Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу иргэд нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар даатгуулдаг

Aдмин / Хууль

Сайн дурын даатгалд даатгуулснаар иргэд нийгмийн даатгалын сангаас

Өндөр насны тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Жирэмсний болон амаржсны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж

Оршууулгын тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр

Урьдчилан сэргийлэх зардал

зэрэг олон төрлийн тэтгэвэр тэтгэмжийг авах эрх үүсдэг

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувь буюу 26250 төгрөгийг өөрөө төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг төрөөс хариуцан төлж байна.

Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодож олгохгоо өмнө нь 70%-иар тооцдог байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд олгож байна.

Иргэд даатгуулагчид нь нийгмийн даатгалын хэлтэс тасаг дээр ирэх шаардлагагүйгээр сайн дурын даатгалын шимтгэлээ интернет банк, мобайл банк болон Qpay үйлчилгээг ашиглан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр төлж, нийгмийн даатгалын гар утасны аппликейшн ашиглан гэрээгээ цахимаар байгуулах боломжтой.

Даатгуулагч нь энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан

өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө харах, хянах

эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтөө харах, хянах

тэтгэвэр авагчийн үндсэн мэдээллээ харах, тэтгэвэр тогтоосон дундаж цалин, сүүлийн 12 сарын тэтгэвэр олголтын мэдээллээ харах хянах

сайн дурын даатгалын шинэ гэрээ байгуулах, гэрээгээ сунгах, шимтгэл төлөлтөө харах, хянах

тэтгэмжийн даатгалын сангаас гаргуулсан тэтгэмжийн зардлын мэдээллээ харах

нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хуулийн өөрчлөлт шинэчлэл, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах

хэлтсүүдийн хаяг байршилыг харах, санал хүсэлтээ гаргах боломжтой

уг аппликейшнийг иргэд даатгуулагчид IPHONE /IOS/ утастай бол Appstore, Android утастай бол Playstore нэвтэрнэ

Search цэснээс “Нийгмийн даатгал” гэж хайн гарч ирсэн аппликейшнийг татан авч суулгана

Бүртгүүлэх хэсэгт орж өөрийн э-майл хаяг болон мэдээллийн оруулан бртгүүлж, э-майл хаягт ирсэн нууц үгийн ашиглан нэвтэрч орно.

ТӨРҮҮЛЖ, ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООГООР ЭХЧҮҮДИИН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор НДШ төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмж тооцон, тэтгэвэр тогтоож олгож эхэллээ. 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарна.

Эхчүүдийн тэтгэвэрт гарах насны хувьд хэвээр байна. Өөрөөр хэлбэл 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 50 насандаа, бусад эхчүүд 55 насандаа өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй

Даатгуулагч нь нийтдээ 20 жил 9 сараас доошгүй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд ЭРЭГТЭЙ 60, ЭМЭГТЭЙ 55 НАС хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил 9 сараас доошгүй хугацаанд, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд заасны дагуу сайн дурын даатгуулагч нь нийтдээ З-аас доошгүй жил шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль, МУ-ын Засгийн газрын 2019 оны 484-р тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоол болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өмнөх онуудад тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэвэрийг 2020 онд 50000 30000 болон 25000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосныг мөрдөн ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.