Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.

Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.63] 2020-11-27 01:25:19

Үддэгдэл 800000 төгрөгөөр архи авахыг дэмжихгүй битгий солиотой санал дэвшүүлээд бай юунд бэлэн мөнгө халамж вэ зогсоо ажиллах хүн бэлтгээч халамжаас татгалз одоо болно эзэнгүй улс болчихлоо

Зочин [203.91.115.51] 2020-11-26 11:59:19

Энэ Хүрэлчүүдийг огт ойлгохгүй юм.Ерөнхийлэгч маань,Монголын бүх өрхүүд гэсэн болохоос АН-ын гтшүүн өрхөд гэгээгүй шүү дээ.Бас бүх өрхүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийн халамжийн.мөнгө авдаггүйг мэдмээрсэн.АН-аас нэр дэвшиж,сонгогчдын дийлэнх олны санал авсан Ерөгхийлэгчид салаавч өгөх.гээд УИХ-ын гишүүдээ ядарсан монгол түмнийхээ эсрэг уриалж.байгаа Хотгор шанагатын эзэн СЯ-ны сайд Хүрэлбаатар гэх дөргүй бух шиг.феодлыг бүр ойлгохоо.байлаа. Түүний үг үйлдэл бүхэн.ӨШ ХОНЗОН.үнэртээд бхйх боддло.Ёр нь Хүрэлчүүдийн өнгөн.дээо МАН сөнөх нв үү дээ. Та бүхний өмнөч хойноч МАН үлдэр л юмсан даа.

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 02:30:43

Та УИХ гишүүн ундармаагаас мөнгө салгаж өгөөч

Зочин [202.126.89.209] 2020-11-26 03:07:30

Hөгөө авилгачдын офшорт байгаа доллорыг авч ирнэ гэсэн амлалтаа одоо л биелүүлэх хэрэгтэй байна.

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 02:28:53

Ерөнхийлөгч өө та УИХ байсан Ундармаагийн луйварыг шударга шийдэж энэ луйварчинг аас мөнгө гаргуулж өгөөч !!

Зочин [103.26.194.223] 2020-11-25 10:08:32

Ажилгүй хүн чинь ийм хүнд сандарсан үед ч гэсэн ингэж л сонгуулийн шоугаа хийж суухаас ч яахав дээ,

Зочин [64.119.20.119] 2020-11-26 00:41:49

Хориг тавих нь маш зув. Арай дэндvv тусов баталсан байсан. Еронхийлугч ингэж хориг тавиагvй бол Монгол Улсын маш их мунго хэрэггvй зvйлд хэдэн хvний гараар ороод алга болно.

Нүд чих [139.5.216.193] 2020-11-25 09:57:21

Хүнийг гаднах дүр төрхөөр доромжлох,дүгнэх хэрэггүйдээ дүү минь.Хүний юу бодох,ямар царайтай байх хэнд хамаагүй асуудал.

Зочин [66.181.161.80] 2020-11-25 09:31:02

ккк энэ зураг бол инээдтэй юм. Хүнд нэг зохихгүй төрх гэж байдаг даа. Мань нөхөрт ийм анхаарал төвлөрсөн, бодлогоширсон төрх төрөлхийн угаас зохихгүй юм.

zochin [81.182.202.47] 2020-11-25 09:29:19

Mash undesleltei zuv shiidver bna

Иргэн [202.126.92.99] 2020-11-25 06:31:48

1 сая төгрөгийг дэмжиж байна, Ерөнхийлөгчид саналаа өгнөө, төрийн хөрөнгийг дээгүүрээ бүгд хэдэн тэрбумаар н хувааж идэж ашиглаж байхад ийм хүнд үед ядарсан ард түмэндээ гараа сунгахад яадгын, өмнө мөнгө зөндөө л өгч байсан Монгол дампуурчаагүй байж л байна, энэ мөнгийг өгөхгүй дээгүүрээ тендэр нэрээр хувааж идэх орлого нь багасах болхоор дургүйцээд байгаа

Иргэн [66.181.161.51] 2020-11-25 05:22:10

Ерөнхийлөгч болж байвал улсаа шатаач ч болно.

