Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн зөрчилтэй батлав
УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тус хуульд сонгуулийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолохоор тусгасан. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр заажээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн хуульд эрх баригчид иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчсөн заалт оруулж, хүч түрэн баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анх УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нарын санаачилж өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж тусгасан байсан нь шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон агуулгыг илэрхийлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байсан билээ. Гэтэл хуулийн батлахдаа “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон юм. Төрийн албан хаагчдад тодорхой хуулийн шаардлага тавьдаг. Харин сонгох, сонгогдох эрхтэй холбоотой харилцааг ямар нэгэн намын үзэмжээр, даргын дур зоргоор биш зөвхөн Үндсэн хуульд заасан шалгуураар хангадаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэйгөөр батлагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчихаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жил ажиллачихаад дахиж сонгогдож 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид нар ямар ийм удирдагчтай болох гэж нийгмийг байгуулж байгаа юм уу. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ. Үүнийгээ яагаад тодруулж өгөхгүй байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
–Сонгуулийн тайлангийн зардал гэдэг 52 дугаар зүйлийг тэр чигт нь хасаагүй байгаа. Сонгууль их зардалтай болж байгаад тантай санал нэг байгаа. Энэ ганцхан Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй юм байна лээ. Хэд хэдэн хуулиар зохицуулах юм байна. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн асуудал байна. Үндсэн хуулиараа нэр дэвшүүлэхгүй гэчихээд Сонгуулийнхаа хуулиар нээгээд өгчихлөө гэсэн асуудал яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
- Эрх баригчид аа, Та бүхний үнэн төрх чинь л гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Оюутолгой, Тавантолгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач. “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш. Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн.
Хуулийн онцлох заалтууд
-Нэр дэвшигч сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно.
-Сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд баримталсан байна.
- Сонгуулийн сурталчилгааг радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур нэвтрүүлэхгүй.
- Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:36
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:36
зочин [139.5.218.80] 2020-12-19 12:00:35
Ахынхаа нэрээр ЖДҮ с зээл аваад мурих гэж бсан, Ахынхаа нэр дээр Эрдэнэтэд шахаа хийсэн, төрийн мөнгөөр казинодож банк дампууралсан, УИХ гишүүн олны нүдэнд дээр зодож Австрали руу зугтсан, нэг авилгач ерөнхийлөгчийн өмнө сөгдөж шоронд орохоос аврагдсан хүн яах бол
иргэн [66.181.161.90] 2020-12-19 08:05:08
Шүүх хурлаасаа өмнө амжаад еөк болчихвол, болчихвол ч гэж дээ болоод яваад байгаа хүн бас бнаа. ОюунЭрдэнэ сайд Миеэг унаж байхад нэг тийм юм яриад байсан даа. Тийм бол тгд нэр дэвшиж болох юмаа даа.
Зочин [139.5.216.10] 2020-12-19 05:42:00
Хулгайч хүн тэргүүн болбол ганц чадах зүйл дөрангйлал тогтох
Зочин [64.119.26.192] 2020-12-19 10:57:58
Ман нам үндсэн хуулийг давсан хууль батлачихав уу өөрсдөдөө тохируулсан хууль гаргаа
Зочин [122.201.21.208] 2020-12-19 00:54:03
зүгээр л хүк ерөнхийлөгч болно гэдэг хууль батлаа байлгүйдээ. ер нь хятадын ман-ы баталсан хуулиуд цаана нэг монгол хүмүүсийг хавчсан агуулгатай байдаг
Зочин [66.181.161.121] 2020-12-18 11:37:17
Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчөөр сонгох бүрэн боломжтой. Түүнийг ард түмэн итгээд сонгосон. Маш олон үйлдлүүд нь жинхэнэ ард түмнийхээ төлөө гэдгээ харуулаад байна.
Зочин [124.158.81.227] 2020-12-18 17:45:04
Би ч гэсэн санал нэг байгаа.
Зочин [202.126.88.68] 2020-12-18 10:19:28
Гэмгүй байтугай ялгүй хүн үгүй болсон юм бишүү энэ параламент засгийн газарт
зочин [119.40.103.6] 2020-12-18 06:31:06
Ер нь ойлгохгүй юм. Баттулга сонгуулийн ажлаа хэдийнээс хийгээд эхэлсэн. Энэ хүнд АН-аас нэр дэвшиж болох уу. Тэр хар машиныг ашиглахгүй байх, илүү зардлын нэмэр. Манайх цөөн хүн амтай тул бүгдийг гараар тоолох боломжтой.
Зочин [66.181.190.96] 2020-12-18 06:03:07
МАНАН=Жэнко+Хүүк
зочин [122.201.19.99] 2020-12-18 05:37:12
МАНАН бүлэглэл одоо хүчээ авч бна ийм цагт Женко Хүүк хоёр л тогтоож чаднаа М.Энхболд Элбэгдорж нар нууцаар хуйвалдаж байна гар хөлүүд нл хуулийн салбарыг атгаж байна
Зочин [64.119.25.134] 2020-12-18 02:03:41
ХИНШҮҮ МИНЬ ДЭЭ.
huulich [59.153.114.9] 2020-12-18 01:49:56
маш бүрхэг болсон, одоо бгаа нь дахин өрсөлдөж болох эсэхийг тодорхой болгооч ээ...Баттулгаас үхтэлээ айж , яаж ийгээд зайлуулчих гд бна , Ман...
Зочин [59.153.115.26] 2020-12-18 01:37:01
Тэгэхээр женко шиг хууль хучнийхэн шуугчидтэй хуйвалдаад ял сонсчихгуй наагуур нь хулгай хийгээд яваад бгаа хун болох нь ээ. Тэр хурэлсух банк дампууруулж казинодсон гээд ял сонссон.