Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,598.0 тэрбум төгрөгт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Энэ оны III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,598.0 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 118.1 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант үед нийт 34.9 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж хөрвөх чадвар 1.3 хувь болж буурсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 пунктээр бага үзүүлэлт юм.

III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалттай этгээд, хувьцаат компаниудыг танилцуулж байна. Үнэт цаасны зах зээлд мөн улирлын байдлаар нийт 226 зохицуулалттай этгээд, 318 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.

Зураг 2.

*Үнэт цаасны компани гэдэгт брокер, дилер, андерайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг хамаатуулж ойлгоно.*Үнэт цаасны компани гэдэгт брокер, дилер, андерайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг хамаатуулж ойлгоно.

Мөн улирлын байдлаар ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,925.9 нэгжээр буюу 9.9 хувиар буурч 17,531.6 нэгж болсон байна. Хөрөнгийн бирж “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг шинэчлэн баталж 2018 оны хоёрдугаар сараас эхлэн үнэт цаасны бүртгэлийн I, II ангилалд багтах компанийн зах зээлийн үнэлгээнд суурилсан MSE A болон MSE B индексүүдийг тооцож байна.

Тайлант хугацаанд MSE A индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 841.2 нэгжээр буюу 9.3 хувиар буурч 8,218.9 нэгж болсон бол MSE B индексийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.7 нэгжээр буюу 0.7 хувиар буурч 7,558.5 нэгж тус тус болсон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Зураг 3.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.