Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ
Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн тухай дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Энэ талаар Багануур дүүргийн Засаг дарга Г.Даваасүрэн “Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануурт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-рүү сорьцыг явуулахад PCR шинжилгээний хариу нь батлагдаж ирлээ.
"Ойрын болон дам хавьтлын 37 хүний сорьц түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан"
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр
Одоогоор тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 17 хүн, дам хавьтлын 10 хүн гээд нийт 37 хүнийг олж тогтоож, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад эхний удаад сөрөг гараад буй. Гэхдээ хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.
Дүүргийн иргэдийг хоёр өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж сайн дурын шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.




































































Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
5 настай охиныг зодсон хэргийг шалгаж байна
BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна