Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй, холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг байгууллагуудын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, шууд хүлээн авах боломжтой болж орон нутаг хооронд хийгдэж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих боломж бүрдсэн юм.

Аймгийн хэмжээнд улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх хоёр хяналтын цэгт төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт