ХААН Банк “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д 84 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо
ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран Монголын эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхайн салбарын хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн гол ханган нийлүүлэгч болох “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д санхүүжилт олгох гэрээнд өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан санхүүжилтийн хүрээнд ХААН Банкны зүгээс “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д 84.0 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл олгох бөгөөд уг зээлийн эрсдэлийн 33 хувийг тус санхүүгийн байгууллагуудын үзэглэн байгуулсан Эрсдэл хуваалцах механизмын дагуу ЕСБХБ даахаар болж байгаа юм.
Йоханнесбургийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хүнд машин механизмын худалдаа эрхэлдэг “Barloworld Limited” компанийн охин компани “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д ийнхүү эргэлтийн хөрөнгөө сайжруулахад нь зориулж ХААН Банк санхүүжилт олгосноор дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад нь бодитой дэмжлэг үзүүллээ. Мөн уг зээлийг үндэсний валютаар олгосон нь үүсэж болзошгүй ханшийн өөрчлөлтийн эрсдэлийг хязгаарлаж буйгаараа давуу талтай юм.
Энэхүү санхүүжилт нь ХААН Банкны Байгууллагын банкны зүгээс зах зээлд олгож буй ээлжит зээлийн нэг бөгөөд цаашид ЕСБХБ болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай Эрсдэл хуваалцах хөтөлбөрийн хүрээнд хамтын санхүүжилт хийх, үүсэж болох эрсдэлийг хуваалцах замаар жижиг дунд бизнес болон дотоодын томоохон аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчдийг санхүүжилтийн уян хатан нөхцөлөөр дэмжин ажиллахаар зорьж байна.


































































Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ
Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ
АҮЭБЯ: Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг гуравдугаар сард багтааж эцэслэнэ
Оросын 100 сая баррель нефтийг Америкийн хоригоос чөлөөлнө
Өвөр Монголын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн ололт амжилт болон “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хэтийн төлөв
Ираны дээд удирдагч анх удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