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:44:59

yaj ingej sohroor comment BICHDEG bainaa. iim hund ued ard tumendee ogch hudulj bgaa Jijiguudee demjsen ni deer bz dee, yo yo tas teneg ork

dd [202.9.46.215] 2020-11-25 05:20:53

zuv zuv

зочин [66.181.161.51] 2020-11-25 05:18:52

Хориг тавьж болно.Хэмнэлтийн горимтой холбоотой саналууд байж болоно.ЭРСДЛИЙН САН ЗӨВ.Харин 1 сая төгрөгийн асуудал ерөнхийлөгч дахин ерөнхийлөгч болохын тулд бэлэн мөнгөөр нүүр тахалж байгаа хэрэг.Хавтгайруулж болохгүй.Цалин тэтгэвэртэй, халамжийн тэтгэвэртэй томоохон бизнесменүүд олон мянган малтай малчид ийм хүмүүст хэрэггүй шүү. Харин үнэхээр энэ үед орлоггүй өрх толгойлсон хүмүүс ахмал настан гэх мэтийг судалгаагаар тогтоож бэлнээр 1сая төгрөгийг өгөх.Компаниудад өгч болохгүй тэд 800000 төгрөгөнд борлогдохоо байсан зүйлээ багц болгоод энэ дуусна.Жишээ нь:Алтанхуяг засгийн тэргүүн байхдаа баахан мөнгө аж ахуйн нэгжүүдэд тараагаад юу болсон.Сайн сайхан болсон нь хаана бна.Ерөнхийлөгч өөрөө бас аж ахуйтай.Ажиглаж байхад энэ өвчнөөр далимдуулж сайн хүн болох гэсэн их хурлын гишүүд бий болосон нь нууц биш.Засгийн газар сайн муу хэлүүлээд ажиллаж байна.Тодрох гэсэн нөхдүүд сонин бна шүү.Алтанхуяг гуай яриаг сонсоод дургүй хүрэв.Би энэ хүнийг дэмжихийн дээдээр дэмжиж байлаа.

Иргэн [66.181.161.119] 2020-11-25 06:51:22

МАН ын бөгс долоогч минь, Алтанхуяг ер.сайд байхдаа ААН- д зээл авч жижиг дунд үйлдвэр урьд байгаагүй хөгжсэн, түүнээс хойш Монголын эдийн засаг хэдэн их наядаар тэлсэн, үүний үр ашгийг МАН ын гахайнууд хүртсэн, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Гарамжав гэх мэт, Жич. Цэмэнтийн үйлдвэр. Хужаагийн цэмэнт хэдэн оноос Монголд орж ирэхээ больсон мэдэх чи мал

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:45:24

VOUCHER Zuv sh tee

Зочин [103.229.121.41] 2020-11-25 05:17:27

Энэ засаг их хурал ард түмний өөрсдийн сонголт ардчилсан нам арчаагүйдээ санал аваагүй ард түмний сонголтыг хүндэтгээд эрхэм ерөнхийлөгч эрхэм ардчилсан намынхан наад улсуудаа зүгээр л ажлыг нь хийлгээч гуйя та нар зөвхөн ирэх жилийн сонгууль л бодоод байна ш дээ хэнийг сонгохоо бид мэдье

ЗОЧИН [66.181.191.67] 2020-11-25 05:00:49

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

Ганаа [66.181.179.221] 2020-11-25 04:42:32

Барилга барихаа нэг жил өнжчих хүн ардынхаа амь амьдралыг бодоо

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:45:56

Erunhiilugchiin Zuv uu, MANAN boliyoo

Zochin [66.181.185.195] 2020-11-25 04:20:33

Bolichoocheee yadargaatai yum bee

зочин [66.181.161.49] 2020-11-25 04:15:22

хамгийн гол нь энэ эрсдэлтэй цаг үед ард иргэдээ бодсон шийдвэр нь зөв л гэж бодож бна даа тойрог тойрогтоо авдаг тэр 76 тэрбумаа хүртэл хэмнэлтэнд оруулах хэрэгтэй дээ

зочин [43.242.242.42] 2020-11-25 03:54:22

Саналийг дэмжиж байна 800 төгрөгний ваучерийн оронд бэлэн мөнгө өгөх хэрэгтэй.

aagii [66.181.186.46] 2020-11-25 03:46:54

сонгууль ч дөхөж байна даа.энэ баттулга жил бүр л хориг тавих л үүрэгтэй юмуу хэдэн оноо цуглуулах гэсэн үйлдэл юмдаа улсын төсөв хүнд цагт юун 1 сая төгрөг тараах вэ eрөнхий сайд хэлсэн биз бид тийм их мөнгөтэй улс биш гэж хэлсэн энэ хүн тэр үгийг нь ойлгоогүй юм байна даа

Зочин [103.57.95.86] 2020-11-25 06:29:40

900 тэрбум чинь дороо л үрэгдээд дуусна ш дээ. Дараа нь яах юм. Тэгсэнд орвол үнэхээр ажилгүй орлогогүй хэцүүдэж байгаа эмзэг бүлгийнхэн, хүүхэд хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй өвчин зовлонтой хүмүүстээ сар бүр тогтмол хүнс, эм тариа, түлш зэрэг нэн шаардлагатай эд зүйлсээр хангаад, үлдсэнийг нь сэргэх магадлал өндөртэй жижиг, дунд бизнесүүддээ хүүгүй зээл олгосон нь илүү үр дүнтэй санагдана. Аж ахуйн нэгжүүд боломжтой нэг нь үйл ажиллагаагаа цахимаар явуулах гэж үзвэл дээр байх гэж бодож байна.

