Г.Ёндон сайдаар ХҮҮХДҮҮДИЙНХ НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ буцаан төлүүлэхээр болжээ

Aдмин / Хууль

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх үедээ "Гёте" сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төлүүлсэн нь олон нийтэд ил болсон.

Энэ талаар манай сэтгүүлч өөрөөс нь тодруулахад "Хөдөлмөрийн хуульд зааснаар сургалтын төлбөрийн урамшуулал авсан. Энэ асуудал Шилэн дансанд 2019 онд нээлттэй байсан асуудал. 2000 оны эхэнд журам батлагдаж компани ашигтай ажиллах үед олон хүнд журам үйлчилж, урамшуулал авсан байдаг. Улсад өгсөн татвар болон ашигаас давсан нөхцөлд өгдөг. Нийт хэдэн төгрөг зарцуулсныг нарийн хэлж мэдэхгүй байна" гэсэн. тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудаж мэдээлэл авсан гэнэ. Ингээд байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэхээр болжээ. Цаашид төрийн өмчит байгууллагууд төсвөөс давсан цалин, урамшуулал авч болохгүй гэдгийг хатуу анхааруулж, энэ мэт асуудлыг эмх цэгцэнд нь оруулахыг үүрэг болгосон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.52] 2020-11-01 09:22:09

Ёндондох асуудлийг хуулиар хорь

ИРГЭН [124.158.95.14] 2020-11-02 01:35:47

ТИЙМ ШҮҮ, ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАГЧИДЫГ ХУУЛИАР ХОРИХГҮЙ БОЛ ЁСТОЙ ГААРЧ БАЙНА, ОДОО БАС ЗАЛГУУЛААД ЭРДЭНТИЙН БАДАМСҮРЭН ГЭХ ДИЙЛДЭШГҮЙ ШУНАЛТАЙ ӨВӨӨГИЙН ОХИНЫ КАНАДЫН ИХ СУРГУУЛЬД ТӨЛСӨН ГЭГДЭХ 110 САЯ ТӨГРӨГНИЙ АСУУДАЛ,МАССАЖНЫ САНДАЛ 50 САЯААР АВСАН Л ГЭНЭ, 80 ХЭДЭН САЯАР МӨНГӨН АЯГА АВСАН Л ГЭНЭ, АРАЙ Л ДЭНДҮҮ ТАНСАГЛАЛ ДУУЛДАХ ЮМ, ЯМАР АРАБЫН ШАХУУД БИШ ДЭЭЭ, АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ БАЙГАА БИЗ ДЭЭ?? ХҮРЭЛСҮХ НААНАА НЭГ ИХ ТЭМЦЭНЭ, АЛНА, ХЯДНА ГЭСЭН СҮРДАНЗАН ХҮН БАЙХ ЮМ, ТЭГСЭН ХЭРНЭЭ ИЙМЭРХҮҮ ИДЭГЧ, УУГЧ НАРАА ӨӨГШҮҮЛЭЭД БҮР АЛБАН ТУШААЛААР ШАГНААД САЙД, ДАРГА БОЛГООД БДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ТЭР ШАДАР САЙД СОДБААТАР ГЭХЭД Л ЖДҮ-ГЭЭС ӨӨРИЙН ХАРЪЯАЛАЛЫН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ МӨНГӨ АВСАН ШҮҮ ДЭЭ, ТЭР ХАЯНХЯРВААГ ХАР??? ЮУ ХИЙСЭН ГЭЖ 5 ТОЛГОЙН ЗАХИРАЛ БОЛЖ БГАА ЮМ??? АРАЙ Л ТЭНЭГ ХҮМҮҮСЭЭ ТАВИАД БАЙХ ЮМ? МАН ИЙМ БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ НАМ УУ??? ГАЙХАХ ЮМ ДАА?

