэ? гэдгийг ойлгохыг хүсдэггүй учраас сонгуульд оролцдоггүй байх. Тэд өнөөдөр фэсбүүкийг нь хязгаарлаад ирэхэд л гэнэт ухаан орцгоох байх. Тэд ийм л хүмүүс болж байна.

Зочин [202.9.46.49] 2020-10-21 04:27:31

монголоос бусад орон гараар тоолж байна.

Зочин [150.129.142.241] 2020-10-20 05:50:02

Ероосоо бvхнийг сонгочихвол асуудал шийдэгдэнэ гэдэг энэ хачин тэнэг ойлголтоосоо салахгvй бол болку гэдгийг л харуулаад байгаам! Орон нутгийн удирдлагын бол бvгдийг томилоод шийдчихдэг байх нь зев юм бн!! 30 жил сонгууль хийлээ! Бvтэж байгаа юм бараг алга! Хэдхэн гэр бvлийн амьдралыг л еед нь татсанаас цаашгvй юм боллоо!

Иргэн [202.126.92.99] 2020-10-20 03:11:37

Сонгое гэж бодсон ч хачин тэнэг юумнууд нэр дэвшсэн байх юм, тэгээд жагсаал цуглаан хийдэг мөнгөний жагсагч, шантаажчид гээд л тэнэг юуинууд, Өөрийгөө , гэрээ ч засаагүй тэнэгүүд яаж төр барих юм бэ, тэгж стрест орсноос гэртээ хэвтэж байсан нь дээр, ядаж дараа нь энэ тэнэгийг би сонгоогүй гэж дотроо бодоод хэвтэж байх нь сайхан

зочин [66.181.166.196] 2020-10-20 02:48:38

баттай эх сурвалжаас мэдээлэл авах гэж юуг хэлээд байна, эрх баригчдын тархи угаалтыг хэлээд байна уу, энд эх сурвалж, мэдээлэл ор хамаагүй байх аа, ердөө л сонголт байхгүй болчихоод байна бус уу

Serjee [180.149.93.98] 2020-10-20 02:46:01

ерөөс улс төрөөс залхаад л оролцохгүй байгаам биш үү

Зочин [66.181.161.21] 2020-10-20 02:30:00

Ялангуяа эрх бариад байдаг намуудад ард иргэд дургүй болоод л сонгууль өгөхгүй байгаа юм.Энэ ньч амар биз тэрүүхэн тэндээ тойрон хүрээлэгчидээсээ царцаадаж,хакрдаж бариад сонгууль хийсэн болоод л эдийн эзэн сангийн нярав болчихно.Тэгээд 4жил дураараа дургиж тонгочиж өгнө дөө.

Зочин [66.181.161.21] 2020-10-20 02:12:42

Хулгай хийдэгий нь мэдсээр байж сонгоод байх уу?Түмэн итгэхгүй учраас сонгохгүй оролцохгүй байгаа юм .

Зочин [103.80.210.183] 2020-10-21 02:33:02

хулгай хийгээгүйг нь сонгоё гэхээр сонгуулийн хороо нь дэвшүүлэхгүй, нэг малыг сонго гээд тулгаад байна даг.

харин тийн [150.129.143.162] 2020-10-20 02:39:09

хулгай хийгээгүй анх улс төрд орж ирж байгаа хүмүүсээ сонгооч малаа.

ИРГЭН [202.126.89.111] 2020-10-19 14:54:45

МОНГОЛЧУУД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ СОНИРХОЛГҮЙ БАЙГАА НЬ УЛС ТӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ УДИРДАЖ ЧАДДАГГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХГҮЙ ЮУ ДАА НАЙЗАА. ОЛОН ЗҮЙЛ БИЙ ДЭЭ НАЙЗ МИНЬ...

Зочин [202.9.46.153] 2020-10-19 11:29:22

сонгуулийг гараар тоолбол оролцоно. Хар машин програмчлагдсан байдаг.

Зочин [202.131.225.214] 2020-10-20 01:45:22

Таны саналтай нэг байна. Гараар тоолвол санал өгөх иргэдийн тоо өснө. Энэ нь баттай шүү

Иргэн [192.82.68.87] 2020-10-19 10:48:48

Тэгээд яаж босох юм.чи хэлээд өгөөч.

