Коронавируст халдвар хүн амын дунд тархвал голомтыг цомхотгон хариу арга хэмжээ авч, халдваргүйжүүлэлт хийх багийг бэлтгэж байна

Aдмин / Эрүүл мэнд

2019 оны 12 дугаар сард БНХАУ-д анх бүртгэгдсэн коронавируст халдвар (Ковид-19) дэлхий дахинд хурдацтай тархаж, 216 орныг хамраад байна.
Манай Улсад 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 328 өвчлөл зөөвөрлөгдөн орж ирсний 80 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирж, тусгаарлан эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулсны дүнд өнөөг хүртэл дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг болоод байна.


Импортлогдон орж ирсэн халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгай мэргэжлийн баг халдварын голомтод ажиллаж, голомтын байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж, цаашид халдвар тархахаас сэргийлж байна.


Хэрэв Монгол улсад хүн амын дунд халдвар гарч, цар тахлын дэгдэлт болсон тохиолдолд тус мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй болох тул орон нутаг, нийслэлд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх 3405 хүний бүрэлдэхүүнтэй 684 багийг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байна.


Цаашид дотооддоо цар тахлын дэгдэлт гарахаас сэргийлэн, хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлэх зорилгоор багийн бүрэлдэхүүнд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх, мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах сургалт зохион байгуулж байна.


Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төв хамтран зохион байгуулж, аймаг нийслэлийн 118 халдвар судлаач эмч, ариутгагч нар оролцож, харилцан туршлага судалж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.55] 2020-10-26 16:27:22

Өөр олон нөөц баг бэлтгэх хэрэгтэй, зөв. Ялангуяа эрүүл ахуйч, халдвар судлагч нарыг мэргэшүүлж, тоог олон болгох төрийн бодлого хэрэгтэй шүү. Иргэд ухамсарлаж маскаа өмсөж, гараа сайн угааж, зайгаа барьж, олон хүн цуглуулахгүй, цахимаар хичээллэж, хуралдаж, бусад дэглэмийг баримтлах нь зүйтэй.

666 [202.131.226.38] 2020-10-24 15:39:07

oostoi hilee haaj solongos ulstai hilee neehgui yum bhdaa noghoroo awchirmar bn hil neegdeh surag bga boluu

Зочин [64.119.16.233] 2020-10-24 10:09:57

zuv shu

Дорж [64.119.24.60] 2020-10-24 08:20:38

Хүмүүсийг айлгаад байх юм даа энэөвчин хурданбайхгүй болиосой

Зочин [192.82.77.2] 2020-10-23 21:56:46

Оростой хилээ хэсэгтэй тас хаахгүй бол цаана чинь эвгүй л болоод байна шүү

Зочин [202.179.31.251] 2020-10-23 21:27:45

Хамгаалж чадах уу хорио л манайд таарна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.