Хар машиныг хакердуулахаар сонирхсон Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарт хэрэг үүсгэн шалгах уу?

Aдмин / Хууль

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, улс төр судлаач О.Чулуунбилэг, АН-ын гишүүн н.Цэрэнбат нар мэдээлэл хийж, сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой гар утасны нууц бичлэгийг дэлгэсэн билээ.Уг бичлэгт орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдоод буй Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарын яриа орсон байдаг.

Тодруулбал: " Б.Сэмжидмаа: - Тийм, маш аюултай тээ?

Икс ХҮН - ...Тийм, энэ нөгөө яагаад гэхээр бид нарын хооронд нууцын зэрэглэлтэй хийгдэж байгаа асуудлууд маш их байна. Ямар нэгэн байдлаар эргээд фактууд, дуу хураах ч юм уу, бичлэг хийх ямар нэгэн асуудал бол байхгүй шүү.

Б.Сэмжидмаа: - Мхн, за эгч нь бол яг үнэнийг хэлэхэд эхлээд тийм юм байж болдог! юм уу? гэж асуусан тээ. Тийм юм байж болдог юм уу? Гэхдээ, яахав хүн болгон л хэлдэг л дээ. Хүн л хийж байгаа юм чинь тиймэрхүү зүйлс байж болдог л гэж байгаа юм л даа. Гэхдээ энд бол одоо миний талаар ч юмуу хувь хүний талаар сөхөж биш, эерэгээр бодоход би өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ярьж байгаа юм. Тэгээд дүүргийнхээ намын 250 хэдэн мянган сонгогчид, дээрээс нь бас цаашлаад нэмэгдэх байлгүй тээ? Тэгээд бид нар өнөөдөр нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс хувийн эрх ашгаараа хувийн юм хийдэг болвол бас тийм юманд орж байгаа юм билээ гээд ярьдаг. Айдас, хардлага хардалт ч юмуу... бүр бүхий л төвшинд байдаг. Ийм зүйлийг бас байдаг л гэж хүмүүс ярьсаар л...Тэгэхээр би мэдэхгүй байгаа учраас тийм хүмүүс бас ямар учиртай юм...төрийн эрхийг хууль бусаар авч байгаа үйлдэл л байгаа байхгүй юу... Гэхдээ яахав, би итгэж байна...

(Гангамөрөн гаднаас орж ирэв)

Г.Гангамөрөн: - Тийм учраас асуух юмнуудаа ний нуугүй асууж...Аа бид ямар нэгэн байдлаар итгэлцэхгүй, цаашаа явахгүй гэж үзвэл хэн нэгнийгээ хорлох гээд тийм асуудал бол ерөөсөө байхгүй.

Икс ХҮН: - Аан, тийм асуудал бол байхгүй, байхгүй

Икс ХҮН: - Энэ дээр ерөөсөө 2 л ажиллагаа явагдана. Энэ дээр нэг ийм баталгаа байгаа.

Г.Гангамөрөн: - За?!

Икс ХҮН: - За яах вэ гэхээр, энийг эндээс араас нь энийг гээд, энийг одоо яаж тэнцүүлэх вэ, яаж илүү гаргах вэ гээд энэ дээр л ерөөсөө бид нарын хийх ажил хэрэг болно

Г.Гангамөрөн: - Харин яг яаж?

Икс ХҮН: - Бүр татаж ирж нарийн ширийн юмнуудыг бол ярих гээгүй шд. Цаасаар нь гар тооллого хийчихээд ахиад зөөгөөд зай гарчихаж байгаа шд.

Б.Сэмжидмаа: - За одоо жишээ нь МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд бид 2 нэг тойрогт өрсөлдөж байгаа. За би дугуйлахдаа бол хэнийг ???-г дугуйлна. Энэ санал над дээр ирэх хэрэгтэй байдаг. Энийг яаж ирүүлэх үү?

Икс ХҮН: - ...одоо нөгөө бодит саналууд явж байгаа шдээ. Бодит хүмүүсийн. Тэрнээс өмнө бид нар одоо энэ Сэмжидмаа дарга дээр ч юм уу юу яачихсан байх ёстой гэсэн нарийн төвөгтэй юмнууд бол бий... Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юмуу тээ, хичнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна шдээ. Тийм, тэгээд тэрэн дээр л ерөөсөө бүх юм хийгдэнэ. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө л гарч ирэхдээ үр дүн нь гарын тооллого машины тооллого хоёр чинь л яг адилхан байна л гэсэн үг. Хэрэв бид нарын хооронд бүр яг итгэлцлэлийн асуудал байхгүй, яг хамтраад хийе гэх юм бол бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юмуу, нийслэл дээр гэх юм уу.

Б.Сэмжидмаа:- ...Уншихад л энийг баллаад, энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ!...Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу.

Икс ХҮН: - Гэдэг шиг байхгүй юу, бид нарын хүсээд байгаа батлагаа гэдэг чинь. Бид нарын та хэдэд өгч байгаа батлагаа тэр л байхгүй юу. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Аан, маргаан гараад, одоо муугаар шдээ. Гараар тоолоход машины тооллоготой, гар тооллогын санал яг таарч байнаа л гэсэн үг.

Г.Гангамөрөн: - Тийм болохоор ер нь шулуухан байсан нь дээр ш дээ тээ.

Тэгэхгүй тэгээ л албаны үгээр яриад. Чи одоо яг хаана нь байна?

Икс ХҮН: - Би энд хувиараа бизнес эрхэлдэг

Г.Гангамөрөн: - Тэгэхээр одоо хувиар нь хир юм? Одоо компаний чинь чиглэл, хувиар нь ямар чиглэлийнх юм? Зүгээр одоо шууд ярь

Икс ХҮН: - Яахав, ерөнхий ойлголт өгчихье. Энэ яриа ингээд эндээ л үлдэнэ гэж би ойлгож байгаа шдээ.

Г.Гангамөрөн: - Тийм зөв зөв.

Икс ХҮН: - Тэгэхээр, мэдээж бол тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас энэ тэр гээд, бид нар ерөөсөө тэрэн дээр л ажилладаг. Мм. мэдээж хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг. Саяны УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх.

Г.Гангамөрөн: - Тэгэхээр яахав, юм мэдэхгүйдээ асууж байгаа юм биш. Батлагаа нэхэж л асууж байгаа юм. За, одоо өөрийгөө гэхэд ч хаашаа юм, хүчээр гаргаад өгөөчээ гэхээр, би бол мэдэхгүй. Бодит жишээтэй л хийхгүй бол ерөөсөө нэг л итгэлцэж чадахгүй... Бүх хүнтэй л бид нар яриад. энэ яагаад ингэчихэвээ гэдэг л асуудал гарна шд. Тийм учраас муухай хардалт үүснэ гэсэн үг цаашаагаа. Тэгэхээр нь өөрийгөө л бодож байгаа байхгүй юу.

Икс ХҮН: - Хамаагүй, хамаагүй. Энэ яриа эндээ л үлдэнэ гэж ярьсан ш дээ хэдүүлээ. Тэгэхээр яг саналын хуудсан дээр ажиллана гэж байгаа нь болохоор нэгдүгээрт: машины дүрмээр. Хоёрдугаарт: ард талд нь байгаа гараар тоолох асуудал дээр байгаа бол энэний тэнцлийн үр дүнг яахав?. Энэ хоёр ерөөсөө хоорондоо таарч байх ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ ингээд хэдүүлээ болноо, бүтнээ гээд цаашаагаа ажлаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол одоо маш яаралтай ! ... Хугацаа бага үлдчихсэн байгаа болохоор та хэдийн шийдвэр гаргах асуудал байгаа юм. Одоо ажиллагаанууд маань хийгдэх цаг байхгүй юу. Одоо нэгдүгээрт орон нутгийн сонгууль дээр ... баазан дээрээ үндэслэж ажиллах боломж нь байгаа байхгүй юу... Баянгол дүүрэг дээрээ бүр яг түлхүү шууд ажиллая гэж бодож байгаа.

