Төв аймгийн Батсүмбэр суманд Хавцал руу машин унаж нэг хүн амиа алджээ

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Батсүмбэр суманд 11 хүн сууж явсан автомашин хавцал руу унаж, 6 хүн бэртэн, 1 иргэн амиа алджээ.

Тодруулбал Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр аравдугаар сарын 29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б /46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г /36 настай, эрэгтэй/ амиа алджээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

цог [103.10.22.66] 2020-10-31 09:32:18

хүн бүр ажилтай орлоготой хөдөлмөрийн байртай байсан бол ингэж эрсдэл үүрэх үү .ардчилал нэрээр улсын бүх үйдвэр завод с.а.а. г устгаж үгүй хийсэн Элбэгдорж тэргүүтэн болон тухайн үед энэ бүхний дарга коммунистуудтай хэзээ хариуцлага тооцох юм бэ

1 [203.91.115.54] 2020-10-30 18:40:38

Уул усанаа с гуйльгуй шууд гарч дээ Омхоч авсаны гор , онхорч унасны гай гэж. !!!!!!!

Зочин [202.9.40.67] 2020-10-30 14:22:07

Амьжиргаа ч гэсэн хууль бас бий

Зочин [64.119.19.221] 2020-10-30 10:10:40

Муусайн самарчид

Зочин [66.181.161.116] 2020-10-30 11:33:27

Чамд ямар гай болоов .амь амьжиргаандаа нэмэр болгох гэж яваад л ийм харамсалтай юм болсон бна Ямар арилсан дотортой хүн бн

Зочин [202.131.225.53] 2020-10-30 02:06:14

Ум мани бадми хум.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.