Р.Амаржаргал: Ковид 19 ядуу, дундчуудыг улам доройтуулчихлаа

Aдмин / Нүүр

Тэгш бус, шударга бус байдлыг өөгшүүлдэг орчныг бүрмөсөн халах ховор боломж байна гэж би харж байна

Ковид19 гарч ирсэн шигээ л гэнэт алга болно, бид яаж ийгээд л түүнийг давах болно. Харин Ковид-19 дараах амьдрал, биднийг ямар сорилт хүлээж буй талаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.

Цар тахал гэсээр ойрын ирээдүйд бүтцийн зарчмын өөрчлөлтөд тулгуурласан эдийн засгийн өсөлтийн тухай мартжээ. Цар тахал орлогын ялгарал, ядуурлыг улам нэмэгдүүлсэн хэдий ч тэдгээрийг шийдэх боломжийг бидэнд олгов. Шийдэлийг олж харах нь бидний үүрэг бөгөөд хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхдээ юунд анхаарах ёстойг одоо бодож байх ёстой юм.

Миний бодлоор гурван том сорилт биднийг хүлээж байгаа:

1. Нийгмийн мобильность буюу хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, тэгш бус байдал, ядуурлыг халах эдийн засгийн арга хэрэгслийг шинэчлэх, өөрчлөх асуудлыг шийдэж чадах уу?

2. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах эх үүсвэрийг олж тогтоох, амилуулах асуудлыг шийдэж чадах уу?

3. Эдийн засгийн цоо шинэ зорилт, загваруудыг дэвшүүлж чадах уу?

Бидэнд зүгээр нэг эдийн засгийн өсөлт биш харин чанартай өсөлт амин чухал. Энэ утгаар өсөлтийн хурдцаас илүүд чанар, шинэ чиг хандлагыг урьтал болгох цаг ирлээ.

Цар тахлаас бид сургамж авсан бол хөгжлийг тодорхойлогч, хувийн сектор бизнесийг тамир суулган хөл дээр нь баттай босгох, өсөлтийг тогтвортой барих, хүртээмжтэй байлгах, хөдөлмөрлөх хүсэлтэй хэнд ч гэсэн боломж олгосон байх ёстойг нэг мөр ухаарсан байх.

Үүнийг тулд яах, юу хийх ёстой вэ?

1. Бодит байдал, дүр төрхөө олж харах. Жишээ нь, зөвхөн ДНБ-ны өсөлт гэдгээр эдийн засгийн байдлыг дүгнэж болохгүй. Манайх шиг улсад, уул уурхайн зарим нэг экспортыг нэмэгдүүлэхэд хүссэн тоо гаргаад ирнэ. Тиймээс Ковид 19 дараа ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэлэг хүртэгчдийн тоог онцгой анхаарч төрийн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.

1. Өрхийн хэрэглээ, түүний тоо, хэмжээ, бүтцэд гарч буй өөрчлөлтийг улирал бүр, болж өгвөл сар сараар нь бодитой гаргаж төрийн бодлогыг тухай бүрд нь залруулан, тодотгож гурваас доошгүй жил явах шаардлагатай. Алсдаа ч эл үзүүлэлтүүд нь шалгуур баримжаа болох ёстой.

2. Миний ойлгож байгаагаар асуудал энэ удаагийн цар тахлаар төгсгөл болохгүй. Ар араас нь ковид 20, 30 г.м “олон ангит” драм үргэлжилнэ гэж тооцож эдийн засгийг, нэн ялангуяа сангийн бодлогыг төлөвлөх шаардлагатай.

2. Хөдөлмөрийн зах зээл чухам яах, ямар чиглэл давамгайлахыг урьдчилан хэлэх аргагүй байгааг хүлээн зөвшөөрч эдийн засгийн нөөц, бололцоог зузаатгах, дайчлах, түргэн шуурхай маневрлох чадавхтай төрийн алба, албан хаагч нартаа болох нь нэг намын эрх ашгаас хамаагүй дээгүүр шаардлага юм. Төрийн албыг зоригтой шинэчлэх, үр өгөөж, бүтээжийг эрс нэмэгдүүлэх цаг хэдийнээ болсон.

3. Ашиг орлогоо бодоод ажилчид аа явуулж буй, хөрөнгө оруулалтаа хумьж буй аж ахуйн нэгж нь “төр засгаас болж байгаа ш дээ” гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэднийг буруутгах аргагүй, гэхдээ яг ийм хүнд, сорилтын үед л шинэ боломж, үйл ажиллагааны шинэ чиглэл, арга хэлбэрийг олж харах нь менежер хүний ур чадвар, үүрэг, цаг үетэйгээ нийцэх эсэхийн шалгуур юм шүү. Инноваци гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн процессыг хэлээд байгаа юм биш. Мөн стратегийн шийдвэр гаргах чадварыг бас багтааж буй ойлголт.

4. Тэгш бус, шударга бус байдлыг өөгшүүлдэг орчныг бүрмөсөн халах ховор боломж байна гэж би харж байна. Хөгжилтэй улс орнуудад технологийн дэвшил, глобал эдийн засгийн бүтцэд ямар нэгэн байдлаар хамрагдаж чадсан нь “эрс тасарсан”, харин Монголд төрд хэн ойрхон, төсөвт хэн ойрхон, лицензэд хэн ойрхон байсан, хэн шударга зүтгээрэй гэж хүлээлгэсэн төрийн албыг өөрийн шуналдаа бүрэн ашиглаж чадсан нь эрс тасарсан. Төрийн эрх мэдэлд шуналт нэг нь түүнийг дүүрэн ашигладаг хэдий ч, (төрд) маш муу зүтгэдэг л дээ.

1. Ковид 19 баялаг, орлогын ялгарлыг нэмэгдүүлсэн, гэхдээ “тасарсан” хэдийг улам баяжуулсан гэхээс ядуу, дундчуудыг улам доройтуулсан. Тиймээс харьцангуй ядуурал цаашид тэвчихын аргагүй байдалд ороод байна. Энэ утгаар, Ковид 19-ийг даван гарах (ер нь аливаа хямралыг) ачааг хэн үүрэх вэ? Санхүүгийн ачаалал хэний нуруунд ирэх вэ гэдэг нь улс төрийн сонголтын асуудал шүү.

Хэнд ямар ачаа үрүүлэхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төрийн сонголтоороо шийднэ. Бүр тодорхой хэлбэл, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Х.Баттулга яг ийм дарааллаар хариуцлага үүрнэ.

2. Тэгш бус байдал ямар байна, яах хандлагатай, юунаас болоод байна гэдгийг төрийн шийдвэр гаргадаг хүмүүсийн ширээн дээр хамгийн түрүүнд тавигддаг үзүүлэлт байх ёстой.

3. Мэдээж хэрэг төрийн шийдвэр гаргаж болохуйц хэмжээний судалгаа шинжилгээ нь байх ёстой бөгөөд түүнийг хийж чадах судлаачид, төв нь байх ёстой. Бодит байдлыг гоёж чаминчлалгүй, “будаг шунхгүй” илэрхийлэх чадавх бүхий институцүүд хэрэгтэй гэдгийг сануулъя.

5. Нийгмийн хамгааллын тогтолцоо шаардлага хангаж байгаа эсэхийг үндсээр нь эргэж нэг үнэлж, нягтлах цаг болсон. Тухайлбал, ажилгүйдлийн даатгалыг тооцох, хамруулах, санхүүжүүлэх өнөөгийн байдал цагийн шалгуур даасангүй.

1. Цаашид нийгмийн хамгааллын чиглэлүүдээс аль нь амин чухал болох хандлагатай байгааг засаг мэдэж байх үүрэгтэй. Эдгээрийг зөв олж харвал нийгмийн давхарга доторх болон давхарга хоорондын, тухайлбал, ажиллах хүчний хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, 2030 он гэхэд хүчирхэг, бат бэх дундаж давхарга буй болгох, түүнд нь хүн амын 80 орчим хувь нь хамрагдсан байхаар зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

2. Өрхийн амьжиргааны зайлшгүй байх түвшин гэдэг үзүүлэлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийн оронд ашиглаж эхлэх хэрэгтэй.

6. Дараагийн нэг том тун ч төвөгтөө асуудал бол татвар. Тэгш бус байдал, шударга бус байдлыг шийдэх, нийгмийн тогтвортой, тасралтгүй хөгжлийг удирдлага болгон баялагын дахин хуваарилалтыг хэрэгжүүлдэг байх нь цаг үеийн хойшлуулах аргагүй зорилт болжээ.

1. Үндэсний хэдэн үйлдвэрийг босгож ирэх, татвараас зугтах зайлсхийх, нуун дарагдуулах зэрэг зохисгүй үйлдлийг зогсоох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зорилготой бүрдүүлсэн татварын тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн билээ. Зорилтоо биелүүлсэн юм ч байгаа, цаг үеийн шаардлага даагаагүй юм ч байгаа.

2. Одоо татварын шинэтгэл хийх цаг болсон бөгөөд түүний гол утга нь шударга хэрэгждэг, тэгш бус байдлаас сэрэмжилсэн байхаар дизайн хийх ёстой.

3. Ялангуяа өөрөө хөлс хүч гаргаагүй мөртлөө, жишээ нь, уул уурхайн лицензээр далимдуулан рент хүртээд суудаг нэг хэсэг олны дургүйцэл хүргэж байгаа, тэдний улс төрд хутгалддаг нь хирээс хэтрээд байгааг одоо л шийдэх боломж гэж би харж байна.

7. Бидний нэг том проблем нь “хойд хормойгоороо урьдахаа нөхөж” ирсэн өрийн асуудал. Улс орны өр нь түгшүүртэй байсан бол, Ковид 19 дараа, бизнес нь өрийн торноос салахын аргагүй болчихлоо. Асуудлыг хэрхэн шийдэх талаар бишгүй л санал явж байна.

1. Асуудлыг бүхлээр нь шийдэх аргагүй бол хэсэгчлэн шийдэх арга байдаг. Хэсэгчилсэн шийд олохгүй байгаа бол нэг хэсэг орхих арга буй. Өөрөөр хэлбэл, Ковид19 өмнөх, дараах гэсэн татвар, өр, зээлийн тайлан балансыг хэрэглээд явж болно.

2. Хүсвэл шийдэл байгаа бөгөөд дахиад онцгойлон анхааруулахад –энэ бол эдийн засгийн асуудал биш харин улс төрийн сонголтын асуудал юм.

Монголд мөнгө дутаагүй, байхгүй биш ээ, хуваарилалт (хэнд хэдийг өгөх вэ гэсэн) нь улс төрийн сонголт бөгөөд тэр нь дэндүү шог, дэндүү харалган, дэндүү шударга бус байгаа юм.

8. Бодит эдийн засгийн сектор сүрхий донсолгоонд өртлөө. Аж ахуйн хэлхээс тасалдаж, итгэлцэл буурч, санхүүгийн системийн хоцрогдлоос хамааран бартер газар авлаа. Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ.

1. Дэлхийн болон бүс нутгийн худалдаа ямархуу дүр төрхтэй болохыг хэлэх арга алга ч 800 км цаана, өмнө зүгт дэлхийн эдийн засгийг чирч яваа, цаашид ч чирэх эдийн засаг байгаа. Энэ давуу талаа ашиглаж чадахгүй бол бидний хохь болох биз.

9. Хөрш орны эдийн засгийн олгож буй бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, яваандаа уул уурхай бус харин эдгээр салбар Монголын эдийн засгийн 2\3 бүрдүүлдэг болох ёстой юм. Тийм бололцоо бүрэн байгаа. Монголчууд газар шороогоо хэн “хир гүн, хир хурдан ухах вэ” гэдгээр уралдах бус харин толгойгоо ухан сайхан амьдрах бололцоотой. Аж үйлдвэр 4.0, хиймэл оюун ухаан, их өгөгдөхүүн, генетик, нано технологи гэх мэтийн орчин үеийн шинжлэх ухааны ололт бидэнд хосгүй боломж олгож байгаа юм. Бид чадах ёстой биш харин чадах үүрэгтэй. Энэ стратегийн зорилтыг төр засаг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил болж, бодит байдал болгож байж л улс төр, эдийн засгийн тугаар тогтнол аюулгүй байдлаа хангана, баталгаажуулан. Энэ бол миний итгэл үнэмшил.

Монгол Улсын Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.252] 2020-12-03 10:35:24

Энд муулаад байгаа хүмүүс болиосой. Амаржаргал гэж энэ хүний мэдлэг,туршлагыг ашиглах л ёстой юм байгаам даа.

Orkuud [66.181.187.205] 2020-12-03 13:13:30

Orkuud dandaa hun muuldag tegsnee yag duuraidag haha bitgii too

Зочин [66.181.161.18] 2020-12-03 06:10:43

Энэ нөхөрийг чинь овоо юм байх гэж бодож байсан чинь нөгөө ХУУ ХАМАХ БАНКТАЙ /ХХБ/ холбоотой золиг гэлүү

zochin [66.181.187.205] 2020-12-03 13:15:13

Gushdee Amraag bagaaas ni medne. Banktai holbootoi bish tusdaa baiguullaga ajilluuldag shdee. Oyunlag ehner ni ih huurhun emegtei baidag saihan ger bultei

Зочин [202.126.88.54] 2020-12-03 01:31:18

Нэг ийм худлаа цэцэрхсэн, хийх ёстой үедээ юу ч хийгээгүй, өөрөө өөрийгөө "Эдийн засагч" гээд бодчихсон АН-ын маанагуудыг одоо хэн ч сонсохгүй. Одоо бол онолдох биш зүгээр л эрүүл саруул, "хар" ухаан хэрэгтэй. Иймэрхүү эдийн засгийн хиймэл онолыг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 хэнээр ч заалгахгүй мэдэж байгаа. Тэр 2 харин зөвлөхүүдээ л сайн ажиллуулах хэрэгтэй. Одоо АН-ын худлаа чалчигчдад Монголчууд аль хэдий нь итгэхээ байсан. Одоо Монголчууд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч сайд 2-оо сайн дэмжих хэрэгтэй. Гэхдээ бас сайн чангалж, зөв ажиллуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2-ыгоо Монголчууд бүрэн дэмжиж байгаа.

zochin [66.181.187.205] 2020-12-03 13:17:21

Ali ali ni heregteishdee.

Доржпалам [72.140.194.106] 2020-12-02 19:55:10

Энэ хүн

Zochin [66.181.187.205] 2020-12-02 17:41:09

Ulsuud baina

Үр ачаа хараад суух [202.126.88.64] 2020-12-02 16:49:50

Бинзен нь дууссан хүн

Zochin [66.181.187.205] 2020-12-02 17:44:14

Ta nar babnikuud heden sariin umnuh songoltoo harldaaa! Tegeed orlogo chin usuj jargaltai bolson ni haana bainaaaa.

Zochin [66.181.187.205] 2020-12-02 17:42:18

Turshlagatai medlegtei chadwartai shudraga hun. Mongoliin baylag

Зочин [122.201.21.216] 2020-12-02 14:28:24

Нээрээ энэ хүн ерөнхий сайд болно гээд зрөнхий сайдын хиймэл өрөөнд тухлаад мах 20 000 төгрөг давлаа гэж худлаа яриад байсан нь санагдчихлаа

Зочин [66.181.187.205] 2020-12-02 17:46:58

Ардчилсан намаас дэвшсэн. Чадвараар

Зочин [202.55.191.194] 2020-12-02 13:55:26

бүр доройтуулсан биш зүгээр ийм бгаа гэдгийг дахин тодоор харууллаа л гэж бодож бна.

Зочин [202.21.109.71] 2020-12-02 11:35:41

Энэ улс төрийн үхдэл их баяртай байнааааа

Зочин [66.181.187.205] 2020-12-02 17:48:33

Амны билгээс гэдэг. Хүн хараахаар тухайн хүний мууг өөр дээрээ авдаг гэсэн шүү.

Зочин [122.201.31.67] 2020-12-02 10:54:36

Eрөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа болохоор энэ мэтийн хувалзнууд амь орж эхэлж байна даа

мэдэмхийрэх [59.153.114.236] 2020-12-02 10:08:45

Энэ хүн шинжлэх ухааны нээлт хийсэн байна. Нобелийн шагнал өгөх хэрэгтэй байна

Зочин [64.119.21.44] 2020-12-02 09:07:35

Amarjargal hudlaa onol yarihaas hetrehgui,odoo bolnoo ,tetgevertee suu!

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 08:49:44

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [103.26.194.223] 2020-12-02 08:19:46

Энэ Амаржаргал гэгч саяхан “ард түмнийг ядуу хоосон хүн сүрэг” тэдэнтэй би доошоо ордоггүй” гээд байсан яасан бэ?

Зочин [103.10.22.36] 2020-12-02 07:48:55

Ene hun tor-d hichneen jil blaa, yu hiij giiguulvee. Ene met ymnuud bgaaguin ih ym,

Зочин [83.250.198.201] 2020-12-02 07:28:40

худлаа онол ярисан хүмүүс та нараас залхаж байна шинэ үеийхэнд зайгаа тавиад улс төрөөс зайлж үз

зочин [202.179.8.210] 2020-12-02 06:07:33

Ерөнхий сайд хийж байхдаа энэ талаар үг хэлдэггүй байсан.одоо гэнэт яагаад ядууст хайртай болчихсон бэ.анхнаасаа чиний хийсэн ажлын чинь үр дагавар юм биш үү

Зочин [192.82.69.55] 2020-12-02 06:56:03

Хүмүүсээ ухаарч хүлээж авдгүй юмаа гэхэд ухамсартай соёлтой байгаач, Улс орны эдийн засгийг сэргээх хөгжлийн зөв замыг олоход олон уургалч үзэл, сайн эдийн засагчид, ахмад улс төрчдийн үг зөвлөлгөө чухал байна ш дээ

хужаа [66.181.190.174] 2020-12-02 06:03:08

Ааяаа танай монгу нар үнээр муу байнаа шүү. Гулавхан сая хүнтэй байж ааяа алай дэндүү муу шүү. Манай Бөөжингийн захын нэг муу дүүрэг ч танайхаас олон хүнтэй ва. Үнэхээр үхэр нэрэндээ таалцан үмбүүнүүд ва. Хужаа ахдаа газраа зарваа зарваа.

зочин [202.9.47.17] 2020-12-02 05:44:21

Хий хоосон цэцэрхэгч онол шүүмжлэл ярьсан хүмүүсийн ард бөөн шунал хулгай луйвар албан тушаалын донтон төр засгийг ажил хийлгэхгүй муулж унагах тогтворгүй байлгах явуургүй бодлого явуулж ашиг олж баяжиж ард иргэд ядуурлын золиос болж байна,

Зочин [150.129.142.36] 2020-12-02 05:42:46

Боовоо саасан иргэд их байна шүү

Зочин [192.82.74.48] 2020-12-02 05:31:00

ТА НАРЫН БАЙГУУЛСАН АРДЧИЛСАН ГУЙЛГАЧДЫН УЛС. ТА НАР Л БАЯЖСАН ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.9.46.180] 2020-12-02 05:28:20

МАН дэндүү олон халамжуудыг хавтгайруулан олон жил олгож ямарч хуримтлал бий болгоогүйгээс болж ковидийн үед ажил орлогогүй хөл хорионд орсон нэг хэсэг хүмүүст ямар.ч дэмжлэг үзүүлэхгүй гаргуунд нь хаялаа шүү дээ.Хүүхдийн мөнгө нэмсэн гээд байаа юм.Энэ дотор чинь.хүүхдийн мөнгө.авдаггүй өчнөөн өдрийн орлогоороо.амьдардаг хүмүүс байгаа биздээ.Төр засаг ард түмнээ ингэж ялгаварлаж болох уу.Толгойг нь халамжаар угааж байгаад гарч ирсэн эрх баригчид дэлхийн олон улс орноос ичээч. Гадаадаас зээл гэж гуйлга гуйгаад гутамшиг болж байна даа.

Зочин [66.181.169.162] 2020-12-02 05:19:45

Ерөнхий сайдын албыг сэтгүүлч хийдэггүй бас цэргийн дарга хийхгүй гэдгийг л ухаарцгаа. Цэргийн дарга бол хаана бооно буудна цэрэг арми хөдөлгөнө байнгын сүрдүүлгээр ярьдаг. Ердөө л ингэж сэтгэдэг юм байна шүү. Эдийн засагч сайн эдийн засагчийг ерөнхий сайдаар тавих ёстой. Сангийн сайд ч бас ялгаагүй шуналгүй хүн байх ёстой. Одоогийн засгийн газар мөхөл рүүгээ явж байна

Зочин [203.91.115.42] 2020-12-02 05:02:19

танай намын бүдүүнүүд байсан бол балрахгүйюу? их иддэг байсан шүү та нар.

Зочин [66.181.169.162] 2020-12-02 05:14:09

Энэ хүн ард түмэнд мессеж өгч байгаа болохоос нам ярьсангүй. Өөрт чинь маш хэрэгтэй зүйл бичлээ бичиг үсэг тайлагдсан бол уншаад утгыг нь ойлго бод сэхээр .

Зочин [66.181.189.45] 2020-12-02 03:52:40

Хятад улс хилээ нэг мөсөн хаавал монгол улс хөгжина Газраа ухаад зөөгөөд бх хэнд ашигтай бгаа юм Хэдхэн хулгайч луйварчин хувааж идээд дуусаж бна

Иргэн [66.181.191.51] 2020-12-02 03:44:17

Зүгээр л сайхан яригч.

Зочин [64.119.21.94] 2020-12-02 03:42:04

Ямар ч судалгаа байхгүй байж том том мэдэгдэл хийгээд байх юм даа.

Зочин [66.181.169.162] 2020-12-02 05:15:57

Манай одоо байгаа төрийн эмгэнэлтэй шийдвэрүүдийн горыг зөвхөн ард түмэн л амсаж байна шүү. Нам бодохгүй эдийн засагч гэдэг талаас нь энэ бичсэн зүйлийг уншаад ойлгоод бод.

ЗОЧИН [202.131.227.30] 2020-12-02 03:39:45

ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА ТАВЬЧИХСАН БАЙСАН БОЛ МОНГОЛ УЛС ЯМАРЧ ХЯМРАЛГҮЙ ХАРИН Ч ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХ БАЙЛАА 3 ХАН САЯ ХҮНТЭЙ УЛС ШҮҮ ДЭЭ

Зочин [202.126.89.176] 2020-12-02 03:31:54

Өлсөөд байна


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.