Г.Гангамөрөн: -...За Батаагийн 100-аас яаж Доржоогийн 10-г татаж авах юм?...Эгч нь нөгөө анхдагч үүрэн дээр нь байдаг байхгүй юу... За ингээд хараар дугуйлчихсан юм чинь тоололтын хэсгийн хороон дээр яг дугуйлчихсан 100-г л яана шдээ. Жишээлбэл сая их хурал дээр яасан бэ гэхээр, за чи энийг эхлээд тайлбарлаатах. Гараар тоолоход Батаа 100, Доржоо 1 л гарна шдээ оригналиараа цаасан дээр байгаа юм чинь. Та нар зөвхөн програмын тухай л яриад байна шдээ." гэсэн яриа бичлэгт үлдсэн байдаг.

Тагнуулын Ерөнхий Газрын ХМОНХА-ы дарга Т.Баярхүү энэ тухай : "Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар замаар зохиомол байдал бий болгож бусдад хамтран ажиллах санал тавьсан.

Ямар нэг улс төрийн намын гишүүн тус этгээдэд итгэж мөнгө өгсөн, тэдэнтэй тохиролцсон зүйл тохиолдоогүй бөгөөд тухайн иргэд өөрсдөө сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүйг мэдэж байсан. Тиймээс тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн" хэмээн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл ийм уулзалт болсон нь үнэн гэсэн үг.

Тэгвэл хар машин хакердагч гэж өөрийгөө нэрлэсэн этгээдтэй уулзаж, үйлчилгээ сонирхсон Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарт ямар хариуцлага тооцох юм бол?

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэдийгээр Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нар нь хэдийгээр орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ч цаашид шалгах хууль эрх зүйн боломж бүрэн нээлттэй байгаа аж.

www.sonin.mn Г.Оргил


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.215] 2020-10-22 09:38:41

Хахха. Хаанаа хэнд бавуулхаараа ингэтлээ толгой нь эргэчдэг хүүхнүүд вэ? Над дээр ийм юм яриад хүн орж ирэхийн бол шууд зайл с..да гээл хөөгөөд гаргана. Юун нарийн нухацтай ярилцдаг юм. Бүхэл бүтэн Намын дарга Хүрэлсүх нь хамгийн өндөр рейтингтэй явж байхад тэрүүнд итгэдэггүй. Үнэн солиотээ юмаа ххаххха

irgen [46.9.161.239] 2020-10-22 07:49:03

ene 2 ingeheer busad erh medeltenguuded bur ih l bolomj bn gesen ug bh da, shudarga yum gej bdag yumuu mongold, bugd l bie bieniigee huursan. muuhai yumaa!

Зочин [202.179.27.203] 2020-10-22 07:09:44

Нийслэлийн төлөөлөгч болоод арай дэндэнэ төрийн эсрэг үйл ажиллагаа шүү арга хэмжээ авах хэрэгтэй байна

Зочин [203.91.112.146] 2020-10-22 04:43:25

UBiin umnu zogsdog baisan yashkanuud uls turd orood irjee kkk

Zochin [49.195.32.214] 2020-10-21 22:13:06

Ugiin hunii hunii nuhur, darga alban tushaaltnuudtai yavaldaad udii zeregt hursen gar sh de. GANGAMURUN bol. Bolovsrol muutai, zgr helberdeh argaa sain olchison zalitai gar.

Иргэн [64.119.17.183] 2020-10-21 14:19:50

Тагнуулын хүнтэй ярилцсан нь тодорхой бөгөөд сурсан зангаараа луйвар бодож харьцсан бөгөөд тэр нь өөр нэг тагнуулчид баригдажээ!? Гэхээр л юм байна?! Ерөөсөө л болчимгүй нөхдүүд байна даа??

Хэрэг үүсгээч ! [202.179.21.211] 2020-10-21 12:51:20

Наад 2 эмэгтэйдээ хэрэг үүсгээч ! Засгийн эрх хууль бусаар авахыг санаархсан байна !