Зочин [202.126.90.5] 2020-10-19 11:11:19

Намын хатуу гишүүнчил гэдгийг болих хэрэгтэй хөдөө сумын ах дүү нар хоёр намаараа хуваагдаж дууслаа

Эрх баригчид иргэдийг басаж байдаг [122.201.31.105] 2020-10-19 10:23:31

Эрх баригчдад маш их муу талууд байгаа учраас иргэд дургүйцэж байна. Хар машин иргэдийн саналыг буруу тоолдог гэдэгт иргэдийн лав 70 наян хувь итгэлтэй байгаа. Айлууд дээр байхгүй хүмүүсийг олноор нэмж бүртгэдэг гэдэгт иргэд итгэлтэй байна. Ман-с нэр дэвшигчид удаа дараа мөнгө тарааж буй үйлдлийг видeо бичлэгээр бодитой үзүүлсэн ч хуулиар ороогүйд иргэд гайхширч угаас сонгууль худлаа хууран мэхлэлт гэж дүгнэх болсон Саналыг гараар тоолсон ч алдаа гарахгүйгээр болгож өөрчилдөг гэдэгт итгэдэг. Сонгуульд авлигыг өргөн ашиглаж мөнгө тараах сүлжээг байгуулсан. Эдгээр буруу муухай зүйлүүдийг үнэндээ Монголд ардчиллыг нухчин дарах арга хэрэгсэл болгон ашигладаг улс төрийн хүчин байгаа юм. Иргэд одоо яахаа мэдэхгүй хий дэмий бачуурч байна

dahiad songuuli boloosoo amrah yumsan [103.57.92.56] 2020-10-19 06:04:03

mongold songuuli ogsonoos 1 odor saihan agaart garsan n 100% oort ashigtai

зочин [150.129.143.162] 2020-10-20 02:41:57

удахгүй төвд шиг болноо. Тэр үед чи хятад тугийн доор бөхийж сөгдөн дуулаад явж байх болно.

Зочин [150.129.142.150] 2020-10-19 03:58:49

Ямар аймаар хүрэлсүх шиг царайтай юм бэ бас том том ярина ккк

Зочин [223.104.3.166] 2020-10-19 04:12:07

soliorooskii.harin mes zasal budag shunhgui goe orig natural bn.xoopxon bn.bag mask nyalaagui.saihan bn.

иргэн [66.181.189.103] 2020-10-19 03:02:10

Сонгуул өгье гэхээр урьдчилаад боловсруулж луйвардаад хулгайлаад байх нь ард түмний буруу юм уу.Дээд хулгайчидийг үр хүүхдүүдтэй хусаж цэвэрлэж байж цэвэршинэ шүү дээ.!!!!!"""""""!!!!!!!!!Одоо л чинь үнэнээр босож хөдөлцөгөө Залуусаа.!!!!!!!улчигар байж болохгүй шүү дээ!!!!!!!!Үнэний төлөө явах босох Залуус байж л байна.Ирээдүйн төлөө одоо л бос бос бос!!!!!!!!!!!гомдож суугаад яахав !!!!!!!!!!!Шинчлэл Өөрчилт ирэх цаг.!!!!!!!!!!!!

Битгий шааа [150.129.143.162] 2020-10-20 02:45:56

саналаа өгөөгүй байж баахан хулгайчуудыг гаргаж ирчээд араас нь энгэж хуцдаг муу хар аалз минь зайлаарай. 4 жилээ чацага царайлаад амьдар. Саналаа өгөхгзй хулгайчуудад боломж олгоод байвал санаараа чацага царайл өөр хэлээд байх юм алга. Битгий харин турхирч араас нь шөвөгдөөд баыгаараа ал минь

зочин [202.126.92.99] 2020-10-19 02:30:39

баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадахгүй байгаа гэдэг нь яалт ч гүй үнэн. Өнөөдөр Фейсбүүк, твитер-т хэн дуртай нь өөрийн үзэл бодлоо үнэн юм шиг бичиж, зарим нь тэр мэдээллээр өөрийгөө цэнэглэж байна. Мэдээллийн сайтууд гэхэд аль нэг намын хамааралтай болсон. Жишээ нь: мэдээ.мн, нювс.тм, зариг зэрэг сайтууд ихэвчлэн ардчилсан намыг магтаж, тэдний талаарх сурталчилгааг хийж байгаа нь харагддаг.

[103.80.210.183] 2020-10-19 01:52:18

баттай эх сурвалж гэж НАМыг хэлээд байна уу? Итгэхэд хэцүү л эх сурвалж шүү дээ. АМьдралд байгааг л харж байга шүү дээ.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.