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:47:23

solioroh yumaa hurelsuh, ulsii uurhai zarsan hurelbaataraas avaachee, esvel banknii munguur kazinoodson novshnuudaas avaachee Hurelsuh luivarchin

Зочин [64.119.17.37] 2020-11-25 04:02:36

Мөнгөгүй биш мөнгө байгаа гэдгийн чамаас илүү мэдэж байгаа хүн дээр нь хормг тавих өөр чадалтай хүн байна уу

Дэмжлэггүй хувь хүн [202.126.88.204] 2020-11-25 03:19:41

Маш зөв монгол улсаас ямар ч халамж тэтгэмж авдаггүй мөртлөө , ямар нэгэн аргаар татвар , торгуул төлдөг хүмүүс одоо хүнд байдалд орж эхэллээ . Энд нам хамаагүй шүү ,

Зочин [202.9.40.98] 2020-11-25 03:19:36

Энэ асуудалд УИХ авах гээхийн ухаанаар хандаж,олон соёлын төв,хөшөө дурсгалын цогцолбороос эхлээгүйг бүрэн хасаж заримыг нь түр азнах нь зөвөө, харин 200 мянгыг бэлнээр тарааж 800 г эрхийн бичгээр олгох нь тийм ч оновчтой бус байхаа. Үүний оронд вакцинаа энэ мөнгөөрөө авч хүн ардаа аварвал яасан юм бэ....

Зочин [66.181.181.143] 2020-11-25 04:29:15

Zov shu de. Yagaad buruu gj

Зочин [202.179.25.146] 2020-11-25 03:18:41

зөв

Зочин [122.201.21.215] 2020-11-25 03:10:56

Дэмжиж бна. Харин хурдан хэрэгжүүлэх шаардлагатай.

Зочин [59.153.112.51] 2020-11-25 03:08:41

МАШ ЗӨВ.УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙХАД ЮУНЫ ЧИНЬ СУМ БАГУУДАД СОЁЛЫН ТӨВ БАРИНА ГЭЖ .

Зөв [202.9.40.124] 2020-11-25 03:07:01

Нөгөө 64 тэнэгүүд нь хүлээж авахгүй л дээ shit. Эфэнэ хүн үнэхээр ганцаардаад байхийм яаахуу ардуудааааааааааа?

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:48:56

MANAN huchtei darhlaatai tuvhnojee, ELBEGDORJ yaagaad shorondoo yavdaggui yum boloo

zochin [66.181.181.28] 2020-11-25 03:03:51

Mash zuv

зочин [202.21.109.36] 2020-11-25 03:03:10

ер нь улс төрчид маш өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй юм байна яагаад гэвэл алтанхуяг өчигдөр чуулганы хуралдаан дээр онцгой комиссынхныг доромжлоод их дээрэнгүй байсан тэрний нөлөө нь ард иргэдэд ирж буухдаа хөл хорионы дэглэм шууд суларч үл ойшоох байдлаар илэрч байна шөнө эрүүлжүүлэхэд олон хүн хонож өглөө цонхоор хартал манай байрны гадаа байсан машинууд тал хувь нь хөдөлгөөнд орсон байна

Иргэн [150.129.142.250] 2020-11-25 03:02:42

Энэ их хурал бодитойгоор хандаасай. Маш зөв агуулгатай хориг гэж үзэж байна. Сангийн сайд Хүрэлбаатар улс төржлөө гэж хэлэх үндэсгүй. Өмнөх ЗГ-ын лайгаар ийм болсон гэж ч хэлэх нүүргүй болсон

Зочин [210.13.44.130] 2020-11-25 05:49:48

ter unen teneg hun Hurelbaatar hogiin yum haanaas henii tsunhiig barij orj irsen be

Зочин [66.181.185.162] 2020-11-25 02:58:59

2021 онд ок сонгуульд чинь явж өгнөө маш зөв тулгаа.

Зочин [66.181.161.29] 2020-11-25 02:54:00

Зөв

иргэн [192.82.75.170] 2020-11-25 02:35:36

зөв


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.