Зочин [202.179.24.112] 2020-10-21 08:39:51

хулгайч нар юмуу хаашаа юм ийм ичгүүргүй улсууд яахаасч сиихгүй буцааж татах хэрэгтэй яаж хүний нүүр хардийн бол

zochin [202.55.188.83] 2020-10-21 02:56:10

HUD t ylsan geed baigaa EM iin UE iin darga gegddeg Mygmar gegch avgai bas iim maygaar garch irsen baigaa. MAN iin suudert nuugdaj Sarangereliin helmerch shig daldaganaj yvaad songuulid ylna gedegtee ih bardam baisan. Iimerguu MAN iin MAMnuudiig zailuulah heregtei.

ynshigch [59.153.114.39] 2020-10-21 02:36:16

uu za za MAN unenhuu lyubarchid Ene 2 huuhen odoo uursduu sain dyraaraa iim asyydald holbogdson tyl zail

инээгээд явж бай [122.201.24.194] 2020-10-21 01:30:03

хууль цаазыг мөрддөг төртэй улсад бол энэ хоёр шууд шоронд явна. МАНАЙ авлигачид төрд үүрэлсэн улсад яах ч үгүй дээ

Зочин [202.179.21.250] 2020-10-21 02:11:07

teh bh daa hoorhii Gerch ni sejitgen tegeed yaltan bolood hohirno. Gemt etgeed ni hohirogch bolood yalaas multarna. Odoo Mie Enkhbold gemgui. Sandui hohirogch uhaanii ium yariad yavj bn. Dorjzodov yasan be ho amid uu???? MAN bol hulgaichidiin nam.

bold [202.126.90.120] 2020-10-21 01:08:55

2 avgai shorond ochij dee Shorongiin darga nar deesh n tataad hungun ajil hiilgeh bizdee

Зочин [150.129.143.50] 2020-10-21 00:22:00

ДАРГА НАРЫН ЮМЫГ ГӨХӨЖ ЯВДАГ ГОРШОНКНУУД.

Kk [59.153.112.242] 2020-10-20 16:02:29

2 sharaa avgai. Shudargaar ursulduud yalagdsan ch yaadiim bee, yalahgui bolhoor uheh gd bsan bdiimuu, mungu yaduusdaa tsatsasd hevtej bai kkk

Зочин [64.119.22.97] 2020-10-20 15:13:46

шалгаачээ

зочин [64.119.22.97] 2020-10-20 15:13:36

чингэлтэй дүүрэгт бас ийм ажиллагаа явагдсан

Иргэн [192.82.68.87] 2020-10-20 13:51:45

БГД ЫН МАН ынХороо нэг л биш болчихлоо.Сэмжидмаа даргыг нотлох хэрэгтэй.МАН 3 р хорооч ямарч нэр хүндгүй дарга нар нь зөрчилдөөнтэй гм Ганбаатар дарга та цэгцлэх цаг болсон.саяын сонгуулийг хардаа.

Зочин [202.9.46.48] 2020-10-20 13:46:39

МАН бол угаасаа л ичих нүүргүй худалч , ийм байхад яагаад сонгуулд байнга ялаад байдгийг ёстой ойлгодоггүй, ихэнхи сонгогчид худалч намд санал өгч хулхидуулах дуртай байдаг юм уу ? эсвэл есөн шидийн муу аргаар луйвардаж ялаад байдаг юм уу бүү мэд

Зочин [202.126.89.157] 2020-10-20 12:50:35

60 тэрбумын хэрэгтэй яг адилхан асуудал тул Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй. Ард түмэн яг харж байгаа шүү

Зочин [103.229.120.82] 2020-10-20 11:54:54

Эрдэнэжамьянд итгэснээс эрхий хуруундаа итгэе кк худлаа даа, эвлүүлэг

Өөө [103.229.122.217] 2020-10-20 11:05:13

Иймэрхүү л бөгсөөрөө улс төрд орж мөнгө хулгайлах гэсэн новшнууд л бгаадаа. Эрчүүд нь ч хүүхнүүд нь ч ялгаагүй хөгшин залуу нь ч ялгаагүй бүгд л мөнгө олохын төлөө .новшнууд

