“Шилдэг ахлагч”-аар ахлагч Б.Дэмбэрэл шалгарлаа

Aдмин / Нүүр

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас ахлагч бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Шилдэг ахлагч-2020” мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 11 алба хаагч оролцож, онолын мэдлэгийн тест, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив биелүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах /ОП-1/ хэрэгсэл өмсөх, хүн нэг бүрийн байлдааны тархалт, сунгасан гурав сунадаг шатанд гүйх, довтолгооны шатанд гүйх, ойрын зайн саадтай гүйлт, аврах уяа зангидах, усанд сэлэх, ачаа татах, жумар ашиглан барилгын гурван давхарт гарах, барилгын дөрвөн давхраас буух, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, 5000 метрийн гүйлт, GPS, луужин ашиглаж цэг олох зэрэг 15 төрлөөр мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдсэн дүнгээр “Шилдэг ахлагч”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч, ахлагч Б.Дэмбэрэл шалгарсан бол аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар “дэд” байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Т.Билгүүтэй, “гутгаар” байрт Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү, “тусгай” байрт Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямжаргал шалгарлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.