П.Цагаан: Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж туслах үүрэгтэй арын алба, “гал тогоо” юм даа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээх байгууллагын онцлог юу вэ?
-Монгол Улс 1990 он хүртэл Төрийн тэргүүнгүй, айл гэрээр бол өрхийн тэргүүнгүй явж ирсэн гэсэн үг. Ардчилсан хувьсгалын үр дүнд Төрийн тэргүүнтэй, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчтэй болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж туслах үүрэгтэй арын алба, “гал тогоо” юм даа. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн хоорондын уялдааг олох, зохицуулах, Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад туслах хариуцлагатай институц. Би Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байлаа. Сүүлд Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын дарга болсон. Тийм болохоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын сэдвээр яривал дуусахгүй яриа болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагаар ажиллаж байх үед тулгарч байсан нийтлэг сорилт, бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэж, даван туулсан түүх их байх. Заримаас нь товч яриач.
-Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2012-2016 оны хооронд дөрвөн жил ажилласан. 2012 оны сонгуулийн дараа Д.Баттулга даргаас энэ ажлыг авсан. Намайг ажиллаж байх үед дотоодын болон өдөр тутмын ажил үүргээс гадна гадаад харилцаатай холбоотой онцлог үйл явдлууд болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпинь нарыг айлчлуулах, Ази-Европын орнуудын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахад Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ нойр, хоолоо хугаслан ажиллаж байсан нь мартагддаггүй юм. Аливаа том арга хэмжээг зохион байгуулахад баримт бичиг, бодлогын асуудлаас гадна чимхлүүр мөртлөө хариуцлагатай маш олон ажил гардаг. Зовлон, жаргалыг нь хөндлөнгөөс хараад ойлгоход бэрх. Тэр бүгдийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан шижигнэсэн залуус найдвартай, бас итгэлтэй нугалдаг байсанд талархаж явдгаа энэ далимд хэлье. Энэ бүхэнд төр, засгийн албан хаагчдаас гадна эрдэмтэн мэргэд, түүхчид, соёл урлагийнхан, сайн дурынхан гээд олны хүч, оролцоо байсныг хэлэх нь зүйтэй байх.
-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байх үед хийсэн онцлог, дурсамжтай ямар ажил байв?
-Монгол цэргийг Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, Шилэн дансны хууль, Оюутан цэрэг хөтөлбөр батлуулах, Монгол хэл, түүх судлалын бүтээлийг дэмжих, Шүүхийн шийдвэрийг ил тод болгох, Мод тарих өдөр, Олимп, тив дэлхийн аваргуудад тэтгэлэг олгох шийдвэр гаргуулах гээд олон шинэ санал санаачилгуудыг дэмжих, сурталчлах, ажил хэрэг болгоход хамт олноо удирдан зохион байгуулж ажилласан. Тэр бүгд хамтын хөдөлмөр, бүтээл. Хамтын хүчээр, сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байсан учраас дээрх олон ажил амжилттай болсон гэж боддог. Харин миний хувьд, олон улсын хуульчийн хувьд, хамгийн дуулиантай, бас сонирхолтой ажил хийсэн нь хулгайд алдагдсан Т-Батаарыг АНУ-аас эргүүлж эх орондоо авчрах ажлыг шууд хариуцаж, амжилттай дуусгасан. Хоёрхон хоногийн дараа Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Т-Батаарын дуудлага худалдааг хойшлуулах тухай АНУ-ын шүүгчийн тогтоол гаргуулж байсан нь мартагдахын аргагүй үйл явдал. Амралтын өдрүүд таарсан ч цагийн зөрүү, танил тал, сурсан эрдэм, ажлын туршлага энэ бүгдээ ашиглаад тэрхүү шүүгчийн тогтоолыг нэг хоногийн дотор амжиж гаргуулж чадсан. Энэ хууль зүйн маргаан, тэмцлийн явцад АНУ-ын өмгөөлөгчид, эрдэмтэд, прокурор, мөрдөн байцаах албаныхан, гаалийнхан гээд олон салбарын хүмүүстэй нүүр тулж ажилласан. Тэдний үйл ажиллагааг Монголынхтойгоо харьцуулах ховор боломж олдсон. Палентлогийн үнэт өв дурсгалыг хамгаалж, буцааж авчирсны үр дүнд хулгайн замаар гарсан лавтайяа 60-70 үзмэрийг эх орондоо авчирсан. Бүхэл бүтэн музей байгуулах хэмжээний үзмэр хулгайгаар гарсан байсан юм шүү дээ. Энэ ажил 4-5 жил үргэлжилсэн. Сүүлд л гэхэд Холливудын алдарт жүжигчин Николас Кейж, Леонардо Ди Каприогоос худалдаж авсан үлэг гүрвэлийн толгойгоо буцааж өгсөн. Бөөн адал явдал. Кино л гэсэн үг.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Тамгын газрын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газар дороо хөлгүй, орон тоо цөөн, цомхон аппарат. Гэсэн ч хамаарахгүй салбар, хүрэхгүй газар байхгүй учраас ажлын ачаалал ихтэй. Тийм болохоор мэдээллийн технологийн ололтыг сайн ашиглах хэрэгтэй л гэж хэлье дээ. Бидний хувьд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудаа чадваржуулах талд илүү анхаарч ажилласны үр дүнд хуулиар хүлээсэн бүхий л үүрэг, даалгаврыг биелүүлж, тохиолдсон сорилтыг амжилттай давж чадсан гэж боддог. Бичиг хэрэг болон шагналын тасагт тусгай программууд нэвтрүүлснээр ард иргэдээс ирдэг захидал харилцаа цахим бүртгэлд орж, эмх цэгцтэй болж, хаана ямар шатандаа явж байгааг хянах, төрийн ой санамж сайжрах, давхардал, цалгардал багасах ач холбогдолтой болсон.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:48
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:48
Irgen [203.116.226.66] 2020-11-05 01:29:06
Haraal har tolgoig ni oroono gedeg. Aljaalaa buruu taildag gaj humuus bagasah boltgaa
Зочин [139.5.217.169] 2020-11-04 22:04:12
...хамаарахгүй салбар,хүрэхгүй газар байхгүй гэнэ үү, үнэндээ ч Тэгсэн байхаа....хуучаа ярих гээд ..
Зочин [202.9.46.35] 2020-11-04 12:41:39
Зүгээр л үхээд өг тэгхүү
Зочин [203.91.115.46] 2020-11-07 06:50:47
Яалаа гэж үхэх сэхэхэд минь хүрээд байна! Дуртай бол чи өөрөө үхээд өгөөч!!!
Зочин [66.181.186.229] 2020-11-04 13:14:16
Чи ч гэсэн
Зочин [122.201.21.55] 2020-11-04 12:06:33
Хамгийн анх Ардын банкыг луйвардаж аваад голомт нэртэй болгосон доо энэмуу өлөн цагаан бөөс цаашаа ихээ хулгай
Зочин [2.101.8.20] 2020-11-04 21:24:09
Худлаа цуурахаа боль.
Zochin [150.129.140.234] 2020-11-04 11:45:49
Улсыг хохиролгүй болгох нь шудрага байхаа Нэг хэсэг нь албан тушаалаа ашиглаад хөрөнгөжөөд байхад энэ АТГ шударга л баймаар юм даа
зочин [192.82.68.37] 2020-11-04 10:44:17
Ямар гавьяа байгуулсан юм бэ? .....Даан ч дээ Монгол улсыг ийм болгочихдог....Та гайхуулах хэрэггүй, Арай л арай л арай л
Зочин [202.179.21.222] 2020-11-04 11:43:44
Gavya bn aa bn!!!
Зочин [202.21.108.150] 2020-11-04 10:42:40
Ачит Ихтээ буцааж өг
Зочин [202.179.21.222] 2020-11-04 11:44:31
SY BATBOLD CHI BOROO GOLD-n ALT-g BUTSAA OG!!!!!!
Зочин [66.181.161.14] 2020-11-04 10:26:17
Элбэгдоржийн тоодгор оо???? Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байх нь төрөөс тэрбумтан төрүүлдэг албан тушаал гээд хэлээч.
дэмжигч асан [150.129.140.232] 2020-11-04 10:12:41
ард түмэний тархи угааж хий салхиар нь хувийн ашиг хайгч итгэл даадаггүй адгийн новш идсэн уусан нь хэдэн үед нь хараал болж адгийн муугаар тамд унахыг ерөөе
eh orniig mini bysniylan byryy ydirdahad orolzson hyn bygdiig haraana!!!! [90.27.179.234] 2020-11-04 10:06:09
Muusain abilgagch toriin ner barisan hylgaich nar dyygai zail!!!!
зочин [202.9.46.149] 2020-11-04 10:04:57
ӨЛӨН ЦАГААН ГЭГЧ ЭНЭ ЭТГЭЭДИЙН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЦААД ЭЛБЭГДОРЖДОО ҮЙЛЧЛЭХ ҮҮРЭГ Ч АРАЙ ХЭТЭРСЭН БАЙХОО. ТӨРИЙН АЖИЛ ХИЙХ ЁСТОЙ АТАЛ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАН ХАМАГ БУЗАР БУЛАЙ БҮХНИЙГ НЬ БЭЭЛИЙ БОЛЖ ГҮЙЦЭТГЭСНЭЭ ИЧИХГҮЙ ИНГЭЭД ЯРЬЖ БАЙХ АРАЙ Л УУ??? ЭРДЭНЭТИЙГ ХҮРТЭЛ МӨЛЖИХӨД НЬ ЭНЭ ӨЛӨН ЦАГААН ЗҮТГЭЖ ХАРИУД ОДОО АЧИТ ИХТ ГЭГЧ ХАМТЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ХУУЛЬ БУС ЮМ БАЙГУУЛСАН НОХОЙ ЭТГЭЭД. ЭНИЙГ ЯАГААД СУЛ ЯВУУЛААД БАЙДАГ ЮМ БОЛ???