Бөярт [202.9.40.168] 2020-10-20 10:46:17

Шударгаар өрсөлдөж ялж чадахгүй ийм хууль бус аргаар гарч ирээд төрийг зайдалдаж авчихаад байдаг юм бол сонгууль энэ тэр гэж байлайрч байх шаардлага алга энэ хоёр авгайг эргүүлэн татах нь зөв

Төрийн зохих байгууллага үүнийг анхаармаар байна. [202.131.225.53] 2020-10-20 10:39:03

Ялагдсан хүмүүс балайрч байнадөө. Хүний утасны яриаг хөндлөнгөөс ингэж сонсож болдог юм уу? Хууль бусаар сонссон зүйлээ ингээд нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж болдог юм уу? Хэн тэгэх зөвшөөрлийг олгов? "Мэдээ, мн"-ийн редактор уу? Энэ хоёр бүсгүйн утасны яриаг манай Тагнуулын төв газар, эсхүл цагдаа бичиж байсан юм уу? Монголд өөр хэнд тэгэж байх эрх байдаг юм бэ? МЭДЭЭ МН-ийн РЕДАКТОР АА! Маргааш та нэртэйгээр нь миний улыг шагайгаад хүний хувийн нууцруу энэн шиг халд л даа. Та ингэдэг л юм байна ш дээ.

Зочин [202.126.88.35] 2020-10-21 01:06:06

пиддаа ийм юмнууд төр барих гэж. улайрсан ичдэггүй элэ үг алга шалга!!!!

Тэнэг амьтанд тайлбарлая. [202.131.225.53] 2020-10-20 12:39:20

Чиний утсаар ярьсан зүйлийг чинь ингээд нийтэлж бичээд байвал болж байна уу? Би яриагий чинь дураараа сонсчихоод нийтэлчихий л дээ. Тэгвэл хэн тэнэгтсэн болох бол?

Зочин [64.119.24.184] 2020-10-20 11:03:51

Тэнэгт

Зочин [66.181.161.119] 2020-10-20 10:31:37

тагнуулынхан дөнгөж сая хуудасаа авсан гэнэ шууд доод подваль доо хорих юм шиг бна 5 хүн

Зочин [202.179.24.153] 2020-10-20 10:14:32

ӨӨР ХҮНИЙГ ДУГУЙЛЧИХСАН БАЙХАД СЭМЖИДМААГ ДУГУЙЛЧИХСАН ГАРААД ИРВЭЛ БОЛЖ БАЙНА ГЭНЭЭ. ЯАДАГ МУУ АЛМАС ВЭ. ЦААШИД ЭНЭ НӨХРИЙН ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ЦАГДАА АТ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.

Зочин [202.126.89.207] 2020-10-20 09:23:27

Төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан үйлдэл мөн. Их өндөр ял оноодог. 10 - с дээш жил. Монгол шиг хууль дүрэмгүй дампуурсан улсад бол ч мэдэхгүйээ

Zochin [202.21.109.46] 2020-10-20 09:18:45

Odoo har mashiniig ashiglaj bolohgui. Delhiin buh oron sanaliin huudasiig shilen sawand hiigeed garaar toolood bolood baina.

Зочин [64.119.24.184] 2020-10-20 11:01:05

Тийм шүү

ЗОЧИН [202.179.30.242] 2020-10-20 08:33:27

ЭНХБОЛД СОНСООД Л БУРУУДСАН. ЯРЬСАН ЭНЭ ЭТГЭЭДҮҮД БҮР ЯЛ АВАХ Ч БАГАДНА

Зочин [64.119.24.184] 2020-10-20 11:00:37

Яг үнэн

Ерөнхий сайдаа ингэж болох уу? [122.201.24.194] 2020-10-20 07:38:41

ТӨРийн удирдлагыг ийм аргаар авч болох уу? ЦЭЦийн гишүүд энэ хүмүүсийн буруу гэвэл үгээ хэлэх байлгүй дээ

