Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ Жо Байденд шилжүүлэн өгөхтэй холбоотой анхан шатны журмын талаар "шаардлагатай зүйлсийг хийхийг" засаг захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газарт /GSA/ үүрэг болголоо.

Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч, түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөд бэлэн байгаагаа GSA болон тус газрын дарга Эмили Мерфи мэдэгдсэн гэж "CNN" телевиз урьд нь мэдээлсэн юм.

“Бидний үйл хэрэг тууштай үргэлжилж байна. Бид тэмцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд бид ялна гэдэгт итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч манай улсын ашиг сонирхлын үүднээс Эмили болон түүний багт анхан шатны протоколын талаар шаардлагатай бүх зүйлийг хийхийг зөвлөж байна. Багийнхандаа ч мөн үүнийг хий гэж хэлсэн” гэж Трамп “Twitter” хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн эх орныхоо төлөө "чин сэтгэлээсээ зүтгэсэнд" Мерфид талархал илэрхийлэв. Түүний хэлснээр GSA-гийн дарга "дарамт, сүрдүүлэг, доромжлол"-д өртсөн байна. "Түүнд, түүний гэр бүл эсвэл GSA-гийн ажилтнуудад ийм зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна" гэж Цагаан ордны одоогийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Ийнхүү Америкийн удирдагч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс дахин татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Байдены сонгуулийн штаб ч мөн асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.23] 2020-11-27 14:55:02

монгол ч өгнөрсөн дөө

Bi [83.185.82.33] 2020-11-25 23:18:16

Biden mundag buhniig uurchilnu haraarai, mgld mash ashigtai bolj hujaag daramtlana saihaan

Зочин [202.21.108.18] 2020-11-24 05:26:43

biden bol hyatadiin taviul

Зочин [122.201.22.70] 2020-11-24 03:27:58

Илэрхий юман дээр энэ нөхөр өөрийгээ ч өрөөлийг ч их зовоож байна даа.

Зочин [139.5.216.209] 2020-11-24 02:43:02

Ёс зүйтэй байна. Харин коммунист удирдагчаас өөр юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.