ЗОЧИН [103.229.122.38] 2020-11-01 08:28:05

ӨМНӨХ 10 ЖИЛД УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД, ЯАМ, АГЕНТЛАГ, ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД,ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН МАН-ЫН ГУРВАН ЗУУ ГАРУЙ ЭРХМҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ТӨРИЙН СУРГАЛТЫН САНГААС ЗЭЭЛ АВЧ СУРГАСАН, ТЭДГЭЭР ХҮҮХДҮҮД НЬ СУРГУУЛИА ТӨГСӨӨД ИРЭЭГҮЙ, ДЭЭРХИ ЭРХМҮҮД АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙСАН ТУХАЙ МЭДЭЭЛСЭН, ЭНЭ ЮУ БОЛСОН БЭ, ШАЛГАЖ ТӨЛҮҮЛДЭГ ГАЗАР БНА УУ.

Зочин [202.5.206.181] 2020-11-02 01:33:44

ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ БУСАД ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛҮҮЛЭЭЧ ЭЭЭЭ

Иргэн [202.126.89.77] 2020-11-01 02:50:10

Ёндон сайдыг энэ хүүхдийн төлбөр дээр нь үнлэслээд цааш нь эдийн засгийн гэмт хэрэг үлдсэн эсэхийг нь сайн шалгах хэрэгтэй. Монголсов-оос наад нөхөр чинь их юм шаасан байгаадаа. Шалгаж тогтоох л хэрэгтэй,

Зочин [124.158.70.175] 2020-10-31 15:27:41

Ажлаас нь зайлуулах хэрэгтэй

Irgen [64.119.19.146] 2020-10-31 01:07:43

Tegmeer de.Gehdee tulsun esehiig n yaj shalgahuu medehuu.Tuluulne gej ard tumnii hel amiig darchaad tuluhgui bol yah veeeeeer

зочин [66.181.188.130] 2020-10-31 14:08:20

Компаний ашгаас Удирдлагад нь урамшуулал олгохыг хоргилох талаар бүлэглэн дайралт хийгээд байгаа нь эцсийн эцэст Одоогийн төр засгийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг тасалдуулах сөрөг хүчний зарим нөхөдийн үйл ажиллагааны нь нэг хэсэг байж болзошгүй л юм байна

Зочин [66.181.188.130] 2020-10-31 13:52:46

Уг нь зах зээлийн нөхцөлд Компаниа амжилттай ажиллуулахын тулд Удирдлагатай нь хатуу гэрээ байгуулж,тодорхой өндөр үүрэг хүлээлгэн, бас эрх олгож, урамшлыг сайн өгдөг гэсэн.Манайх үүнийг мөрдөхгүй, хуучин социализмийнхээ аргаар явах юм уу. Төрийн олон компани ашиггүй ажиллаад байгаа гэсэн аргагүй л юм байна л даа.

irgen [46.9.161.239] 2020-10-30 13:02:05

tøriin alban haagch iin tsalin, hangamj il bdaggui yumuu, huviin kompani bish tøriin Alban haagch. dandaa l ingej hulgaid serdegdej amidrah hetsuu baidagguin bh da, ene alban tushaal ochson humuus n urdnii humuusiinhee hiij idej uuj ashiglaj bsan argiig n davtah yamar shaardlaga bnaa, harin zavharliig n ilchilj zasaad, taivan saihan ajlaa hiimeer yum. hulgai hiihgui bol boldoggui yum bh da,

Duurenjargal [66.181.182.12] 2020-10-30 09:38:39

Gereegee bdag geed bgaan bishuuuu

Монгол улсын иргэн [202.9.46.224] 2020-10-30 10:14:35

Жилийн 300-аад сая төгрөний орлоготой хүнд 45 саяыг буцаах юу ч биш. Угын мөнгөний сонирхолтой болоод л энэ их орлоготой байж хүүхдийн төлбөрөө хүртэл төлүүлсэн байна. Өөр эхнэрийн амралт зугаалга, өөрийн эмчилгээ сувилал гээд юуг ч төсвөөс авсан юм билээ дахин сайн шалга. Тэр 45 сая төгрөгөөр яах юм. Шууд ажлаас нь халах хэрэгтэй. МАН дандаа мөнгөний хамааралтай баячуудыг сонгож авчээ. Авлгын хэрэгтээ хатуухан хууль гаргаачээ Хүрэлсүхээ. Өөрөө адилхан идчихээгзй л юм бол.

Иргэн [202.126.92.99] 2020-10-30 06:07:52

Зардлыг төлүүлээд шууд огцруул энэ сайдаа огцруул, Хүрэлсүхээ наадах чинь чамд гай болно, эртхэн наад шуналтаасаа холдож зайгаа аваа, тэгээд ч дараа дараагийн удаа өчүүхэн төдий алдаа гаргасан ийм хөгийн юмнууд төрд орохгүй, орсон ч хол явахгүй огцрох жишиг тогтооооо

Зочин [66.181.188.130] 2020-10-31 13:37:30

Уг нь зохих журмын дагуу л төлөгдсөн төлбөр юм байна шүү дээ. Аягүй бол энэ журам АН-ынхны үед гаргасан тэд мөн энэ журмаар мөнгө авсан байж ч болзошгүй юм байна. Хэрэв төлүүлэх бол бүгдийг нь шийдэх хэрэгтэй.

Зочин [192.82.67.110] 2020-10-30 05:18:16

Ene havtgairsan uramshuulal nereer tatvar tologcgdiin mongo idej uuhaa bolihgui bol uruudaj doroitsoor l bna

Иргэд [43.228.129.129] 2020-10-30 02:49:50

Эрдэнэт үйлдвэрийн захиралууд ашигаасаа 700 зуун сая төгрөгөөр байр авахаар шагнаж байсан, одоо ч хүүхдийнх нь сургалтын төлбөрт хэдэн зуун саяаар төлбөр хийдэг шүү дээ. Ёндон бол Монголдоо мэдлэг туршлагатай маркшейдер инженер хүн зөв местэндээ байна. Ямар бөх биш Уул уурхайн прокурор мэргэжилтэй хүн

Ххро [202.126.89.53] 2020-10-30 00:36:02

Митлл

Сэтгүүлч хуульч [202.126.89.53] 2020-10-30 00:34:29

1. Энэ байдал нийтлэг байгаа нь Сайд өөрөө санаатайгаар биш зохион байгуулалттайгаар урамшуулал авч байгааг нотолж байгаа хэрэг. төлсөн мөнгийг буцааж төлөөд асуудал шийдэгдэхгүй. Сайдын буруу биш системийн алдаа. Системийн алдаанаас болж иргэн бүр хохирно. 2. Төрийн мөнгө гэж 1 төгрөг ч байхгүй. Татвар төлөгч бидний мөнгө л гэж байгаа. ААНүүдийн татвар ч тойрсоор байгаад иргэнээс гардаг. Мобиком. Юнитэл. Апу. Номин. Имарт гээд өдөр тутамдаа иргэн бүр татвар төлж байгаа. Иймд төсвийг дураараа зарцуулдаг системийг халах хэрэгтэй

Зочин [202.179.26.226] 2020-10-29 17:04:45

Энэ хүний албан тушаалд санаархсан нэг том гарын хулгайч л сэвээд байгаа юм бишүү,

Зочин [124.158.109.140] 2020-10-30 01:55:18

Дүрэм журмаараа урамшуулал авсан хүн, түүнийгээ хэрхэн царцуулах нь түүний эрх. Хэдэн тэрбумаар нь хулгайлж авсан мөнгө бас биш. Үүний цаана дээр хэлсэнээр тэр суудалд санаархсан хүний ашиг сонирхол Засгийн газрыг унагах, ядахдаа өвдсөн шүдийг сугалдаг шиг сайд нарыг нэг нэгээр нь түүж огцруулах гэсэн тодорхой хүчний зорилготой нийцэж байгаа нь хэнд ч тодорхой шүү дээ. Бүх хэвлэл мэдээллээр сүр зар болж байгаа бүх юмны ард ердөө л энэ байгаа. Ард бид мэддэг болоод байгаа шүү. Чухамдаа тийм гэдэгийг тэд нар өөрсдөө мэдүүлээд байх болсон...

Яамнаас [124.158.97.207] 2020-10-29 15:29:14

Манай сайдын нэрд сэв суулаа даа гэж...

иргэн [150.129.140.137] 2020-10-29 15:09:50

авах идэхийн агаар адил байхаа

Иргэн [64.119.19.145] 2020-10-29 13:00:21

Хүрэлсүх хулгай хийхийг зөвшөөрсөн юм байна гэж ойлголоо.

Зочин [202.21.113.238] 2020-10-30 11:07:35

тиишд. зүгээр шд

Иргэн [64.119.19.145] 2020-10-29 12:58:25

Буцааж төлөөд л болоо ЮУ? Жирийн иргэн гар утас хулгайлаад буцааж төлөөд 10 жил хорих ял авдаг биз дээ? Хулгай хийсэн сайдыг бараг шагнах гэж байх шив? Энэ чинь баригдалгүй хулгай хийж бай гэсэн сануулга байна.

МРЦМ-ын санхүүгийн учрыг олохгүй юм. [202.131.225.53] 2020-10-30 01:30:39

Тэгэхлээр "Монголросцветмет" компанийн санхүүг хэрхэн зарцуулж байдгийг шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Нэг дэд захирлынх нь хүүхдийн сургуулийн мөнгийг төлөх учиргүй юм бол бусад дэд захирлынхыг ч төлөх ёсгүй юм биш үү? Энэ чинь Монгол улсын мөнгө биздээ?

Зочин [202.179.26.226] 2020-10-29 16:55:56

Энэ хүн хулгай хийгээгүй, компаний ТУЗ- тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлүүлсэн, ганц энэ хүн ч биш өөр хүмүүс ч бас төлбөрөө төлүүлсэн гэнээ, сайн ойлгож уншаач.

зочин [66.181.161.68] 2020-10-29 12:52:37

наад хүн чин сайд байж чадах уу ерөнхий сайдаа

Зочин [66.181.178.91] 2020-10-29 11:10:35

Энэ нөхөр буцаалт хийсэн баримтаа бариад ард түмнээсээ нээх сайхан уучлалт гуйгаасай

Зочин [202.179.21.198] 2020-10-29 15:05:21

Уучлалт гуйх цаг нь өнгөрсөн. одоо зүгээр хуулийн дагуу эрүүгийн цагдаад нь албан газар нь өгөх хэрэгтэй.

Эхнээсээ эхлээд зааг хязгаараа сайтар мөрдөөрэй. [202.131.225.53] 2020-10-29 10:17:02

Сайд одоо өөрийн хувийн зүйл нь хаана байна, нийгмийн буюу татвар төлөгчдийн хөрөнгө хаана байгааг сайтар ялгах хэрэгтэй шүү. Энэ зааг хязгаарыг хамаагүй эвдээд байх юм бол эхлээд мухай угаадас Хүнд үйлдвэрийн сайдаар тавьчихсан юм шиг ханхална, дараагийн удаад ад чөтгөрийг УИХ мэдэхгүй томилчихсон юм шиг санагдна. Иймд сайтар хянамгай байгаарайдаа. Улсын мөнгө бол улсын л мөнгө байх ёстой. Сайдын хувийнх биш.

Зочин [202.9.46.214] 2020-10-29 10:01:18

Уул уурхайн салбар бол ирэх 10 жилд Улсын гол түших багана тулгуур, хөгжлийг дэмжих чухал салбар. Олон жил мэргэжлийн бус хүмүүс энэ салбарыг удирдаж буруу шийдвэр, шийдэл гаргаж ирсэн. Одоо л нэг салбараа мэдэх, тогоонд нь чанагдаж ирсэн инженер салбараа удирдаж, зөв тийш нь залах гэж байна. Шалих шалихгүй юмаар энэ хүнийг харлуулах гэсэн ашиг сонирхол бүхий хүмүүс зөндөө байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй. Ажилтнаа дэмжих шагнаж урамшуулах, нийгмийн асуудалд нь дэмжих хөшүүрэг бүхий л компанид байдаг. Гэтэл ийм асуудлыг ойлгохгүй сөрөг зүйл бичээд дэвэргээд байгаа дуракуудыг ойлгохгүйн. Ямар ч байгууллагад ажлаад байдын.

Зочин [202.179.26.226] 2020-10-29 16:58:16

Харин тийм, хүүхдийн мөнгөөр амьдардаг оркууд ойлгохгүй.

Зочин [203.91.118.150] 2020-10-29 08:41:29

Зөв ш дээ. Ийм юм байж болох уу. Ямар ч ёс зүйгүй үйлдэл. Өгч байгаа нь тэр ч, авч байгаа нь бүр ч тэнэг.

Зочин [66.181.165.26] 2020-10-29 08:11:58

Төрийн компани урамшуулал байхгүй бол, ямар сайн хүн очиж менежер хийж, менежмент хөгжүүлэх вэ, тэгээд муу гээд гоншигноод салахгүй. Сайн ажилтаны шийдврээс эдийн засгийн үр ашиг, орлого нэмэгдэх, хөдөлмөр хамгаалал, олон зүйл уялдаатай даа.

Зочин [202.179.21.198] 2020-10-29 15:06:19

Урамшууллаа хуулийн дагуу ав !

Зочин [202.126.89.230] 2020-10-29 09:29:28

Ззз. Ингэж урамшил авахгүй ээ. Ичих булчирхайтай юм бол.

зочин [122.201.19.99] 2020-10-29 07:54:31

за болио Хзрэлсүхийн засгийн газрыг ОГЦОРУУЛАХ хэрэгтэй МАНгаруудаа

П.Энхтөр [192.82.68.65] 2020-10-29 07:40:25

Хүн өөрийн үзэл бодол нэрийн дор хэн нэгнийг муу үгээр харааж, номгүй нь номлох болсон энэ цагт Эрхүүгийн оюутан цагийн анд нөхрөө бусдаас өмөөрч дуугарах эрх надад бий. Оюутан цагаас бусдыг манлайлж гялалзтал онц сурч төгсөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээр 30 гаруй жил зөвхөн уул уурхайн салбарт амжилттай ажиллаж байгаа андыг минь бусдын муу үг бүү гундааг. Өнөө цагт уул уурхайн салбарыг зөвхөн эдийн засгийн үр ашиг талаас нь бус орчин цагийн техник,технологийн дэвшил нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн салбар болгох цаг нь аль хэдийн болсон. Үүнийг анд нөхөр минь хэрэгжүүлж чадна гэдэгт итгэнэ. Найздаа ажилд нь амжилт хүсье.

Зочин [202.126.88.52] 2020-11-01 09:23:34

Хуц лалараа

Зочин [202.179.21.198] 2020-10-29 15:06:59

Найз чинь алдаа хийж дээ !

Киноны баатар санаанд орчихлоо. [202.131.225.53] 2020-10-29 07:19:55

Алдарт зохиол "12 сандал"-ын нэг дүр санаанд ороод ирчихлээ. Кх! Нэг хөгшчүүдийг асардаг байрны эрхлэгч уг байрныхаа өмч хөрөнгийг хулгайлсан нь тодорхой болсон чинь нүүрээ хийх буюу нүдээ зүглүүлэх газаргүй болчихоод балай инээгээд байдаг байхгүй юу. Санаж байна уу? Кх!!! Кинонд нь тэр хулгайчийг жүжигчин Олег Табаков тоглодог.

Zochin [202.126.89.30] 2020-10-29 05:56:20

Undur tsalintai humuus demiishde, uursduu l tulchih heregtei bizde, tegj ulun tsarialj yadag bnada

Зочин [202.126.88.143] 2020-10-29 05:26:50

Одоо нөгөө "алдарт" өөрийн хүслээр огцор оо.

Zochin [87.66.142.201] 2020-10-29 05:26:21

Naaduul chin tuluh amarhan sh de, ahiad uur ulsiin baiguullagin mungu awaad l tulchihnu, iim humuusiig udirdah alband shurguulaad bga humuusiig l taslan zogsooh heregtei

ККК... [202.179.25.60] 2020-10-29 04:49:26

ЁНДОНГООС ХЭДЭН ЦААС ГАРГУУЛАХ Ч ЯАХАВ НЭГ ХЭРЭГ...ДОТООД ЖУРМАА ЯАХ УУ... БҮХ ЯАМ ТАМГА АТГАСАН БҮХ БАЙГУУЛЛАГА ДОТООД ЖУРАМТАЙ ШД ...

Зочин [202.179.21.198] 2020-10-29 15:08:02

Санхүү тал дээр улс даяар мөрддөг нэг журамтай болог !

Иргэн [64.119.24.204] 2020-10-29 04:45:28

ингээд болоо юу. Хэтэрхий доромжилж байгаа бус уу. Цаг нь ирэх байлгүй дээ

Иргэг [66.181.161.50] 2020-10-29 04:42:24

Одоо ч амар болжээ Луйварчид хулгайчдаа өөгшүүлсээр одоо хуулийнхан төрийнхөнтэй нэг хөнжилд орж улсаа ирээдүйгээ л нурааж байна Монгол улс маань хаашаа явж байна Улсаа худалдсөн төрийн тэргүүнтэй Урагшгүй хуншгүй хулгайчдаар удирдуулсөн улс боллоо

Зочин [67.168.135.57] 2020-10-29 04:35:26

Иймэрхүү улсын мөнгө завшсан хулгайч нарыг матах хөдөлгөөн өрнүүлээч Хүрэлсүхээ

Zochin [43.242.243.237] 2020-10-29 04:14:49

Barigdsan ni l bhoos zunduu bga bh oo bidnii tatvar yound ch zartsuulagdaad bgam hariutlaga yarisan humuus l bhiin daanch heregjihgui

Зочин [202.179.21.198] 2020-10-29 15:09:33

Тийм эдний компаний шилэн дансанд мэдээллээ тавьдаг юм байна. Харин бусад бараг бүх төрийн компани бүү хэл байгууллага шилэн дансанд мэдээллээ ил тавьдаггүй юм байна. Энэ бол цэвэр хариуцаж ажилладаг сангийн яамны буруу ! Шаарддаггүй юм уу? Бүр хэдэн жилээр алга. Би өнөөдөр харлаа.

Иргэн [59.153.112.32] 2020-10-29 04:12:56

Хууль журам гаргаж чаддаггүй УИХ , засгийн газар , намуудыг чөлөөлж иргэний их хурлыг байгуулах ,үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг болсон шүү. Ард түмэн

ene zasgiin gazar bugd adilhandaa [103.57.94.68] 2020-10-29 04:06:40

darga hiih geed luheed baidagiin uchir ene shuu dee

зочин [150.129.143.117] 2020-10-29 04:02:08

Хууль гаргаа чээ. Нэг хоёр байр авах бол юу ч биш. Ийм хүнд үед шүү. 10 сая төгрөг Ёндонд асуудал биш журмыг нэн даруй өөрчил.


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.