Зочин [202.21.108.140] 2020-10-20 07:24:09

МАН-и-аас их юм гарнаа

Зочин [64.119.24.184] 2020-10-20 10:59:39

Харин тиймээ

Зочин [150.129.143.117] 2020-10-20 05:08:21

Гангамөрөнг бидний хөрш, гайгүй түүхтэй "авгай" юм болов уу гэж бодож байлаа. Зүгээр нэг байдаг л 00 цаас байна штээ

Зочин [64.119.24.184] 2020-10-20 10:58:53

Хаха гоё хэллээ

зочин [192.82.70.11] 2020-10-20 05:03:30

төрийн эрхийг хууль бусаар авхыг завдсан хэргээр ял оноох хэрэгтэй

Зочин [202.9.46.143] 2020-10-20 05:27:54

Тх сайхан эргүү МАН чид байна

Зочин [202.21.109.60] 2020-10-20 04:37:01

ийм муухай хүүхнүүд монголыг бузарлаж байноо ихсээд байхын яах вэ

Зочин [64.119.23.148] 2020-10-20 04:25:50

Хариуцлага хүлээлгэж нэрийг нь татуулах хэрэгтэй .Дараагийн санал авсан нэр дэвшигчдийг оруулж ирэх нь зүйтэй

Зочин [172.105.162.244] 2020-10-20 04:24:38

АРДЫН ТӨЛӨӨЛӨХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ГЭЭД Л ШҮҮНЭ ШҮҮ ДЭЭ ХӨӨ, БАГААС НЬ ДАР..

Зочин [103.57.92.115] 2020-10-20 04:18:12

Энэ 2 авгайг яаралтай татаж шалгахаас гадна тэр залилагч нараа одоо зарлах хэрэгтэй

hehe [202.180.218.37] 2020-10-20 04:07:59

Энэ 2 төрийн арх авахаар үнэхээр сонирхож эс үйлдэхүй хийсэн байна өөрөөр хэлбэл завдсан гэсэн үг, хариуцлага хүлээх хэрэгтэй.

Зочин [64.119.23.148] 2020-10-20 04:21:12

Харин тийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

зочин [66.181.190.163] 2020-10-20 03:51:41

сонгуули хийх хэрэг алга даа.талбай дээр очиж ерөнхийлөгчийн сонгуулийг сая хүнийээр гарын өргүүлж сонгуулиа хийцгээ.1,2сая хүн гараа өргөвөл тэр хүнийг дэмжиж бгаа гэж итгэл үзүүлж сонгоцгоо.хар машин,сонгуулийн сурталчилгаа,цаас,сонин хэвлэж,сонгуулийн хороо,тойрог байгуулах энэ их зардлыг үгүй хийж төсөв,мөнгөө хэмнэ.энэ байдлаар сонгуули бол маш их будлиан хуурч мэхэлж засгийн эрх авч,ард түмнийг доромжилсон итгэхэд бэрх юм бна.ийм сонгуулид оролцох хэрэггүй,иргэн таны эрхээр хэсэг бүлэг мафиуд тоглолт хийж бга юм билээ

Зочин [64.119.23.148] 2020-10-20 04:22:20

Яг үнэн

ЗОЧИН [59.153.115.41] 2020-10-20 03:43:38

ЭНЭ ТАВЬТАРГҮЙ ХОЁР АВГАЙ ТӨРИЙН ЭРХ АВАХААР ЖИНХЭНЭЭЭСЭЭ ЯРЬСАН БАЙНА. САНДУЙ ЭНХБОЛД НАР ХАЖУУД НЬ ЗҮГЭЭР Л ГУРИЛДСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ.

зочин [202.126.89.25] 2020-10-20 13:06:43

дарга нарын өвөр бүлээсгэгч нар юун төлөөлөгч

Зочин [64.119.23.148] 2020-10-20 04:22:46

Харин тиймээ


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.